Э.Бямбадорж ААШТ-д анх удаа оролцож финалдлаа

Э.Бямбадорж ААШТ-д анх удаа оролцож финалдлаа

Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо өнөөдөр /2024.04.11-16/ “Бишкек Арена”-д эхэллээ. Эрэгтэйчүүдийн 79 кг-д Э.Бямбадорж эхний тойрогт Казахстаны тамирчин Азамат Омуржановыг 12-7, Японы Рюносүкэ Камияг 5-3, Укбекистаны тамирчин Асомиддин Хасановыг оноо /10-0/-гоор цэвэр ялж шигшээ барилдаанд шалгарлаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Улаанбаатарын цагаар 19.00 цагт, финалын барилдаанууд 20.00 цагаас эхлэн явагдана. Э.Бямбадоржийн хувьд Ираны бөх Ноходиларими Мохаммед Ашгартай алтан медалийн төлөө өрсөлдөнө.

Гэрэл зургийг: З.Жамбалсүрэн

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.