Аваргуудын лиг: Реал Мадрид талбайдаа Манчестер Сити клубтэй тэнцлээ

Аваргуудын лиг: Реал Мадрид талбайдаа Манчестер Сити клубтэй тэнцлээ

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй болох Аваргуудын лигийн шөвгийн найман багийн тоглолт өнгөрсөн шөнө эхэллээ. Испаний эзэн хааны клуб Реал Мадрид талбайдаа Английн Манчестер Сити клубтэй тоглож 3-3 харьцаагаар тэнцэж дуусгажээ.

Тоглолт эхлээд удаагүй байхад буюу 2 дахь минутад Бернарду Силва Ситид тэргүүллийг авчирсан бол 12 дахь минутад Рубен Диаш Ситигийн хаалганд буюу өөрийн хаалгандаа гоол оруулж тэнцсэн бол үүнээс хоёр минутын дараа Винисиус Жуниор дамжуулалтаар Родриго гоолдож Реал тэргүүлж эхэлж эхний хагас хүртэл дахиж гоол оролгүй дуусчээ. Хоёрдугаар хагаст Ситигээс Филип Фоден 66 минутад гоолдож тэнцсэн бол 71 минутад Йошко Гвардиол гоолдож багтаа тэргүүлийг авчирчээ.

Харин Винисиус Жуниор дамжуулалтаар 79 минутад Федерико Вальверде гоолдож, улмаар уг тоглолт тэнцэж дуусчээ. Хоёр багийн хариу тоглолт Ситигийн талбайд болох бөгөөд дөрөвдүгээр сарын 18-ны шөнө 03:00 цагт болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ