Неймар Катарт "ПСЖ" клубын эмчийн үзлэгт орно

Неймар Катарт

 "Барселона" клубын тамирчин, Бразилын шигшээн супер од Неймар Хятадаас Испани руу буцах замдаа Катарт саатаж, эмнэлгийн үзлэгт орох талаар зарим мэдээллийн сайтууд мэдээлж эхэллээ. Тэрбээр Катарт "ПСЖ" клубын эмчийн үзлэгт орох бөгөөд Францийн багийнхан ч тэнд байх аж.  

Неймарын хувьд лхагва гарагт "Барселона"-д асуудлаа мэдэгдэж, нэг тийш нь болгох гэнэ. Уг нь Каталоны баг Неймарыг үлдээх гэж оролдсон ч солилцоо наймааг цочирдуулам их үнэ болох 222 сая еврогоор "Барса"-гаас "ПСЖ" руу явах нь нэгэнт тодорхой боллоо. 

Гэхдээ Францын баг асуудалд маш нухацтай, болгоомжтой хандаж байгаа аж.  Гэхдээ Европын хөлбөмбөгийн холбоо энэ наймааг шалгана гэдгээ мэдэгдсэн.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.