Л.Энхрийлэн тавдугаар байрт орлоо

Л.Энхрийлэн тавдугаар байрт орлоо

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Бакугийн Их Дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 5-7 хооронд болох бөгөөд өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Тус тэмцээнд таван тивийн нийт 29 орны 196 тамирчин оролцох бол манай улсаас 22 тамирчин өрсөлдөх аж.

Өнөөдөр эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг жингийн барилдаанууд боллоо.

Эмэгтэй -57 кг жинд Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы бөх Паулин Старктай барилдаж хоёр удаа базари үнэлгээ алдаж тавдугаар байрт орлоо.

Тэрбээр А хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо Японы бөх Рио Шибататай барилдаж базари үнэлгээгээр ялж, хэсгийн аваргын төлөө Японы бөх Момо Тамаокитай барилдаж нэмэлт цагт торгуулиар ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт Бразилийн бөх Жессика Перейратай барилдаж нэмэлт цагт торгуулиар ялалт байгуулжээ.  Харин Азербайжаны нэрийн өмнөө барилдаж байгаа М.Ичинхорлоо алтан медалийн төлөө барилдахаар болжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.