Дортмунд бутниргэсэн ч хэсгээсээ гарч чадсангүй

Дортмунд бутниргэсэн ч хэсгээсээ гарч чадсангүй

Аваргуудын лигийн хэсгийн шатны зургадугаар тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. С хэсгийн тоглолт Германы Боруссия Дортмунд талбайдаа Туркийн Бешикташ клубтэй тоглож 5-0 харьцаагаар бутниргэлээ. Гэвч хэсгээсээ гарч чадсангүй. Учир Спортинг клубтэй оноо тэнцсэн ч оруулсан гоолын зөрүүгээр хэсгээсээ гарч чадаагүй байна. Тус тоглолтын 29 минутад Мален, 45+2, 53 минутад Ройс, 68, 81 минутад Холанд гоолджээ.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Нидерландын Аякс талбайдаа Португалийн Спортинг клубтэй тоглож 4-2 харьцаагаар Аякс хожлоо. Улмаар 18 оноотойгоор хэсгээ итгэл төгс тэргүүлж гарсан бол Спортинг клуб хэсгээсээ хоёроор гарахаар болжээ. Тус тоглолтод Аяксаас 8 минутад Аллер торгуулийн цохилтоор салхийг нээсэн бол 42 минутад Антони, 58 минутад Нерес, 62 минутад Бергейс нар гоолджээ. Эсрэг багаас 22 минутад Нуну, 78 минутад Табата нар гоолджээ.

Зургадугаар тойргийн бусад тоглолтын үр дүн

ПСЖ 4 : 1 Брюгге 
РБ Лейпциг 2 : 1 Манчестер Сити 
Боруссия Д 5 : 0 Бешикташ 
Аякс 4 : 2 Спортинг 
Реал Мадрид 2 : 0 Интер 
Шахтер 1 : 1 Шериф 
Милан 1 : 2 Ливерпүүл 
Порту 1 : 3 Атлетико 
Ювентус– : –Мальме 
Зенит– : –Челси 
Бавария– : –Барселона 
Бенфика– : –Динамо Киев 
Манчестер Юнайтед– : –Янг Бойз 
Аталанта– : –Вильярреал 
Ред Булл– : –Севилья 
Вольфсбург– : –Лилль

Хэсэг C

  Тоглолт Хожил Тэнцээ Хожигдол Оруулсан гоол Алдсан гоол Гоолын зөрүү Оноо
 
Ajax
6 6 0 0 20 5 15 18
 
Sporting CP
6 3 0 3 14 12 2 9
Dortmund 6 3 0 3 10 11 -1 9
Beşiktaş 6 0 0 6 3 19 -16 0

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.