Сити, Атлетико клубүүд хэсгээс шалгарлаа

Сити, Атлетико клубүүд хэсгээс шалгарлаа

Аваргуудын лигийн хэсгийн шатны зургадугаар тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. В хэсгийн тоглолт Италийн Милан клуб талбайдаа Английн Ливерпүүл клубыг хүлээн авч тоглож 2-1 харьцаагаар Ливерпүүл хожлоо. Улмаар хэсгийг 18 оноотойгоор итгэл төгс тэргүүлсэн бол Милан хоёроор гарахын төлөөх тоглолтод хожил байгуулж чадсангүй хэсгийн сүүлийг мушгилаа.

Тус тоглолтын салхийг Миланаас 29 минутад Томори эхэлж оруулж тэргүүлийг авсан ч 36 минутад Салах, 52 минутад Ориги нар оруулж хожил байгуулжээ.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Португалийн Порту талбайдаа Испаний Атлетико клубтэй тоглож 1-3 харьцаагаар Атлетико клуб хожлоо. Улмаар Атлетико 7 оноотой болж шигшээ 16-д шалгарлаа.

Тус тоглолтод 56 минутад Гризманн 90 минутад Корреа 90+2 минутад де Пауль нар гоолджээ. Эсрэг багийн цорын ганц гоолыг 90+5 минутад Сержиу Оливейра торгуулийн цохилтоос оруулжээ.

Зургадугаар тойргийн бусад тоглолтын үр дүн

ПСЖ 4 : 1 Брюгге 
РБ Лейпциг 2 : 1 Манчестер Сити 
Боруссия Д 5 : 0 Бешикташ 
Аякс 4 : 2 Спортинг 
Реал Мадрид 2 : 0 Интер 
Шахтер 1 : 1 Шериф 
Милан 1 : 2 Ливерпүүл 
Порту 1 : 3 Атлетико 
Ювентус– : –Мальме 
Зенит– : –Челси 
Бавария– : –Барселона 
Бенфика– : –Динамо Киев 
Манчестер Юнайтед– : –Янг Бойз 
Аталанта– : –Вильярреал 
Ред Булл– : –Севилья 
Вольфсбург– : –Лилль
 

Хэсэг B

  Тоглолт Хожил Тэнцээ Хожигдол Оруулсан гоол Алдсан гоол Гоолын зөрүү Оноо
 
Liverpool
6 6 0 0 17 6 11 18
 
Atlético
6 2 1 3 7 8 -1 7
Porto 6 1 2 3 4 11 -7 5
Milan 6 1 1 4 6 9 -3 4

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.