Т.Санчир холын зайнаас 80 хувьтай шидэж, баг нь хожлоо

Т.Санчир холын зайнаас 80 хувьтай шидэж, баг нь хожлоо

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын нээлтийн тоглолт Пүрэв гарагийн үдэш Эрдэнэт Майнерс болон Налайх Бизон багуудын хооронд боллоо. Хүснэгтийн наймдугаар байраар хасагдах шатанд шалгарсан Налайх Бизон баг лигийг амжилтаараа тэргүүлсэн Эрдэнэт Майнерс багийн эсрэг ширүүн өрсөлдөөнийг үзүүлж эцсийн мөчид хожигдлоо. Налайх Бизон баг гуравдугаар үеийн төгсгөлд 8 онооны илүү байсан юм. Эрэгтэй лигийн плэйоффын цувралд түрүүлж 4 хожсон баг нь хоёрдугаар шат руу орно.

Тоглолтын онцлох тоглогчид: Өнөөдөр хожил авсан Эрдэнэт Майнерс багаас гурван тоглогч 15+ оноо авсан байлаа. Пендарвис Уиллиамс, Ганболдын Баттөр, Тунгалагийн Санчир нар нийлээд 57 оноо авсан бөгөөд тоглолтын гол баатар Т.Санчир байв. Тэрбээр 19 минут тоглож 18 оноо, 7 самбар авч талбай дээрхи үр ашигтай байдлаараа бүх тоглогчдыг тэргүүлсэн байна.

Тоглолтын эргэлтийн цэг: Тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн 7 дахь минут дээр Эрдэнэт Майнерс баг 6 онооны дутуу байхад Онолбаатарын Энхбаатарын амжилттай гүйцэтгэсэн холын зайн шидэлт болон довтолгоонд багтаа хоёр дахь боломжийг үүсгэсэн нь тоглолтыг хэмнэлийг эргүүлсэн юм. Үүний араас тоглолтын цаг сүүлийн 5 минут руу ороод байхад Т.Санчир болон Пендарвис Уиллиамс нарын дараалсан хожлын шидэлт багтаа онооны илүү байдлыг авчирсан билээ.

Статистик худлаа хэлдэггүй: Бөмбөг алдалтаас Эрдэнэт Майнерс баг 27 оноо авсан бол Налайх Бизон баг 15 оноо авчээ. Хоёр баг яг адил 10 бөмбөг таслалт хйисэн юм. Үүнээс гадна тоглолтын чухал үед холын зайн шидэлтүүд амжилттай гүйцэтгэж байсан Тунгалагийн Санчир өнөөдөр 80 хувьтай холын зайнаас шиджээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.