• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн импорт орлох бүтээгдэхүүн, өнхрөвч үйлдвэрлэх шинэ шугамаа нээлээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх А/19 тоот тушаалыг 2014 онд гаргаж, энэхүү тушаалын дагуу импортоор авдаг байсан олон бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, гадагшаа урсдаг байсан мөнгөн урсгалыг хэмнэж чадсан билээ. Тэгвэл дахин нэг импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, угсрах хүчин чадал бүхий хагас автомат бүхий шугамыг нээх  ёслолын  ажиллагаа өвлийн дунд сарын шинийн нэгний билэгт сайн өдөр боллоо. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн заводын 2016 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэх шугамыг ашиглалтад оруулсан явдал байв.

Нэг жилд 10000 ширхэг туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэж, угсрах хүчин чадал бүхий хагас автомат бүхий шугамыг нээх  ёслолын  ажиллагаанд Төрийн өмчийн хорооны Бодлого зохицуулалтын газрын орлогч дарга А.Дагвадорж, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд  Ерөнхий инженер Д.Даваасамбуу, Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг болон цех хэлтэс, нэгжийн удирдлага, Засвар механикийн заводын ажилтан, ажиллагсдын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцлоо.

Ёслолын ажиллагааг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал, Техникийн ухааны доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ц.Даваацэрэн нээж, хэлсэн үгэндээ “Энэ сайхан өдөр үйлдвэрийн ажилтан, ажиллагсад та бүхэнтэйгээ нэгэн баярт мөчийг хамт өнгөрөөж байгаадаа би туйлын  баяртай байна. Та нарынхаа дунд орж ирээд, энэ цех дотор  зогсож байхад үнэртдэг тэр  их эрч хүч, сайхан бүтээн байгуулалт яг одоо үнэртэж байна. 2013 онд би ажлаа аваад, Засвар механикийн заводод хийж болох, бид өөрсдөө хийж чадах импорт орлох бүтээгдэхүүнийг гаднаас худалдаж авахгүй байх шийдвэрийг гаргаж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Энэ хугацаанд Засвар механикийн заводод хийгддэг импорт орлох бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэж, тэр хэмжээгээр үйлдвэрийн хэмнэлтийн бодлого, эдийн засагт маш өндөр үр өгөөж авчирсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Манай Засвар механикийн заводын хамт олон осол авааргүй ажиллах нөхцлийг сайн хангаж, бүтээмж, инновацийг хөгжүүлэх чиглэлээр санаачилгатай, идэвхтэй ажилладагт нь би сэтгэл өндөр явдгаа энэ дашрамд хэлмээр байна. Өнөөдөр та бидний хамтдаа хүлээн авч буй энэхүү өнхрөвч үйлдвэрлэх шугам бол маш богино хугацаанд өөрийн өртгөө нөхөх шинэ шийдэл бүхий технологи юм.

Энэ ажлыг Б.Чинзориг даргатай Засвар механикийн заводын хамт олон санаачлан эхлүүлсэн бол Б.Баасансүрэн даргатай тус цехийн хамт олон үргэлжлүүлэн дуусгаж,  ашиглалтад хүлээн авч байгаад туйлын баяртай байна. Цаашид та бүхэн илүү ихийг санаачлан, олон шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Засвар механикийн завод  зөвхөн дотооддоо төдийгүй дэлхийн хэмжээнд өөрийн бүтээгдэхүүнийг таниулж, Монгол Улсын зах зээлийг бүхэлд нь хангах цаг ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна.

Ингээд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” хэмээсэн юм. Туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэх шугамыг нээх ёслолын ажиллагааны туузыг Төрийн өмчийн хорооны Бодлого зохицуулалтын газрын орлогч дарга А.Дагвадорж, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч С.Батжаргал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд  Ерөнхий инженер Д.Даваасамбуу, Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг нар хайчилсан бол өнхрөвч үйлдвэрлэх шугамыг асаах анхны товчлуурыг Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Даваасамбуу, Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг, Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн нар дарж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн юм. Ийнхүү үйл ажиллагаагаа ёслол төгөлдөр эхлүүлсэн Засвар механикийн заводын импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, угсрах хүчин чадал бүхий хагас автомат бүхий шугамыг танилцуулсан юм.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалын дагуу импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, угсрах хүчин чадал бүхий хагас автомат бүхий шугамыг Засвар механикийн заводын хамт олон ашиглалтад оруулж, нээж байна. Энэ ажлыг манай заводын хамт олон 2016 оны ажлын төлөвлөгөөндөө тусгасан байсан бөгөөд маш удаан хугацааны турш судалж, хэрэгжүүллээ. Үйлдвэрийнхээ дотоод хэрэгцээг хангахын тулд жилд эхний ээлжинд 5000 өнхрөвч үйлдвэрлэнэ. Дараагийн шатанд Монгол Улсын зах зээлд ойролцоогоор 5000 өнхрөвч үйлдвэрлэх зорилго тавиад ажиллаж байна.

Өнөөдөр тоног төхөөрөмж, шугамаа нээж байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Харин Засвар механикийн заводын Механик цехийн дарга Д.Галбямба тоног төхөөрөмжөө танилцуулав. Тэрбээр “Өнхрөвч үйлдвэрлэх машинуудаа БНХАУ-ын өнхрөвч үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч компанитай хамтран ажиллаж, үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн. Засвар механикийн заводын маань өнхрөвч үйлдвэрлэх цехэд Монгол Улсад анх удаа нүүрсхүчлийн хий, аргоны хүчлийн хий хамтарсан гагнуурын суурь машин ажиллаж байна.

Энэ маань дэлхийн өнөөдрийн төвшинд хэрэглэгдэж буй хамгийн сүүлийн үеийн машин. Ингээд эцсийн боловсруулалтын суурь машин дээр гагнагдаж бэлэн болсон эд ангиудад сальник, резинийг бүрэн угсарч, эцсийн бүтээгдэхүүн гарах ёстой. Өнөөдрийн байдлаар бид Баяжуулах фабрикт шаардлагатай 159 өнхрөвчийг энэ суурь машин дээрээ хийж, туршиж үзэж байна. Үндсэн үйлдвэрлэл маань явагдаад эцсийн бэлэн болсон бүтээгдэхүүн гараад ирсэн, өнөөдөр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний маань дээж бэлэн болсон байна.

Энэхүү өнхрөвчний маань диаметр хамгийн багадаа 80, хамгийн том нь 219, урт нь 2 метр 60 см өнхрөвчийг үйлдвэрлэж байна. Эхний ээлжинд үйлдвэрийнхээ 5000 ширхэг өнхрөвчний захиалгыг гүйцэтгэнэ. Цаашид Монгол Улсын зах зээлд шаардлагатай 5-10 мянган өнхрөвчийг үйлдвэрлэнэ. Өнөөдөр ашиглалтад орж байгаа өнхрөвчний шугам бол 700 гаруй сая төгрөгийн өртгөөр боссон. Өөрийн өртгөө найман сарын дотор нөхөх боломжтой.

Манай энэхүү шугам үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Монгол Улсад дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэж, угсарч эхэлсэн хамгийн анхны аж ахуйн нэгж болж байгаа юм” гэлээ. Энэхүү туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэх шугамыг ашиглалтад оруулснаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн жилийн хэрэгцээний 4500-5000 ширхэг өнхрөвч, Монгол Улсын  жилийн хэрэгцээний  5000 ширхэг өнхрөвч буюу нийт 10000 ширхэг өнхрөвч үйлдвэрлэх боломж бий болж байгаа аж.

Тус үйлдвэр өмнө нь жилийн хэрэгцээний өнхрөвчийг 350-400 мянган ам.доллараар гаднаас худалдан авдаг байсан бол Засвар механикийн заводад үйлдвэрлэх болсноор 200 гаруй мянган ам.доллар хэмнэгдэж, эдийн засгийн өндөр үр ашиг гарна гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэхэд турба, сальник, холхивч зэрэг түүхий эд хэрэгтэй бөгөөд одоогоор тус үйлдвэр үүний тодорхой хэсгийг өөрсдөө үйлдвэрлэж үлдсэнийг нь худалдан авч байгаа аж. Ирээдүйд холхивчоос бусад эд ангийг өөрсдөө үйлдвэрлэх  зорилт тавин ажиллаж байгаа гэдгээ ч хэлсэн юм.

Туузан дамжуулгын өнхрөвч нь үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг тоног төхөөрөмж бөгөөд дулааны станцууд, барилгын материалын үйлдвэрүүд, хүнс, уул уурхайн үндсэн үйлдвэрүүд өргөнөөр ашигладаг аж. Монгол Улс жилд 20 мянган ширхэг туузан дамжуулгын өнхрөвч хэрэглэдэг. Уг хэрэгцээгээ 100 хувь импортоор авдаг байсан бол “Эрдэнэт үйлдвэр” ХХК туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэж, угсрах хагас автомат шугамыг ашиглалтад оруулснаар өөрийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй бусад үйлдвэрүүдэд борлуулах боломж нээгдэж байгаа нь энэ юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Кино урлагт мөнгө хаяач
Бага дэлхийн аварга эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн импорт орлох бүтээгдэхүүн, өнхрөвч үйлдвэрлэх шинэ шугамаа нээлээ

Энхцэцэг 2016-12-02

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

11 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

11 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

11 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

11 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

11 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

11 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

12 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

12 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-28 өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах