Б.Билгүүн төрсөн өдрөөрөө 41 оноо авсан ч, IHC APES баг хожил байгууллаа

Б.Билгүүн төрсөн өдрөөрөө 41 оноо авсан ч, IHC APES баг хожил байгууллаа

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын хоёр дахь тоглолт Пүрэв гарагийн үдэш IHC Apes болон Хасын Хүлэгүүд багуудын хооронд боллоо. Аваргаа хамгаалагчдын эсрэг өнгөрсөн улирлын хариугаа авах сайхан боломж Apes багт гараад байгаа юм. Хоёр баг өнгөрсөн улиралд плэйоффт учраа таарахад Хүлэгүүд 3-1 харьцаатай цувралд ялж байлаа. Цувралын эхний тоглолтод Хасын Хүлэгүүд баг 22 онооноос эргэн ирж 2 онооны зөрүүтэй болгосон ч төгсгөлөө тааруу хийж ялагдал амсав.

Тоглолтын онцлох тоглогчид: Баттүвшиний Билгүүн төрсөн өдрөөрөө 41 оноо авч өөртөө том бэлэг барьлаа. Энэ улиралд нэг тоглолтод 40+ оноо авсан тоглогч гарын таван хуруунд багтахаар цөөн.

Нөгөө талаас тоглолтын гол баатар Даррелл Саммерс 36/9/5 хийж 40 оноотой дабл дабл хийхэд ойрхон байлаа. Багийн ахмад төвийн тоглогч Пүрэвжавын Болортулга 14 оноо авахдаа 100 хувьтай довтолж мөн том тус хүргэсэн юм.

Тоглолтын эргэлтийн цэг: Тоглолтын гуравдугаар үед IHC Apes баг Хасын Хүлэгүүд багаас 13 оноо илүү авч 20 онооны зөрүүтэй шийдвэрлэх дөрөвдүгээр үеийг эхлүүлсэн юм.

Хасын Хүлэгүүд баг дөрөвдүгээр үед 22 онооноос 4 минутад эргэн тооны харьцааг 2 болгож ойртуулсан ч ялагдал хүлээлээ.

Статистик худлаа хэлдэггүй: Хасын Хүлэгүүд багийн сэлгээ 21 оноо авсан бол IHC Apes багийн сэлгээ 37 оноо авчээ. Сэлгээний онооны зөрүү 16. Apes-ийн сэлгээнээс Гантулгын Цэлмэг, Тодд О'Брэйн, Цогтбаатарын Сэргэлэн Баатар нар нийлээд 23 оноо авсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.