Манчестер Сити хожигдсон ч А хэсгийг тэргүүллээ

Манчестер Сити хожигдсон ч А хэсгийг тэргүүллээ

Аваргуудын лигийн хэсгийн шатны зургадугаар тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. А хэсгийн тоглолт Германы РБ Лейпциг талбайдаа Английн Манчестер Сити клубтэй тоглож 2-1 харьцаагаар Лейпциг хожлоо. Улмаар хэсгийн хоёр дахь хожлоо байгуулсан бөгөөд нийт 7 оноотой болжээ. Харин Сити хожигдсон ч 12оноотойгоор хэсгийг тэргүүлж шигшээ 16-д шалгарлаа.

Тус тоглолтын салхийг 24 минутад Собослаи, 71 минутад Андре Силва нар оруулсан бол Ситигээс 76 минутад Марез оруулжээ.

Энэ хэсгийн нөгөө тоглолт болох Францын ПСЖ талбайдаа Бельгийн Брюгге клубтэй тоглож 4-1 харьцаагаар бутниргэлээ. Улмаар ПСЖ хэсгийн хоёроор шалгарч шөвгийн 16-д үлдлээ. 

Тус тоглолтод 2 минутад Мбаппе салхийг хагалсан бол 7 минутад дахин Мбаппе оруулсан бол 38 минутад Месси Мбаппегийн дамжуулалтаар оруулсан бол 76 минутад Месси торгуулийн цохилтоос оруулжээ. Эсрэг багаас 68 минутад Ритс оруулжээ.

Зургадугаар тойргийн бусад тоглолтын үр дүн

ПСЖ 4 : 1 Брюгге 
РБ Лейпциг 2 : 1 Манчестер Сити 
Боруссия Д 5 : 0 Бешикташ 
Аякс 4 : 2 Спортинг 
Реал Мадрид 2 : 0 Интер 
Шахтер 1 : 1 Шериф 
Милан 1 : 2 Ливерпүүл 
Порту 1 : 3 Атлетико 
Ювентус– : –Мальме 
Зенит– : –Челси 
Бавария– : –Барселона 
Бенфика– : –Динамо Киев 
Манчестер Юнайтед– : –Янг Бойз 
Аталанта– : –Вильярреал 
Ред Булл– : –Севилья 
Вольфсбург– : –Лилль

Хэсэг A

  Тоглолт Хожил Тэнцээ Хожигдол Оруулсан гоол Алдсан гоол Гоолын зөрүү Оноо
 
Man. City
6 4 0 2 18 10 8 12
 
Paris
6 3 2 1 13 8 5 11
Leipzig 6 2 1 3 15 14 1 7
Club Brugge 6 1 1 4 6 20 -14 4

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.