Лос Анжелес Клипперс Уэстбрүүкийг багтаа нэгтгэснээс хойш 4 тоглолт дараалан ялагдал хүлээлээ

Лос Анжелес Клипперс Уэстбрүүкийг багтаа нэгтгэснээс хойш 4 тоглолт дараалан ялагдал хүлээлээ

NBA-ын талбайд өнөөдөр дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт өнгөрсөн жилийн аварга Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Рассел Уэстбрүүкийг багтаа нэгтгэсэн Лос Анжелес Клипперс багтай тоглож 91-115 харьцаагаар Уорриорс хожлоо. Эхний хагасыг Клипперс 11 онооны зөрүүгээр маш сайн дуусгасан ч гуравдугаар үед 42 оноог алдаж өөрсдөө 16 оноог авснаар тэргүүллээ алдаж хожигджээ.

Улмаар улирлын 33 хожлоо байгуулж өрнөд бүсийн тавдугаар байрт бичигдэж байгаа бол Клипперс 33 хожил, 32 хожигдолтойгоор өрнөд бүсийн 7-рт эрэмбэлэгдэж байна. Мөн тус багт Рассел Уэстбрүүкийг багтаа нэгтгэснээс хойш дөрвөн тоглолт дараалж хожигдоод байна.

Тус тоглолтод Жордан Пүүл 34 оноог авч багаа тэргүүлсэн бол Клэй Томпсон 19 оноо, 11 самбар, Дромунд Грин 11 оноо, 9 самбар, 9 дамжуулалт, сэлгээнээс Жонатан Куминга 19 оноог авчээ. Эсрэг багаас Кавай Леонард 21 оноо, 7 самбар, Рассел Уэстбрүүк 8 оноо, 8 дамжуулалт, Эрик Гордон 16 оноо, Пол Жорж  11 оноог авчээ.

Өнөөдрийн 

Торонто Репторс 108-119 Вашингтон Уйзардс
Филадельфи 126-133 Даллас Мавирекс
Индиана Пэйсэрс 99-110 Сан-Антонио Спөрс
Лос Анжелес Клипперс 91-115 Голдэн Стэйт Уорриорс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.