Алекс Фергюсон: Премьер лигийн гол фоварит нь “Манчестер Сити”

Алекс Фергюсон: Премьер лигийн гол фоварит нь “Манчестер Сити”

“Манчестер Юнайтед”-ын домогт дасгалжуулагч Сэр Алекс Фэргюсон  энэ улирлын премьер лигийн аварга хүртэх багийг хэрхэн таамаглаж байгаа талаараа ярьжээ.

Тэрбээр “Би аваргын төлөө 5 баг өрсөлдөнө гэж бодож байна. “Манчестер Сити” мэдээж гол фоварит нь, гэхдээ “Ливерпүүл”, “Тоттенхэм” клубүүдийг зогсоох шаардлагатай болох байх.  “Манчестер Юнайтед”-ыг бас орхиж болохгүй, тэд ойрын үед тогтвортой тоглолтоо эргүүлэн олж авах болов уу.

Хэдийгээр тэргүүлэгч багуудаас 5-6  оноогоор хоцорч байгаа ч гэсэн хоёр тоглолтод бүдрэхэд нь л гүйцэх боломжтой шүү дээ.  Энэ улирлын лигийг Гуардиола болон Моуриньо нарын өрсөлдөөн улам сонирхолтой болгож байна. Мөн “Арсенал”-ыг бас мартаж болохгүй.  Тэд илүү туршлагатай баг болсон, мөн “Арсенал”-ын залуу тоглогч Алекс Ивоби надад их сэтгэгдэл төрүүлсэн.

Гуардиолагийн ур чадвар хэнийг ч дагуулахгүй, бас Конте “Челси”-г хуучийн байранд нь эргэж авчрах байх. Муориньогийн хувьд Гуардиолагийн эсрэг тэмцэх чадвартай. Тэр хоёр өөр клубтай Аваргуудын лигт түрүүлж, гурван өөр улсын лигт түрүүлж байсан шүү дээ.

Миний бодлоор Маурисио Почеттино гайхалтай  потенциалтай дасгалжуулагч. Тэр залуучуудын гайхалтай  тоглуулж байгаа. Харри Кейн, Эрик Дайер гээд шилдэг тоглогчид нь гэмтсэн ч гэсэн   байр сууриа алдаагүй л явж байна” хэмээн ярьжээ.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.