• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Саруул: Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнийг мэдсэн тохиолдолд заавал мэдээлэх үүргийг хуульд тусгаж өгсөн

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн Д.Саруултай Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн талаар ярилцлаа. 
 
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төсөл боловсруулагдаад, Байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэгдэхэд бэлэн болсон юм байна. Хуулийн төслийн талаар мэдээлэл өгөөч?
-2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан. Энэ хууль батлагдаж, хэрэгжиж эхлээд 10 гаруй жил болсон байна. Өнөөдөр илүү боловсронгуй болгох, хуулийн зохицуулагдаагүй үлдсэн, эсвэл бэрхшээлтэй зохицуулалтаас хамаараад учирч буй олон асуудлыг  шийдвэрлэх чиглэлээр олон нэмэлтүүд орж ирж байгаа. Монгол Улсын өөрийнх нь онцлогт туршигдсан сайн туршлагууд дээр суурилж шинэ хуульд илүү нарийн заалтуудыг оруулж өгч байгаа нь давуу тал гэж хэлж болно. Ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилсан сэргээлэхийн тулд олон нийт рүү хандсан сургалт сурталчилгаа, мэдээлэх эрх, үүргийн асуудлуудыг хуульчилж өгсөн.
 
Түүнээс гадна анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа хүмүүсийн хамтарсан баг байх асуудлыг хуульчилж өгсөн. Энэ бол манайд өөрийн гэсэн онцлогтойгоор хэвшиж тогтсон сайн туршлага байгаа. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр төсөв хөрөнгө, зохион байгуулалтын асуудлыг шийдэж өгч байгаа.
 
Үүнийг дагаад хүчирхийлэлд өртсөн хохирогчийг нөхөн сэргээх, дахин хүчирхийлэлд өртөхгүй байх чиглэлээр гарч байгаа нэг дэвшил нь төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хэн, хаанаас, яаж үзүүлэх вэ гэдгийг эзэнтэй, зохион байгуулалттай байхаар хуульд тусгаж байгаа. Мөн хүчирхийлэл үйлдэгчид үзүүлэх хариуцлагын асуудлыг шаталсан хэлбэрээр бий болгож байгаагаараа онцлог. 
 
-Эрүүгийн хэрэг үүсгэх асуудал хуульд тусгагдсан гэсэн. Энэ талаар тайлбарлаач?
-Гэр бүлийн хүчирхийллийн зарим нэг үйлдлийг гэмт хэрэгт тооцож байгаа.  Энэ хүрээнд зарим нэг хүнд баривчлахаас эхлээд хоёр жил хүртэл хорих ял шийтгэхээр нэмэлт, өөрчлөлт Эрүүгийн хуульд орохоор тусгагдсан. Мөн зарим нэг үйлдлийг зөрчилд тооцож байгаа. Тийм учраас Захиргааны хариуцлагын тухай хуульд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулахаар тусгаж байгаа юм. Баривчлагдаж байгаа тохиолдолд тухайн хүний зан үйлд нөлөөлөх албадан сургалтад заавал хамруулах үүргийг нэмж оноохоор хуулийн төсөлд тусгагдсан. 
 
-Хүчирхийлэл үйлдсэн этгээдэд тооцох хариуцлагыг ямар байдлаар тооцож байгаа юм бол. Манай улсын хуулийг нэлээд сул байна гэж Хүчирхийллийн эсрэг тэмцдэг олон улсын байгууллагууд хэлдэг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Одоогийн үйлчилж байгаа хуулийн зохицуулалтын хувьд тухайн хүчирхийлэл үйлдэгчид таван төрлийн арга хэмжээ авахаар тусгасан байдаг. Тухайлбал, хоёр хүн нэгэндээ мөнгө зээлүүлчихээд, түүнийгээ өгнө, өгөхгүй гэсэн маргаан шийдвэрлэж байгаатай адилхан иргэний шүүхээр явдаг байсан. Эрүүлжүүлэх ч гэх юм уу, хэд хоногийн баривчлах арга хэмжээ авдаг байсан юм. Тусад нь гэмт хэрэг гэж томъёолж байгаагүй. Одоо бол тодорхой үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцож, шийтгэл оноохоор хуульд тусгагдсан. Магадгүй гэр бүлийн хүчирхийллийн улмаас бусдын амь насанд халдсан байвал бусдын амь насанд санаатай халдсан гэдгээр зүйлчлэгдээд явах боломжууд нээгдэж байгаа юм. 
 
-Дан ганц “шалдан” Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар асуудлыг шийдэх боломжгүй юм гэдгийг 10 гаруй жилийн хугацаанд  харууллаа гээд байгаа. Гэтэл цогц хуулиудыг буцааж татчихаад, дан ганц Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг оруулж ирлээ гэх шүүмжлэл гараад байна. Энэ бүхнийг одоогийн гарах хуульд яаж зохицуулж байгаа юм бэ. Яг тэр шүүмжлээд байгаа шиг юм болоод байна уу?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ерөнхий эх хууль нь урьдчилан сэргийлэх агуулгатай шүү дээ. Урьдчилан сэргийлэх гэдэг маань заавал ял шийтгэлтэй холбоотой асуудлыг зохицуулахаас илүүтэй  хүчирхийлэл гэдгийг олон нийтэд ойлгуулах юм. Яаж мэргэжилтнүүдээ бэлтгэх, хохирсон хүндээ үйлчилгээ үзүүлэх юм бэ гэдэг асуудлуудыг зохицуулах гол хууль нь байхгүй юу. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд ямар шийтгэл оноох вэ гэдэг бол дараагийн асуудал. Өмнөх Засгийн үед барьж байсан бодлогын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль Эрүүгийн  болон Зөрчлийн хууль, түүнийг хэрэгжүүлэх процессын хуулиудтай хамт явж байсан.
 
Гэвч батлагдсан хуулиуд 2017 оны долдугаар сарын 1-гээс хэрэгжиж эхлэхээр болж байгаа учраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тэр болтол хойшлогдох болчихоод байгаа юм. Гэтэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн гол онцлог маань урьдчилан сэргийлэх асуудал. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг зөрчлийн хуулийг хүлээхгүйгээр наана нь хэрэгжүүлж байх, мэргэжилтнүүдээ сургах, үйлчилгээгээ бий болгож байх зохицуулалт чухал учраас түрүүлж энэ хуулийг оруулж ирж байгаа юм. Дараагийн асуудал нь, нэгэнтээ энэ хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн, эсвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа хүнд хүлээлгэх хариуцлагын асуудал яригдана. Энэ асуудлыг Эрүү болон Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах маягаар шийдвэрлэнэ.
...Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулийг хүлээнэ гэхээр цаг хугацааны хувьд асуудалтай болчихоод байна шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль чинь хэн нэгэнд шийтгэл хүлээлгэхээсээ илүү яаж урьдчилан сэргийлэх юм, хохирогчийг яаж дэмжих юм, мэргэжилтнүүдээ хэрхэн дэмжих, ямар байдлаар уялдаатай бодлогоо дэмжих юм гэдгийг зохицуулсан хууль байхгүй юу...
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд ийм хариуцлага хүлээлгэнэ гэвэл тэр процесс нь ямар байх юм. Энэ бүхэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдана. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас ял шийтгэл авсан хүний шийтгэлийг хэрэгжүүлэх асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд орж ирэх ёстой. Тийм учраас бид 2017 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх шинэ Эрүүгийн болон Зөрчлийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хүлээхгүйгээр наана нь хэрэгжүүлээд явах учиртай. Ийм учраас одоогийн хэрэгжиж байгаа Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын хууль болоод процессын хуулиадад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиуд дагалдаж орж ирсэн.
 
Тийм учраас долдугаар сарын 1 болтол энэ байдлаараа хэрэгжинэ. Долдугаар сарын 1-ээс эрүү, зөрчлийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль гээд шинэ хуулиуд хэрэгжээд эхлэхээр давхар нийцээд явах зохицуулалтууд орж байгаа. Тийм учраас одоо гарах хууль маань энэ цаг үед хэрэгжиж байгаа хуулиудтайгаа нийцсэн байна. 2017 оны долдугаар сарын 1-нээс шинэ хуулиуд хэрэгжээд эхлэхээр тэрэнтэй нийцээд явах боломжтой байдлаар хуулийн төсөл оруулж ирж байгаагаараа онцлог юм. Түүнээс биш долдугаар сарын 1-ийг хүлээх юм бол тэр хооронд бид хугацаа алдана. 
 
-Одоо оруулж ирэх хууль өмнөх хуультайгаа ч, ирэх оны долдугаар сарын 1-нээс хэрэгжих хуультайгаа ч зохицохоор гэж ойлгож болох уу. Мөн өмнөх хуулиасаа илүү нарийн зүйл, заалттай гэж ойлгож болохоор байх нь ээ?
-Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулийг хүлээнэ гэхээр цаг хугацааны хувьд асуудалтай болчихоод байна шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль чинь хэн нэгэнд шийтгэл хүлээлгэхээсээ илүү яаж урьдчилан сэргийлэх юм, хохирогчийг яаж дэмжих юм, мэргэжилтнүүдээ хэрхэн дэмжих, ямар байдлаар уялдаатай бодлогоо дэмжих юм гэдгийг зохицуулсан хууль байхгүй юу. Тийм учраас хуулийг дагалдаад орж ирэх нэг өнцөг нь зөрчил гаргасан, гэмт хэрэг үйлдсэн хүнд ямар ял шийтгэл оноох вэ гэдэг асуудал юм. Тийм учраас бид 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулийг хүлээх биш энэ хуулиа түрүүлж оруулж, батлах гээд байгаа юм. Тэгэхдээ одоогийн үйлчилж байгаа Эрүүгийн хуультайгаа нийцүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг хийгээд явчихна. Харин ирэх оны долдугаар сарын 1-нээс шинэ Эрүүгийн хууль үйлчлэхээр одоогийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хэсэг нь хүчингүй болно. Харин шинэ Эрүүгийн хуультайгаа нийцээд, үргэлжлээд үйлчлээд явчих юм. 
 
-Төрөөс хууль гаргачихлаа. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал дээр хэдэн төрийн бус байгууллага л илүү анхаарч ажиллаж байна. Хохирогчийг хамгаалах байрны асуудлаас үүдээд мөнгө төгрөгтэй хамааралтай шийдвэрлэх зүйлүүд олон байгаа. Хууль гаргах нэг хэрэг, түүнийгээ дагаад төрөөс үзүүлэх үйлчилгээ ямар байх юм бол?
-Өмнөх хуульд болохоор төрөөс ийм ийм үйлчилгээ үзүүлнэ гээд заачихсан байдаг. Хэн энэ үйлчилгээг үзүүлэх юм, яаж үзүүлэх юм, төсөв нь хаанаас гарах, ямар стандартай байх гэдэг дээр нарийвчилсан зохицуулалт байгаагүй. Одоо бол энэ бүхнийг бий болгоод өгчихнө. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудад дэвшилттэй. Монголын хөрсөнд энэ үйлчилгээ ямар журмаар яаж явах вэ, ямар үйлчилгээ нэн шаардлагатай юм, стандарт нь ямар байх юм гэдэг нь тодорхой хэмжээнд тогтчихсон.
 
Тийм болохоор аль нэг улсын туршлага гэхээсээ илүү 10 жил Монголын хөрсөн туршигдсан сайн жишээ, зохицуулалтуудыг энэ хуульд тусгаж өгсөн.  Тийм болохоор төсөв хөрөнгийн асуудлыг тодорхой хэмжээнд зохицуулж болно. Шинээр бүх  зүйлийг нэг цэгээс эхлээд, баахан зардал гарах юм шиг хүмүүс яриад байна. Тийм биш. Тэртээ тэргүй энэ чинь төрийн үүрэг. Нийгмийн ажилтан, цагдаа, өрхийн эмч гээд олон албан хаагчид гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг хүлээдэг үү гэвэл хүлээдэг. Тийм учраас шинээр орон тоо бий болгох шаардлага байхгүй.
 
Энэ хүмүүсээ бид аль болохоор сургаад, илүү чадавхжуулах шаардлага байгаа. Угаасаа төсөвт албан хаагчдыг чадавхжуулах асуудлын зардал тусгагдсан. Өмнө нь өөр зүйлд энэ зардал явчихдаг байсан бол одоо бодлоготойгоор тэр чиглэлд нь зарцуулах боломжтой болж байгаа юм. Өмнө нь огт байдаггүй байсан цоо шинэ асуудлыг гаргаж ирээд, төрд ачаалал үүсгээд, нэмэгдэл зардал шаардах гээд байгаа юм биш шүү дээ. Өмнө нь байсан, хаана, ямар зүйлд зарцуулагдаад байгаа нь тодорхойгүй байсан зүйлийг тодруулж өгч байгаагаараа л онцлог. Магадгүй өөр олон газруудад гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийг хамгаалах байрны асуудлыг шийдэх зүйл байж болно.
 
Гэхдээ тухайн орон нутагт хамгаалах байр байгуулах асуудал нь тухайн бүс нутгийн шийдэх асуудал. Судалгаа, тооцооныхоо үндсэн дээр төсөв мөнгөө орон нутгаас гаргаад шийдчих л юм. Мэдээж төсвөөс хөрөнгө гаргаад хамгаалах байр барина. Харин хүчирхийлэлд өртсөн хүмүүст гаргах үйлчилгээнүүд бол нийгмийн халамжийн хуулийнхаа дагуу гардаг. Энэ үйлчилгээнүүдийг хуулийнхаа дагуу тодотгоод өгчихсөн учраас шийдвэрлэгдээд явна. Түүнээс биш цоо шинэ хууль, асуудал гарч ирээд, асар их мөнгө гэнэт бий болчихож байгаа юм биш. 
 
-Иргэд гэр бүлийн хүчэрхийллийг мэдээлэх эрх, үүргийн асуудлыг шинэ хуульд нарийвчлан тусгаж өгсөн гэсэн. Энэ тал дээр тайлбар өгөөч?
-Иргэдийн хувьд хүчирхийллийн талаар мэдээлэх эрхтэй гэж заасан. Хөрш чинь хүчирхийлэл үйлдээд байх юм бол та мэдээл. Харин мэдээлснийхээ төлөө та ямар нэг хариуцлага хүлээхгүй. Болсон үйл явдлыг заавал нотлох албагүй. Өөрөөр хэлбэл, танай хөрш чинь энэ талаар мэдээлсэн гэдгийг хуулийн байгууллагынхан мэдээлэх албагүй л гэсэн үг. Мэдээлэл өгөгчийн аюулгүй байдлын асуудал нэн чухал. Тийм учраас иргэд санаа зовох зүйлгүйгээр мэдээлэх эрхтэй байна. Харин мэдээлэх үүрэг гэдэг дээр нэг зүйл тусгагдсан.
 
Хэрвээ та хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа талаар мэдсэн бол заавал мэдээл гэж байгаа юм. Яагаад гэвэл, хүүхэд хүчирхийллийн талаар мэдээлж, өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чаддаггүй субъкт. Тэгээд ч томчууд хүүхдийн өмнө үүрэг хүлээх ёстой. Энэ утгаараа заавал мэдээлэх үүрэгтэй гэж хуульд тусгаж өгсөн. Мөн төрийн албан хаагч заавал мэдээлэх үүрэгтэй байхаар хуульд тусгасан. Жишээлбэл, багш байлаа гэж бодъё. Ангидаа хичээлээ зааж байтал нэг хүүхэд унтаад байя. Аав нь шөнөжингөө агсан тавьдаг, зодож нүддэг асуудлаас болоод нойр аваагүй байж болно шүү дээ.
 
Мөн даалгавараа хийхгүй ирж болно. Гэр бүлийн хүчирхийллээс үүдээд даалгавараа хийж чаддаггүй байж болно шүү дээ. Энэ бүхнийг мэдэж, илрүүллээ гэдэх тэндээ нуугаад өнгөрөх биш цагдаагийн байгууллагад заавал мэдээлэх үүрэгтэй болж байгаа. Эмч ч гэсэн ийм үүрэгтэй. Тухайн хүн бэртээд эмнэлэгт ирлээ гэхэд гэр бүлийн хүчирхийллээс болсон бол түүнийг мэдээлэх үүрэгтэй байх ёстой. Өнөөдөр бэртээд ирлээ, дараа нь амь насаа алдах эрсдэлтэй шүү дээ. Тийм учраас эмч эрсдэлээс сэргийлэх үүднээс мэдээлэх үүрэгтэй. Эрх, үүрэг нь албан тушаалаасаа хамаараад ийм ялгаатай байна.
 
Гэхдээ тэр эрх, үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө тухайн хүний аюулгүй байдал нууцлагдах ёстой. Тэгж байж айл гэр бүхэнд байгаа асуудлыг илрүүлэх боломжтой. Түүнээс биш цагдаа гадуур нь мянга эргүүл хийгээд нийслэлд байгаа  700 мянган өрхийн дотор өрнөж байгаа асуудлыг мэдэхгүй шүү дээ. Хөрш нь асуудлыг мэдээлэх эрхтэй л байх ёстой юм.  
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ
"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг өнөө орой нээнэ
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлд 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ
Номын ертөнцийн олон өнгө алагласан гурван өдөр өнгөрлөө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Олимпизм
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Кино, театр
ХУРААХ
Археологийн дурсгалаа “мөнгө”...
Талцаж хэрэлдэхээс өөр шидгүй...

Д.Саруул: Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнийг мэдсэн тохиолдолд заавал мэдээлэх үүргийг хуульд тусгаж өгсөн

Пунцагболд 2016-11-29

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ
"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг өнөө орой нээнэ
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлд 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ
Номын ертөнцийн олон өнгө алагласан гурван өдөр өнгөрлөө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

1 цагийн өмнө өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

2 цагийн өмнө өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

2 цагийн өмнө өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

7 цагийн өмнө өмнө

"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг өнөө орой нээнэ

7 цагийн өмнө өмнө

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлд 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

8 цагийн өмнө өмнө

Номын ертөнцийн олон өнгө алагласан гурван өдөр өнгөрлөө

9 цагийн өмнө өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

10 цагийн өмнө өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

10 цагийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

10 цагийн өмнө өмнө

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дуучин шиг дуучин

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

1 өдрийн өмнө өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

1 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2 өдрийн өмнө өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2 өдрийн өмнө өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал нас уртасна

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-15 өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-16 өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

2026-09-16 өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

2026-09-14 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-16 өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2026-09-15 өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

2026-09-15 өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-14 өмнө

Ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх үүрэг өгөв

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах