• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Аж ахуйн нэгж байгууллага шинээр нүхэн жорлон байгуулахыг хориглоно

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнгөрсөн бямба гарагийн хуралдаан 09:40 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр хуралдсан. Уг хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Л.Жаргалсайхан, МХЕГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр нар оролцлоо. Уг нь Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар 2016 онд батлагдсан боловч Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу уг хуулийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулж, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаанууд хийгдээгүй байсан юм. Тиймээс УИХ-ын арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар буцаасан тул дахин өргөн мэдүүлж, хэлэлцүүлж буй.

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаярын хэлж буйгаар “Улсын хэмжээнд 2015 оны байдлаар хог хаягдлын төвлөрсөн 371 цэгт 2.3 сая тонн хог хаягдал цугларсан бол, зориулалтын бус газарт 104 мянган тонн хог хаягдал хаягдан, 34 мянган га талбайг бохирдуулсныг цэвэрлэсэн. Мөн нийслэлийн гэр хороололд хүйтний улиралд ойролцоогоор 81 мянган тонн буюу нэг өрх ойролцоогоор 450 кг хог хаягдлыг шатааж, агаарын бохирдолд нөлөөлж байна.

Орон нутагт нийт 357 зөвшөөрөгдсөн хогийн цэг байгаагийн зөвхөн 68 нь хог хаягдлыг хөрсөөр дарж устгадаг бөгөөд бусад нь ил задгай хаяж байна” гэдгийг онцолж байлаа. 2006, 2007 онд хийсэн судалгаа, тооллогоор Улаанбаатар хотоос жилд 10 мянган тонн аюултай хог хаягдал үүсдэг гэж тогтоосон. Тухайн үед Улаанбаатар хотоос жилд 400 мянган тонн хог хаягдал үүсдэг байсан бол одоо энэ тоо бараг гурав дахин нэмэгджээ. Аюултай хог хаягдлын үүсэлтийг улсын хэмжээнд тооцож үзвэл жилд 29–58 мянган тонн байхаар байна. Устгах шаардлагатай химийн бодисын тооллогоор Улаанбаатар хот, 21 аймгийн 137 суманд нийт 297 аж ахуйн нэгж, байгууллагад хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон 369 тонн, 69 мянган литр бодис хадгалагдаж байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчин хангалтгүй, аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах байгууламж байхгүйгээс ихэнх нь энгийн хог хаягдалтай хамт хогийн цэгт, зарим нь хөрс усанд шууд хаягдаж, үлдсэн нь зориулалтын бус газар хадгалагдаж байна. Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаа боловч цуглуулж, дахин боловсруулж, экспортолж байгаа хог хаягдлын хэмжээ нэг хувьд ч хүрэхгүй байгаа юм байна. Тиймээс ч тогтвортой хөгжлийн болон ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж, олон улсад тавигддаг шаардлагатай нийцүүлэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Хуулийн зорилго нь хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэхүйг олон нийтэд төлөвшүүлэх замаар хог хаягдлын зохистой менежментийг бий болгож, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн гэнэ.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД:

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Хог хаягдлын асуудлыг мөн ч олон жил ярьж байна даа. Энэ хуулийг өөрчилж орж байгаа нь сайн. Гэхдээ харахаар хог хаягдлын хуульд 5-6 зохицуулалт хийгээгүйгээс хамаг юм болсон юм байна. Одоо эдгээр зохицуулалтыг хийхээр богино хугацаанд хог хаягдлын асуудал шийдэгдэх юм байна гэж ойлгож болох уу. Учир нь сүүлийн үед хууль муу учир бүх л асуудал болохгүй байгаа юм шиг зүйл яриад байх юм. Мөн энэ хуулиар аюултай хог хаягдал яригдаж байгаа юм байна. Үүнээс болж улс маань дэлбэрэх хэмжээнд очоод байгаа шүү. Би энэ аюултай хог хаягдлын талаар сүүлийн 5-6 жил ярьж байна.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн н.Жаргалсайхан:

-2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль дээр зохи­цуулагдаагүй үлдсэн хэд хэдэн чухал асуудал байсан. Тухайл­бал, нэгдүгээрт, манай улсад хог хаягдал ямар үнэлэмжгүй байна. Тиймээс ч хог хаягдал ангилах, түүхий эдийн зориулалтаар ашиглуулах ямар ч сонирхол үүсэхгүй байгаа. Түүнчлэн үйлдвэрлэгч, импортлогч гээд хог хаягдал үйлдвэрлэгчидэд ямар ч хариуцлага байхгүй байна. Тиймээс энэ мэт зохицуулалтыг бий болгох хэрэгтэй байгаа юм. Эдгээр зохицуулалтыг хийчихвал үүний дараа дахин боловсруулдаг үйлдвэрүүдийг бий болгох ёстой. Тиймээс ч энэ чиглэлийн үйлдвэрүүдэд бид дэмжлэг үзүүлэх учиртай. Тухайлбал, одоо ажиллаж байгаа үйлдвэрүүд байгалийн түүхий эдээр үйлдвэрлэл явуулж байгаа үйлдвэрүүдтэй адил татвар төлдөг гэх зэргээр ямар ч дэмжлэг байхгүй байгаа. Аюултай хог хаягдлын тухайд энэ чиглэлийн үйлдвэр байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг Засгийн газраар батлуулсан. Иймд Төв аймаг, нийслэлийн Налайх, Цагаан даваа гэсэн гурван газар аюултай хог хаягдлын байгууламж барих гэж байна. Энэ асуудалд олон улсын байгууллага, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтарч ажиллах санал ирүүлээд байгаа.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, Улаабаатар хотын есөн дүүрэгт хогийг буй болгодог олон үйлдвэрлэгч байна. Тиймээс буй болгоод байгаа эдгээр хогийг боловсруулах үйлдвэр баригдах уу. Мөн гэр хорооллын нүхэн жорлон болон муу усны нүхийг хог хаягдал гэж тооцож байгаа юу?

-Одоогоор Улаанбаатар хотод 23 аж ахуйн нэгж хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээр үйлдвэрүүд тогтмол үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Тиймээс ч биднээс байнга дэмжлэг туслалцаа банга хүсдэг. Энэ хүрээнд хог хаягдал шатааж эрчим хүч бий болгох, аюултай хог хаягдлын үйлдвэр байгуулах олон хүсэлт гадаадын болон дотоодын аж ахуйн нэгжүүдээс ирдэг. Тиймээс ирсэн санал, хүсэлтүүдийг дэмжээд явж байгаа. Харин нүхэн жорлонгийн хувьд Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар нэг заалт орсон байгаа. Үүнд аж ахуйн нэгж байгууллага шинээр нүхэн жорлон байгуулахыг хориглосон.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Хуульд аюултай хог хаягдлыг экспортлох эрхийг аж ахуйн нэгжээр хязгаарлаж болох уу. Хуульд иргэн мөн өгнө гэсэн байна. Түүнчлэн ирэн, аж ахун нэгжид хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт байна. Энэ заалт амьдрал нийцэх үү. Мөн аж ахуйн нэгж байгууллага шинээр нүхэн жорлон байгуулахыг хориглосон байна. Одоо байгаа жорлонгуудаа яах юм. Гэтэл хөдөө орон нутагт шинээр нүхэн жорлон байгуулахгүй байх боломж байх уу. Мөн иргэн, аж ахуйн нэгжүүд ямар нэгэн байдлаар адаг уяж, хог хаягдал үүсгэхгүй байх, гэр болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдал шатаахгүй байх гэсэн байна. Улаанбаатар хотын захын хороололд янз бүрийн зүйл шатааж байгаа. Тэгээд хариуцлага тооцох гэдэг дээр 50-200 мянган төгрөгөөр торгох гэнэ. Тэгвэл тэдгээр хүмүүс ажиллагааны нөхцөл байдлаас болоод шатааж байгаа. Нэгэнт хууль батлагдчихаар хэрэгжих учиртай. Тэгээд хэрэгжүүлэх гээд явахаар тэр хүмүүсийг очоод, торгох юм уу. Энэ мэт асуудал амьдралд нийцэх үү, судалгаа байна уу.

-Аюултай хог хаягдлыг экспортлох эрхийг аж ахуйн нэгжээр хязгаарлаж болох уу гэлээ. Амьдрал дээр иргэн тодорхой хэмжээний аюултай хог хаягдал цуглуулчихсан түүнийгээ яах ёстойгоо мэдэхгүй байгаа тохиолдол гардаг. Тиймээс иргэн гэдгийг оруулж өгсөн. Нүхэн жорлонгийн хувьд шинээр байгуулахыг хориглосон. Учир нь Эрүүл мэндийн болоод бусад холбогдох хуульд ийм төрлийн заалт байхгүй байгаа. Тиймээс тусгаж өгсөн. Харин тэр нийтийн эзэмшлийн зам, гүүрэнд хадаг уях, зар сурталчилгаа наах зэргийг манай Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас оруулж ирсэн санал. Хотын өнгө үзэмжид ихээр нөлөөлдөг учир үүнийг хуульд тусгаж өгсөн. Нийлэг материал шатаахыг хориглосон заалтыг хууль санаачлагчид харин ч зөв заалт гаж үзэж байгаа. Учир нь түүхий нүүрснээс илүүтэй нийлэг материалтай зүйл шатааснаас болж, агаарт хэдэн хувь илүү хортой бодис ялгарч байдаг. Тиймээс энэ заалтыг тусгаж өгсөн.
Ингээд Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
ХУРААХ
Их, дээд сургуулиудаа...
Аяыг таа - ОУХМ Т.Санчир, Билгүүн,...

Аж ахуйн нэгж байгууллага шинээр нүхэн жорлон байгуулахыг хориглоно

Отгонмягмар 2017-01-09

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

11 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

12 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

12 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

12 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

12 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах