Т.Тулга алтан медалийн төлөө өрсөлдөнө

Т.Тулга алтан медалийн төлөө өрсөлдөнө

Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо өнөөдөр /2024.04.11-16/ “Бишкек Арена”-д чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр эхэллээ. Т.Тулга эхний тойрогт Японы тамирчин Оно Масаносүкэ-г 32 секундэд гарт эргэх мэхээр цэвэр ялж, дараа нь БНАСУ-ын тамирчин Хён Сон Ханг 5-0, хэсгийн аваргын төлөө Энэтхэгийн бөх Рохитыг 7-0 харьцаатай ялж финалд шалгарлаа.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Улаанбаатарын цагаар 19.00 цагт, финалын барилдаанууд 20.00 цагаас эхлэн явагдана. Т.Тулга Ираны тамирчин Рахман М.Амоудзадхалилитай алтан медалийн төлөө өрсөлдөнө. Тэд өнгөрсөн оны 9-р сард Ханжоу-2022 Азийн наадмын финалд таарч барилдахад манай тамирчин 11-1 харьцаатай оноогоор цэвэр ялж байсан юм.

Гэрэл зургийг: З.Жамбалсүрэн

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.