• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Одонтуяа: Ирэх дөрвөн жилд бид хүн рүүгээ чиглэсэн ажлыг онцгойлон хийж, хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарыг оролцуулж, 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлынх нь тайланг сонсч байгаа билээ. Энэ удаагийн “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа оролцсон юм.  Тэрбээр Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар 100 хоногийн дотор маш олон ажлыг амжуулжээ.
 
Түүнчлэн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа дүүргээ сайн мэдэх иргэний хувьд 2016-2020 оны мөрийн хөтөлбөртөө “Эрүүл дүүрэг” болох эрхэм зорилгыг дэвшүүлэн, иргэний эрүүл мэнд, боловсрол, гэр бүл рүү чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийж, хичээн ажиллахаа мэдэгдэж байсан билээ. Ингээд “Нээлттэй нийслэл” мэдээллийн үеэр Засаг дарга С.Одонтуяатай хийж, хэрэгжүүлсэн ажлынх нь талаар цөөн хором ярилцлаа.
 
-Таны хувьд Засаг даргын ажлаа хүлээж аваад 100 хонож байна. Энэ хугацаанд ямар ажлыг хийж, хэрэгжүүлж байна вэ?
 
-Засаг даргын үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш бид төрийн ажлын залгамж халааг үргэлжлүүлэх, төрийн ажлын үйлчилгээг иргэдэд саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилго баримтлан ажиллалаа. Мөн өөрийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлууд болон 2017 онд хийх ажлынхаа үндсэн чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид юун түрүүнд “Эрүүл дүүрэг” болох том зорилгыг дэвшүүлэн, энэ хүрээнд хэд хэдэн ажлыг хийлээ. Тухайлбал, ахмад настанд зориулсан нөхөн сэргээх  болон хүүхдийн 100 ортой эмнэлгийн барилгыг амжилттай дуусгаад,  нээлтээ хийхэд бэлэн болсон.
 
Мөн Баянгол дүүргийнхээ эмнэлэгт мэс заслын тасаг байгуулахаар болсон. Түүнчлэн сүүлийн 25 жил огт хийгдээгүй ажил буюу хараагүй иргэдэд зориулсан 90 айлын орон сууцны барилгын ажлыг дуусгалаа. Түүнээс гадна Гэр бүл ёслолын ордонг барьж дуусгасан. Ингэснээр манай дүүргийн иргэд төрөлх дүүрэгтээ гэр бүлээ батлуулан хурим хийх, иргэний андгай өргөх, шинэ төрсөн хүүхдүүд гэрчилгээгээ гардан авах боломж бүрдэж байгаа юм. 
 
-Мэс заслын тасаг нээхэд бэлэн болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Дүүргийн төсвөөр баригдсан уу?
 
-Баянгол дүүрэгт 2016-2020 онд 372 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хуваарилагдсан байдаг. Есөн давхар эмнэлэг болон мэс заслын тасаг дүүргийн төсвийн хөрөнгөөр баригдсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай дүүрэгт есөн өрхийн эмнэлэг, дөрвөн том эмнэлэг баригдсан.  Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн дотор нийт 13 эмнэлэг  Баянгол дүүрэгт баригдсан.
 
-Сүүлийн үед хүүхдийн эрхийн асуудал их яригдаж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний сурч боловсрох орчинг бүрдүүлэх тал дээр ямар ажил хийж байна вэ?
 
-Тийм. Мэдээж хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах асуудал хурцаар тавигдаж байна. Жил бүр есдүгээр сард хүүхдийн сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс бид сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, шинэ барилга барих ажлыг хийж байна л даа. Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд гэхэд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сургуульд хамрагдах идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд дүүргийн 77, 95, 242 дугаар цэцэрлэгт өргөтгөл, шинэ барилгын ажлыг эхлүүлэн, дуусгахад анхааран ажиллалаа. Ингэснээр манай дүүргийн цэцэрлэгийн орны тоо 500-гаар нэмэгдсэн.
 
Бид зөвхөн хүүхдүүдийн сурах орчинг бүрдүүлж, сургууль, цэцэрлэгийн барилгын тоог нэмэхээс гадна тэдэнд чанартай боловсрол эзэмшүүлэх, цаашид хөгжиж, дэвшихэд анхаарах ёстой. Тиймээс Баянгол дүүрэг хүүхэд, залуучууд руу чиглэсэн ажлыг амжилттай эхлүүлж тодорхой үр дүнд хүрч байна. Манай Хүүхэд хөгжлийн төв дээр гэхэд нээлттэй номын сан, дугуйлангууд хичээллэж байна. Үүнээс гадна гэр бүл доторх архидалт хүүхдийн хүмүүжилд их нөлөөлж байгаа. Аав, ээж нь архи уудгаас болж хүүхдүүд боловсрол эзэмшиж чадахгүй, хүчирхийлэлд өртөж, гудамжинд амьдрах зэрэг шалтгаан үүсдэг. Тиймээс бид нийгмийг доройтуулж байгаа гол цөмтэй нь тэмцэх хэрэгтэй. Энэ хүрээнд “Архигүй Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хэмжээнд архинаас хамааралтай иргэдийн тоог бууруулах, архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах тал дээр анхааран ажиллаж байна. 
 
Мөн хүүхэд залуучуудыг тэсвэр, хатуужилтай, эх оронч үзэлтэй болгох “Эх орон 36” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн үр дүнд хүүхэд, залуус маань эх орноо хайрлан хамгаалах хүмүүжлийг авч байна. Ер нь хүүхэд, залуучууд руу чиглэсэн олон ажил бий л дээ. Техник технологийн дээд сургуультай хамтран ЕБС-ийн сурагчдыг инженер сэтгэлгээтэй болгох, мэргэжлээ зөв сонгоход туслах зорилгоор “Ирээдүйн инженерүүд” хөтөлбөрийг санаачлан сурагчдыг Япон улсын Коосэн сургалттай танилцууллаа. Энэ хүрээнд япон багш нараар хичээл заалгаж байна. Энэ мэтчилэн олон ажлыг хийж эхэлсэн. 
 
-Төрийн үйлчилгээг иргэдэд ойр байлгах тал дээр нэлээд анхаарч ажилласан гэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүс төрийн үйлчилгээг авахад хүндрэлтэй байдаг шүү дээ. Эдгээр хүмүүст төрийн үйлчилгээг тэгш хүргэхэд анхаарч ажиллаж байгаа юу?
 
-Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй жишиг дүүрэг болох зорилт тавьсан. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үүднээс фэйсбүүк пэйж хуудас нээн ажиллуулж байна. Энэ хуудсаараа дамжуулан тэдний санал хүсэлтийг сонсох, хууль эрхзүйн болон цаг үеийн мэдээллийг түргэн, шуурхай хүргэхийг зорин ажиллаж байна. Мөн нөгөөтэйгүүр төрийн үйлчилгээг ойртуулж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань энэхүү пэйж хуудсаар дамжуулан дүүргийнхээ Засаг даргын Тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажилтай танилцах, холбогдохоос гадна бусад байгууллагуудтай харилцах боломжтой. Товчхон дүгнэж хэлэхэд, өнгөрсөн дөрвөн жил бүтээн байгуулалтын жил байсан. Ирэх дөрвөн жилд бид иргэд рүүгээ, хүн рүүгээ чиглэсэн ажлыг онцгойлон хийж хэрэгжүүлнэ.
 
-Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол ихэссэн. Үүнтэй холбогдуулан эцэг, эхчүүд хүртэл жагсаал хийсэн шүү дээ. Танай дүүргийн хувьд өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад хэрхэн анхаарч ажиллав?
 
-Агаарын бохирдлыг бууруулах тал дээр нэлээд тодорхой ажлуудыг хийсэн. Манай дүүргийн XI хорооны цогцолбор байрууд нүүрсэн галлагаатай байсныг уурын бойлуураар сольсон. Одоогоор туршилтын ажил явагдаж байгаа. Мөн цахилгааны хэрэглээний зардлыг 50 хувиар буурууллаа. Үүнээс гадна “Утааны эсрэг усан спорт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
 
Энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд халаалтын асуудлаа цахилгаанаар шийдсэн гэр хорооллын өрхүүдээ урамшуулах зорилгоор дүүргийнхээ усан спорт сургалтын төвд хүүхдүүдийг нь үнэ төлбөргүй сургаж байгаа. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах зориулалттай шинээр гарсан бүтээгдэхүүнийг дүүргийнхээ иргэдэд таниулах зорилгоор үзэсгэлэнгийн танхимыг нээлээ. Ингэснээр иргэд бүх мэдээллийг нэг дороос авах, хөнгөлөлттэй үнээр бараа бүтээгдэхүүн худалдаж авах зэрэг боломжууд нээгдсэн.
 
-Хуучин барилгыг нураах нэрийдлээр нийтийн эзэмшлийн талбай дээр шинээр барилга барьж байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
 
-Баянгол дүүргийн тулгамдсан асуудлын нэг бол яах аргагүй хуучин орон сууцны барилгын дулаалгын асуудал юм. Бид энэ асуудлыг шийдэхийн тулд Техник технологийн их сургуультай хамтран ажиллаж байна. Техник технологийн их сургууль дулаалгын бүх материалыг туршиж үзэн, хамгийн хэмнэлттэй, дулаанаа удаан хадгалдаг материалыг бидэнд санал болгох юм. Өөрөөр хэлбэл, Техник технологийн их сургуульд Япон улсад үйлдвэрлэсэн бүх төрлийн дулаан хэмждэг багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар судалгааны ажлыг явуулж байна. 
 
Энэхүү судалгааны ажил дуусахаар орон сууцны дулааны асуудал шийдэгдэнэ. Хэд хэдэн барилгыг жишгээр дулаалсан. Дахин төлөвлөлтийн хувьд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан. Гэхдээ барилгын компаниудын тавьж буй санал газар нь дахин төлөвлөлтөд орсон иргэдийн санаанд нийцэхгүй байгаа учраас энэ асуудал төдийлөн урагшлахгүй байна. Тиймээс бид нийслэлийн Засаг даргын Тамгын газартай дахин төлөвлөлтийн асуудлыг ярилцаж байгаа. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Байнгын хороо
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
“Барселона” Мессид жилд 35 сая...
Цагдаагийн сургагч ахлагч нар...

С.Одонтуяа: Ирэх дөрвөн жилд бид хүн рүүгээ чиглэсэн ажлыг онцгойлон хийж, хэрэгжүүлнэ

Батзаяа 2017-03-06

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах