• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өвлийн спортгүй Монгол

Монгол Улс уг нь өвөл болдог цөөн орнуудын нэг гэж байгаа. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлтэй улс ч гэдэг. Ер нь бол цас мөсний орон л доо. Манайд өвөлтэй холбоотой бүх л сайхан, муухай зүлс бий. Тухайлбал, утаанаас авахуулаад. Харин нэг л зүйл алга байгаа нь өвлийн спорт. Дэлхий дахинд өвлийн спорт дээд цэгтээ хүртэл хөгжөөд, олон янзын тэмцээн уралдаан зохион байгуулдаг болчихлоо. Бүр Олимпийн наадам хүртэл байгаа юм билээ шүү дээ, нөхөд минь. 

Гэтэл манайд бараг хамаагүй юм шиг л байна. Өнгөрсөн өвлийн Олимпийн наадамд цанын хоёр тамирчин оролцсон байх. Харин тэшүүрийн тамирчин Б.Сумъяа Залуучуудын өвлийн олимпийн наадамд түрүүлж байж энэ спортыг жаахан мэдрүүлсэн байх, хүмүүст. Гэхдээ одоо эргээд мартчихсан байна. Ер нь сүүлийн хэдэн жил арай л жаахан идэвхтэй ажиллаж, тамирчдаа бэлтгэж байгаа нь тэшүүрийнхэн. Гэвч Тэшүүрийн холбоо гэж лойчихсон газар, төр засаг нь гэж нүдэн балай, чих нь дүлий. Ингээд л тэшүүрчдийн хөдөлмөр талаар болж байна.

Уг нь тэшүүрчид дараагийн өвлийн олимпийн наадмын эрхийг авчих санаатай үзээд байгаа юм. Харамсалтай нь дэмжиж байгаа хүн алга. Тэшүүр, цана, чаргаа ялгадаг дарга ч байдаг юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Биеийн тамир, спортын газрын даргаар нэг сайхан өндөр, цагтаа сагсан бөмбөг тоглож явсан Ц.Шаравжамц гэдэг залуу ажиллаж байгаа. Мань эр Спортын төв ордныг шинэчлэнэ гээд овоо хэдэн сая ам.долларын хөрөнгө оруулалт энэ тэр яриад байгаа.

Түүний ярьж байгаа бүтвэл Спортын төв ордон гээч чинь сүртэй газар болох юм биш үү. Спорт, энтертайнментийг цогцлоосон, тамирчдыг бэлтгэл сургуулилт хийх нөхцлөөр хангасан дэлхийн жишигт нийцсэн ордон босгоно гээд байгаа. Яахав, сайхан л хэрэг. Харин мань эр өвлийн спорт гэж байдгийг бас л мартчихлаа. Ер нь ч үе үеийн дарга, албан тушаалтнууд өвлийн спорт гэж байдгийг мэддэггүй, эсвэл мартчихаад байдаг муу талтай.

Тэр жишгээр Ц.Шаравжамц даргатан явж байгаа бололтой. Аргагүй л дээ хөөрхий, ширэн бөмбөг л хөөж явсан болохоос цана, тэшүүр гэж юугаа л мэдээ аж. Хоккей, уран гулгалт, шорт трейк сонирхдоггүй бол яаж өвлийн спортын талаар санах юм. Харин ч спортын төв ордныг сагсны ордон болгоно гээгүй нь их юм. Тийм болохоор нэг газрын даргатай ярих асуудал ч биш байх. Тэгсэн дор бол Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдад өвлийн спорт гэдгийг маш сайн, нарийн тайлбарлаад, хэдэн цагийн сургалт хийж, жаахан ойлголт өгчихөөд, дараа нь гуйвал дээр болов уу.

Өвлийн спортынхон, тэр дундаа мөсөн дээгүүр гулгадаг нөхдүүд нэгдэж аваад, төр засгийнханд жаахан сургалт хийчихээч. Манайд өвөл болдог, тийм болохоор цана, тэшүүрээр гулгаж болно. Тэр нь спортын төвшинд хүрчихсэн гэдгийг хэлээд өгөх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хотын замын цасыг арилгахгүй болохоор гулгаа үүсээд, машин явж болохгүй гулсаад байгааг л өвлийн спортын хавьд хамаатуулж ойлгоод байгаа шүү дээ хөөрхийс.

Мөн төв талбайд нэг хашаа маягийн юм бариад, ус асгаж хөлдөөгөөд, хүүхдүүд гулгуулж тоглуулж байгаагаар төсөөлдөг ч байж болно. Гэтэл спорт арай өөр. Ядаж л өвлийн спортын битүү ордонтой болчихвол тэшүүр, уран гулгалт, шорт трейк, хоккей гээд маш олон спорт хөгжиж болохоор байгааг ойлгохгүй байна. Түүнийг зааж өгөөч ээ хөөрхийст. Тэгээд сайтар ойлгочих юм бол нэг өдөр бодож сууж байгаад гэнэт шийдээд, өчнөөн жил ярьсан өвлийн спортоо ордноо барих газар ч болов шийдээд өгчих ч юм бил үү, хэн мэдлээ. Тэгвэл тэшүүрийнхэн минь холбооныхоо удирдлага гэсэн унхай нь урагдчихсан юмнуудыг харж, бухимдаж суухгүй амар л болно доо.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
АШУҮИС-ийн СНЭ-ийн Дурангийн...
Амь үрэгдсэн Элчин сайдын...

Өвлийн спортгүй Монгол

Пунцагболд 2016-12-21
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Өвлийн спортгүй Монгол

Монгол Улс уг нь өвөл болдог цөөн орнуудын нэг гэж байгаа. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлтэй улс ч гэдэг. Ер нь бол цас мөсний орон л доо. Манайд өвөлтэй холбоотой бүх л сайхан, муухай зүлс бий. Тухайлбал, утаанаас авахуулаад. Харин нэг л зүйл алга байгаа нь өвлийн спорт. Дэлхий дахинд өвлийн спорт дээд цэгтээ хүртэл хөгжөөд, олон янзын тэмцээн уралдаан зохион байгуулдаг болчихлоо. Бүр Олимпийн наадам хүртэл байгаа юм билээ шүү дээ, нөхөд минь. 

Гэтэл манайд бараг хамаагүй юм шиг л байна. Өнгөрсөн өвлийн Олимпийн наадамд цанын хоёр тамирчин оролцсон байх. Харин тэшүүрийн тамирчин Б.Сумъяа Залуучуудын өвлийн олимпийн наадамд түрүүлж байж энэ спортыг жаахан мэдрүүлсэн байх, хүмүүст. Гэхдээ одоо эргээд мартчихсан байна. Ер нь сүүлийн хэдэн жил арай л жаахан идэвхтэй ажиллаж, тамирчдаа бэлтгэж байгаа нь тэшүүрийнхэн. Гэвч Тэшүүрийн холбоо гэж лойчихсон газар, төр засаг нь гэж нүдэн балай, чих нь дүлий. Ингээд л тэшүүрчдийн хөдөлмөр талаар болж байна.

Уг нь тэшүүрчид дараагийн өвлийн олимпийн наадмын эрхийг авчих санаатай үзээд байгаа юм. Харамсалтай нь дэмжиж байгаа хүн алга. Тэшүүр, цана, чаргаа ялгадаг дарга ч байдаг юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Биеийн тамир, спортын газрын даргаар нэг сайхан өндөр, цагтаа сагсан бөмбөг тоглож явсан Ц.Шаравжамц гэдэг залуу ажиллаж байгаа. Мань эр Спортын төв ордныг шинэчлэнэ гээд овоо хэдэн сая ам.долларын хөрөнгө оруулалт энэ тэр яриад байгаа.

Түүний ярьж байгаа бүтвэл Спортын төв ордон гээч чинь сүртэй газар болох юм биш үү. Спорт, энтертайнментийг цогцлоосон, тамирчдыг бэлтгэл сургуулилт хийх нөхцлөөр хангасан дэлхийн жишигт нийцсэн ордон босгоно гээд байгаа. Яахав, сайхан л хэрэг. Харин мань эр өвлийн спорт гэж байдгийг бас л мартчихлаа. Ер нь ч үе үеийн дарга, албан тушаалтнууд өвлийн спорт гэж байдгийг мэддэггүй, эсвэл мартчихаад байдаг муу талтай.

Тэр жишгээр Ц.Шаравжамц даргатан явж байгаа бололтой. Аргагүй л дээ хөөрхий, ширэн бөмбөг л хөөж явсан болохоос цана, тэшүүр гэж юугаа л мэдээ аж. Хоккей, уран гулгалт, шорт трейк сонирхдоггүй бол яаж өвлийн спортын талаар санах юм. Харин ч спортын төв ордныг сагсны ордон болгоно гээгүй нь их юм. Тийм болохоор нэг газрын даргатай ярих асуудал ч биш байх. Тэгсэн дор бол Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдад өвлийн спорт гэдгийг маш сайн, нарийн тайлбарлаад, хэдэн цагийн сургалт хийж, жаахан ойлголт өгчихөөд, дараа нь гуйвал дээр болов уу.

Өвлийн спортынхон, тэр дундаа мөсөн дээгүүр гулгадаг нөхдүүд нэгдэж аваад, төр засгийнханд жаахан сургалт хийчихээч. Манайд өвөл болдог, тийм болохоор цана, тэшүүрээр гулгаж болно. Тэр нь спортын төвшинд хүрчихсэн гэдгийг хэлээд өгөх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хотын замын цасыг арилгахгүй болохоор гулгаа үүсээд, машин явж болохгүй гулсаад байгааг л өвлийн спортын хавьд хамаатуулж ойлгоод байгаа шүү дээ хөөрхийс.

Мөн төв талбайд нэг хашаа маягийн юм бариад, ус асгаж хөлдөөгөөд, хүүхдүүд гулгуулж тоглуулж байгаагаар төсөөлдөг ч байж болно. Гэтэл спорт арай өөр. Ядаж л өвлийн спортын битүү ордонтой болчихвол тэшүүр, уран гулгалт, шорт трейк, хоккей гээд маш олон спорт хөгжиж болохоор байгааг ойлгохгүй байна. Түүнийг зааж өгөөч ээ хөөрхийст. Тэгээд сайтар ойлгочих юм бол нэг өдөр бодож сууж байгаад гэнэт шийдээд, өчнөөн жил ярьсан өвлийн спортоо ордноо барих газар ч болов шийдээд өгчих ч юм бил үү, хэн мэдлээ. Тэгвэл тэшүүрийнхэн минь холбооныхоо удирдлага гэсэн унхай нь урагдчихсан юмнуудыг харж, бухимдаж суухгүй амар л болно доо.

Сэдвүүд : #Нөлөөт толь  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

10 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

11 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

11 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

11 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

11 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах