• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АШУҮИС-ийн СНЭ-ийн Дурангийн тасагт 25 мянган хүн үйлчлүүлжээ

АШУҮИС-ийн Дотрын анагаахын хоёрдугаар тэнхимээс  тус сургуулийн дэргэдэх Сургалтын нэгдсэн эмнэлэгийн Дурангийн тасгийн  үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой  нээлттэй өдөрлөгийг  зохион байгууллаа.  Японы OLIMPUS компаниас бэлэглэсэн тусламжын  видео дурантайгаар 2004 онд анх “өрхөө татаж” байсан тус тасаг эдүгээ 12 дахь жилдээ олон улсын стандартын шаардлага хангасан сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэйгөөр,  найдвартай, тухтай орчинд хоол боловсруулах эрхтний үзлэг оношлогоо, дурангийн шинжилгээ эмчилгээг  чанарын өндөр төвшинд хийж байна.

Мөн  АШУҮИС-ийн эрдэмтэн профессор багш нар дурангийн тусламж үйлчилгээг  үзүүлдэг нь ч тус тасгийн нэгэн баталгаа, нэрийн хуудас нь болдог ажээ. Сургалтын нэгдсэн эмнэлгийн Дурангийн тасгийн үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөгийг АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар нээж  үг хэлсэн юм.

Тэрбээр “21 дүгээр зууны анагаах ухаан нотолгоонд суурилсан. Энэ утгаараа бидний оношлогоо, эмчилгээ нотлогдсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, хувь хүн өөрийн мэдрэмжээрээ, туршлагаараа эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байсан  тэртээ 1950, 60-аад оны анагаах ухаан улирч одсон байна. Тэгвэл анагаах ухааны салбарт тэрхүү нотолгоог авчрах гол хүчин зүйл нь дурангийн тусламж үйлчилгээ гэж би ойлгодог.

Манай их сургуулийн Сургалтын нэгдсэн эмнэлгийн тэргүүлэх чиглэл нь ч дурангийн тусламж үйлчилгээ юм. Дурангийн тасаг  2004 онд байгуулагдсан. Тэр үед чадан ядан нэг видео дуран авчирч байсныг санаж байна. Тэр багажаа сайн ч ашигласан. Харин энэ жил нэмэлт хөрөнгө оруулалт хийж, OLIMPUS –ын дэвшилтэт технологийн дурангаар  тоноглолоо. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар нэмэгдэж,  бид өвчтөндөө өвдөлт мэдрүүлэлгүйгээр  унтуулгатай дуран дах боломж бүрдлээ” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Түүнчлэн, “Бидний өнөөгийн орон зай хязгаарлагдмал хэдий ч, өөрсдийн нөхцөл боломжоо ашиглан багш нарынхаа ур чадварыг сайжруулж, оюутнуудынхаа сургалтын бааз суурийг нэмэгдүүлж,  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.  Энэ ажлыг нэр төртэй, зүтгэлтэй авч яваа багш нартаа нэн тэргүүнд баяр хүргэе.  Бидний зовлонг бусад хүмүүс ойлгож эмнэлэг хүртэл барьж өгч байна.

Тун удахгүй шинэ эмнэлгийнхээ түлхүүрийг гардаж авна.  Шинэ  эмнэлгийн тэргүүлэх чиглэл нь дурангийн үйлчилгээ байх болно.  Шинэ эмнэлэгтээ үр дүнтэй, чанартай, хүртээмжтэй, нотолгоотой эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд  өөрсдийгөө бэлтгэж, сайжруулж буйн нэг хэлбэр нь энэ. Олон хүн өвчнөөсөө салж, өвчнөө зөв оношлуулж, зовлон зүдгүүрээсээ салаасай гэж хүсч байна” гэлээ.  

Нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаанд Японы OLIMPUS компанийн албан ёсны төлөөлөгч технологийн дэвшлийг Монголдоо нэвтрүүлнэ уриатай “Медимпекс” компанийн гүйцэтгэх захирал Т.Отгонтуяа болон АШУҮИС-ийн багш, резедент, оюутнууд хүрэлцэн ирсэн байлаа. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн дэд профессор, АУ-ны доктор Х.Оюунцэцэг тасгийн үйл ажиллагааг ирсэн зочдод танилцуулсан юм.

Тасаг өвчтөнийг бүртгэх, бэлтгэх өрөө, дуран, сэрээх өрөө, ариутгал гэсэн хэсгүүдэд хуваагдах бөгөөд  орчин нөхцлөө Х.Оюунцэцэг эмч танилцууллаа. Мөн хэрэгцээт багаж төхөөрөмж, оюутнуудын сургалтад хэрэглэгдэх материалын талаар ч хүсэлт, санал санаачилгуудыг дайж байв. Харин  Г.Батбаатар захирал багш, оюутнууд, үйлчлүүлэгчдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдсэн багаж хэрэгслийг хэдий үнэтэй ч, боломж нөхцлөө дайчлан  шийдэж өгөхөө амалж байсан юм.

Дурангийн тасагт нийт 25 мянган хүн үйлчлүүлжээ

2004 онд “OLIMPUS” компанийн тусламжийн видео дурантайгаар анх “Дурангийн оношлогоо эмчилгээ, сургалт судалгааны төв” гэх  нэрээр  тасаг байгуулагдаж байжээ. Харин АШУҮИС өөрсдийн хөрөнгөөр 2008 онд Японы мөн “OLIMPUS” компанийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн “Evis EXERA” гэх дуранг худалдан авч, үйл ажиллагааг нь өргөтгөн “Дурангийн тасаг”-ийг  байгуулж байсан түүхтэй. 

Улмаар байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл нийтдээ 25 мянган хүн тус тасагт хандаж, дурангийн үйлчилгээ авчээ. Харин жилдээ 2500-3000 хүн ханддаг гэдгийг Х.Оюунцэцэг эмч дурьдаж байсан юм.

Тэд хэдийнэ иргэдэд үйлчилгээгээ хүргэж, чанар, баталгаагаараа танигдсан байна. Дурангийн тасагт Хоол боловсруулах дээд замын дуран, Хоол боловсруулах доод замын дуран, Цөс нойр булчирхайн сувгийн дуран, Хеликобактерийн оношлогоо хийгдэхээс гадна цус тогтоох, ургацаг авах, судас боох, нарийслыг тэлэх, цөсний замын чулууг дурангаар авах, цөсний замын нарийсал тэлэх, цөс нойр булчирхайн сувгийн гуурс тавих, ходоодонд дурангаар хооллох гуурс тавих зэрэг эмчилгээ хийгдэж байна. Тоног төхөөрөмжийн хувьд “EVIS EXERA GIF Q160” загварын видео дурангийн аппарат, EVIS EXERA2” загварын ходоод, дээд гэдэс, бүдүүн гэдэсний иж бүрэн дурангийн аппарат зэргээр тоноглогдож дурангийн мэс ажилбар, эмчилгээ, оношлогоог чанарын өндөр төвшинд хийж байгаа юм.

Түүнчлэн, нэг ялгагдах онцлог нь халдваргүйжүүлэлтийн орчныг  найдвартай хангажээ. Тодруулбал, дуранг ариутгах, хадгалах стандартын орчныг бий болгосон байх бөгөөд олон улсын стандартыг хангасан бүх төрлийн нян, вирүс устгах хүчин чадалтай Франц, Герман улсад үйлдвэрлэгдсэн дуран ариутгах бодис, ариутгагч машиныг ашигладаг байна. Ингэснээр үйлчлүүлэгчид дурангаар дамжуулан халдвар авах вий гэдгээс айх хэрэггүй гэдгийг дуулгахад таатай байна.

Дурангийн тасгаас зургаан анагаах ухааны доктор төржээ

АШУҮИС-ийн Сургалтын нэгдсэн эмнэлгийн Дурангийн тасаг өвчтөн, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна сургалт, эрдэм шинжилгээний ажлын суурь бааз болдог байна. Тухайлбал, Мэргэжил дээшлүүлэх сургалт явагддаг бөгөөд ходоод гэдэсний дурангийн мэргэжлийн эмч нар эндээс л бэлтгэгдэн гардаг ажээ.

Энэ дашрамд сонирхуулахад, Дурангийн тасагт гахай, хонины ходоод  дээр туршилт явуулдаг байх юм. Жил бүр арав гаруй эмч нар энэ чиглэлээр суралцдаг байна. Түүнчлэн, оюутнуудад ч сургалтын бааз болдог ажээ. Тэд дурангийн шинжилгээ хийх, шинжилгээнд бэлтгэх, өвчтөнд эмчилгээний зөвлөгөө өгөх гэх мэт үйл ажиллагаанд дагалдан суралцдаг байна. Өөрөөр хэлбэл, Их сургуульдаа суралцаж байх хугацаандаа бодит практикт суурилсан мэдлэгийг эндээс олж авдаг байх юм.  Мөн эрдэм шинжилгээ судалгааны ажлууд явагддаг гэдгийг ч тус тасгийн эмч нар онцолж байлаа.  Тодруулбал, яг энэ дурангийн тасгийн сургалтын бааз дээр  зургаан анагаах ухааны доктор, найман анагаах ухааны магистр эрдмийн зэрэг хамгаалжээ.

Харин өнөөдрийн байдлаар таван эмч докторын ажил, зургаан эмч магистрийн эрдмийн зэрэг горилж буй гэнэ. Түүнчлэн байгуулагдсан цагаас хойш нийтдээ 70 гаруй дурангийн эмч, 36 сувилагчийг бэлтгэн гаргажээ.  Дашрамд дурьдахад, 45-аас дээш насныхан ходоодоо нэг удаа, 50-аас дээш насныхан жилдээ нэг удаа бүдүүн гэдсээ дурандуулах шаардлагатай байдаг аж. Ингэснээр ходоодны хорт хавдар,  бүдүүн гэдэсний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хавдрын урьтал эмгэгүүдийг эрт үед нь оношлох зэрэг давуу талтайг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Гэхдээ удамд нь ходоод, бүдүүн гэдэсний хавдартай хүн байгаа тохиолдолд нас харгалзахгүй урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо хийлгэх шаардлагатайг зөвлөж байв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Аж ахуйн нэгжид дарамт болно гэх...
Өвлийн спортгүй Монгол

АШУҮИС-ийн СНЭ-ийн Дурангийн тасагт 25 мянган хүн үйлчлүүлжээ

Даваахүү 2016-12-21

Сэдвүүд : #Сэрэмжлүүлэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

13 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

13 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

13 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

14 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

14 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

14 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

14 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах