Рассел Уэстбрүүк трипл дабл гүйцэтгэж багаа хожилд хөтөлжээ

Рассел Уэстбрүүк трипл дабл гүйцэтгэж багаа хожилд хөтөлжээ

NBA-ын талбайд 14 тоглолт боллоо. Плэй Оффын зургаа дахь байрын төлөө өрсөлдөж байгаа Финикс Санс талбайдаа Лос Анжелес Клипперс багийг хүлээн авч тоглолоо. Хоёр баг энэ улиралд дөрвөн удаа таарч тоглохоос энэ удаагийн тоглолт нь гурав дахь нь бөгөөд өмнөх хоёр тоглолтод Клипперс хожоод байсан билээ. Өнөөдрийн тоглолтод Санс тоглолтын эхлэлийг маш муу хийсэн бөгөөд эхний үе дуусахад 37-10 харьцаагаар хожигдож дуусгажээ. Улмаар хоёрдугаар үед онооны зөрүү 33 болж холдож, гурав болон дөрөвдүгээр үед Клипперс онооны зөрүүг ойртуулахгүй байж чадсанаар 105-92 харьцаагаар хожжээ.

Улмаар Клипперс улирлыг 51 хожил, 28 хожигдолтой болж өрнөд бүсийн 4-р байраар плэй оффт орох нь баталгаатай болжээ. Харин Санс 46 хожил, 33 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-р байр руу уналаа.

Тус тоглолтод Кавай Леонард, Жеймс Харден нар тоглоогүй бөгөөд Пол Жорж 23 оноо, 7 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Ивича Зубач 17 оноо, 13 самбар, 2 хаалт, Тэйрэнс Мэйн 17 оноо, 10 самбар, Рассел Уэстбрүүк 16 оноо, 15 самбар, 15 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Тэрбээр Клипперс багт ирсэнээсээ хойш анхны трипл даблиа гүйцэтгжээ. Харин эсрэг багаас Кэвин Дурант 21 оноогоор багаа тэргүүлсэн бол Брэдли Бийл 19 оноо, 7 самбар, Дэвин Бүүкэр 12 оноог авсан байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Даллас Мавирекс 130-104 Шарлот Хорнетс
Детройт Пистонс 102-120 Филадельфи 76
Индиана Пэйсэрс 140
-123 Торонто Репторс
Миами Хит 117-111 Атланта Хокс /нэмэлт цагт/
Бостон Селтикс 91-104 Милоуки Багс
Нью-Иорк Никс 128
-117 Чикаго Буллс
Орлондо Межик 106-118 Хьюстон Рокетс
Сан Антонио Спөрс 102
-87 Мемфис Гриззлис
Вашингтон Визардс 121-130 Минносато Тембэрволвис
Сакермэнто Кингс 105-112 Оклахома Сити Тандер
Денвер Наггетс 111
-95 Юта Жаз
Голдэн Стэйт Уорриорс 134-120 Лос Анжелес Лейкэрс
Лос Анжелес Клипперс 105-92 Финикс Санс
Нью-Орлэйн Паликанс 110-100 Портлэнд Трэйл Блэйзэрс

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ