Н.Түвшинбаяр аварга дэлхийн аваргад +100-д барилдана

Н.Түвшинбаяр аварга дэлхийн аваргад +100-д барилдана

Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 28-ны өдөр жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Тэгвэл энэхүү тэмцээнд оролцох улс орнууд эхнээсээ мэдүүлгээ өгч эхэлсэн байна. Одоогийн байдлаар дэлхийн 130 орон бөхчүүдээ барилдуулахаа мэдүүлсэн бөгөөд эрэгтэй 472, эмэгтэй 297, нийт 769 жүдоч хүч үзэх гэж байна. 

Манай улсын хувьд эрэгтэй, эмэгтэй тус бүр 9 буюу нийт 18 жүдочоо барилдуулахаар мэдүүлгээ өгөөд байгаа аж.  Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны сайтад мэдээлж байгаагаар бол эрэгтэйчүүдэд 60 болон +100 кг-д манай улс хоёр тамирчин илгээх аж.  Харин эмэгтэйчүүдийн ангилалд 52, 57, 63 гэсэн жинд тус бүр хоёр тамирчин барилдуулахаар мэдүүлгээ илгээжээ. Тэр дундаа +100 кг-д Олимпийн аварга Н.Түвшинбаяр барилдахаар мэдүүүлэгт багтсан байна. Мөн -100 кг-д Л.Отгонбаатар барилдахаар мэдүүлэгт багтжээ. 

Дэлхийн аваргад барилдах жүдочид 

эрэгтэй

60 кг Д.Амартүвшин, Г.Болдбаатар

66 кг Г.Хэрлэн 

73 кг Г.Одбаяр 

81 кг  О.Ууганбаатар

90 кг Г.Алтанбагана

-100 кг Л.Отгонбаатар 

+100 Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр 

эмэгтэй

48 кг М.Уранцэцэг

52 кг Ч.Аззаяа, Б.Хорлоодой

57 кг Д.Сумъяа, Л.Энхрийлэн

63 кг Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг

70 кг Б.Хулан

+78 Б.Мөнхтуяа  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.