Б.Хорлоодой Бакугаас хүрэл медаль хүртлээ

Б.Хорлоодой Бакугаас хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Бакугийн Их Дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 5-7 хооронд болох бөгөөд өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Тус тэмцээнд таван тивийн нийт 29 орны 196 тамирчин оролцох бол манай улсаас 22 тамирчин өрсөлдөх аж.

Өнөөдөр эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг жингийн барилдаанууд боллоо.

Эмэгтэй -52 кг жинд Б.Хорлоодой хүрэл медалийн төлөө Германы бөх Анника Вурфелтэй барилдаж торгуулиар ялж хүрэл медаль хүртлээ. 

Тэрбээр В хэсгийн толгойлсон бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Анастасия Поликарповатай барилдаж нэмэлт цагт цэвэр ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт ОХУ-ын бөх Лилия Нугаеватай барилдаж цэвэр ялж хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.