Нээлтийн гоол авто гоолоор бичигдэв /Тоглолтын бичлэгтэй/

Нээлтийн гоол авто гоолоор бичигдэв /Тоглолтын бичлэгтэй/

Дэлхийн хамгийн түгээмэл спорт болох хөл бөмбөгийн Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн шөнө эхэллээ. Долдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх тэмцээний нээлтийн тоглолт Италийн Ром хотын Олимпико цэнгэлдэх хүрээлэнд Итали, Туркийн тоглолтоор эхэлсэн бөгөөд 3-0 харьцаагаар Итали хожлоо. Улмаар тоглолтын нээлтийн буюу эхний гоол авто гоол болон тэмдэглэн үлдлээ.

Тус тоглолтын 53 дахь минутад Италийн шигшээ багийн жигүүрийн довтлогч Доминико Берардигийн хөндлөн дамжуулалт Туркийн шигшээ багийн төвийн хамгаалагч Мерих Демиралын цээжинд ойж гоол орсон. Харин үүнээс хойш 66 дахь минутад Чиро Иммобиле, 79 дэх минутад Лоренцо Инсинье нар гоолдож тоглолт өндөрлөсөн. Италийн шигшээ баг тоглолтын эхнээс бөмбөгийг түлхүүтэй эзэмшиж хэмнэлийг гартаа атгасан ч нэгдүгээр үед Туркийн хамгаалалтыг сэтэлж чадахгүй байв. Гэвч хоёрдугаар үед эхний гоол орсноор Туркийн шигшээ багийн хамгаалалт суларч олон гоол орох нөхцөл бүрдсэн.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.