Сэтгүүл зүйн Инновац, хөгжлийн “Үүр” төвөөс Конрад-Аденауэр-Сангийн Ази дахь хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Редакцад хиймэл оюуныг зохистой, бүтээлчээр ашиглах нь” сэдэвт сургалтыг өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд амжилттай зохион байгуулсан. Хиймэл оюуны хөгжил редакцуудад шинэ боломж нээж байгаа ч олон нийтийн итгэлийг алдах, худал мэдээллийг дамжуулах зэрэг сорилтууд тулгарсаар байна. Тиймээс сэтгүүл зүйн өнөөгийн болон цаашдын чиг хандлага, мэргэжлийн сэтгүүл зүйн үндсэн зарчим болон Конрад-Аденауэр-сангаас бүс нутагт хэрэгжүүлж буй хөтөлбөр зэрэг олон асуудлаар тус сангийн Ази дахь Хэвлэл мэдээллийн хөтөлбөр хариуцсан захирал Фабиан Вагенертай ярилцлаа.
- Монголчуудын хувьд Конрад-Аденауэр-санг улс төр, ардчиллыг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг агуулгаар тодорхой хэмжээнд мэднэ. Гэхдээ Ази тивийн хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн үйл ажиллагааг төдийлөн мэдээгүй байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийнхэнд зориулсан хөтөлбөрийнхөө талаар та товч танилцуулахгүй юу?
-Манайх Германд төвтэй олон улсын байгууллага бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө хөтөлбөр хэрэгжүүлдгийг монголчууд цөөнгүй мэдэх байх.
Харин хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн хувьд Сингапурт төвтэй бөгөөд Азийн олон оронд хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжихэд чиглэдэг. Тухайлбал, Филиппин, Малайз, Шри-Ланка болон Монголд ажилладаг.
Энэ долоо хоногт бид Улаанбаатар хотод хиймэл оюун ухааны сэдэвт хоёр өдрийн сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Хиймэл оюун ухаан редакц болон сэтгүүлчдийн өдөр тутмын ажилд улам бүр чухал болж байгаа учраас энэ чиглэлээр мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх шаардлагатай гэж бид үздэг. Сургалтыг Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвтэй хамтран зохион байгуулж байна.
-Хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих чиглэлээр ямар ажил хийдэг вэ?
-Конрад-Аденауэрын сан хэвлэл мэдээллийн чиглэлээр гурван хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний нэг нь Сахарын цөлөөс урагш Африкийн орнууд, мөн Зүүн Европ болон Азийн орнуудад хэрэгждэг.
Азийн бүс нутагт бид хиймэл оюун ухаан, байгаль орчны сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн орлогын загвар зэрэг сэдвээр сургалт, чадавхижуулах үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мөн залуу сэтгүүлчдийн боловсролыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөртэй. Бидний ажлын бас нэг чухал хэсэг бол Ази, Европын сэтгүүлчдийн хоорондын яриа хэлэлцээ, туршлага солилцоог дэмжих явдал юм. Хэдэн сарын өмнө бид Азийн баримт шалгагчдын хамт Брюссельд Европын холбооын байгууллагуудтай туршлага солилцох болон Литвад болсон олон улсын баримт шалгах сэдэвт бага хуралд оролцоод ирсэн. Ер нь Европ, Азийн сэтгүүлчдийн хооронд туршлага солилцох, олон улсын хамтын ажиллагааг дэмжих нь бидний ажлын чухал хэсэг юм.
-Хиймэл оюун сэтгүүл зүйд улам чухал болж байгаа ч ташаа мэдээлэл, олон нийтийн итгэлтэй холбоотой асуудал үүсч байна. Таныхаар сэтгүүлчид энэ шинэ технологийг хэрхэн ашиглах ёстой вэ?
-Хиймэл оюун ухаан нь зөвхөн техникийн асуудал биш юм. Үүнтэй холбоотойгоор ёс зүйн чухал асуудлууд, мэдээллийн аюулгүй байдал, олон нийтийн итгэл, ил тод байдлын асуудлууд ч бий. Хүмүүс бодит зураг, хиймэл оюунаар бүтээсэн зургийг ялгахад улам хэцүү болж байна. Хиймэл оюун олон ур чадварыг хөнгөвчилж байгаа ч нөгөө талаар хүмүүсийг төөрөгдүүлэх, хуурамч мэдээлэл түгээх боломж технологийн нөхцөл байдлаас шалтгаалан нэмэгдэж байна.
Бид энэ сургалтаараа хиймэл оюун ухааны ёс зүйн асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ түүний боломжийг судлахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, тулгарч буй бэрхшээл, эрсдэлээс гадна давуу тал, боломжийг нь хамтад нь авч үзэхийг хүссэн юм. Ингэснээр асуудлыг бүх талаас нь харах боломжтой.
-Хиймэл оюунаар бүтээсэн хуурамч дүрс бичлэг, бусад төрлийн ташаа мэдээлэл улам бүр тархаж байна. Хүмүүс бодит мэдээллийг хуурамч агуулгаас хэрхэн ялгаж сурах вэ?
- Би хоёр зүйлийг онцолмоор байна. Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн суурь боловсрол маш чухал. Найдвартай эх сурвалжийг найдваргүй эх сурвалжаас ялгаж сурах хэрэгтэй. Сошиал медиа болон хиймэл оюун ухааны эрин үед энэ нь бүр ч чухал болж байна.
Хоёрдугаарт, бид мэргэжлийн ур чадвартай, хариуцлагатай ажилладаг, олон нийтийн итгэлийг олж чаддаг сэтгүүлчидтэй байх шаардлагатай. Мэргэжлийн сэтгүүл зүй бол ташаа мэдээлэлтэй тэмцэх хамгийн чухал арга замуудын нэг гэж би боддог.
-Та сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны талаар ярилаа. Яг эдгээр өдрүүдэд Монголд чөлөөт сэтгүүлч, сошиал медиад мэдээлэл нийтэлдэг болон шууд дамжуулалт хийдэг хүмүүсийг сэтгүүлч гэж үзэх эсэх талаар хэлэлцүүлэг өрнөж байна. Сэтгүүл зүйг бусад төрлийн мэдээлэл түгээх үйл ажиллагаанаас яаж ялгаж салгаж ойлгох вэ. Олон улсын практикт юу гэж үздэг вэ?
-Сэтгүүл зүй бол хил хязгаарыг нь тодорхой заагласан мэргэжил биш. Технологийн хөгжлөөс шалтгаалан энэ салбар сүүлийн хэдэн арван жилд ихээхэн өөрчлөгдсөн. Хүн зөвхөн Instagram ашиглан мэдээлэл нийтэлдэг байсан ч сэтгүүлч байж болно. Тиймээс сэтгүүл зүйг тодорхой ангилалд хатуу хуваах боломжгүй гэж би боддог.
Хамгийн чухал нь сэтгүүлч мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, үндсэн зарчмуудыг мэддэг, мөрддөг байх явдал юм. Эх сурвалжаа нягтлах, судалгаа хийх арга барил эзэмших, ажлынхаа хууль эрх зүйн талыг ойлгох шаардлагатай.
Сэтгүүлч бүрийн мэдэж байх ёстой үндсэн зарчмууд бий. Тухайн хүн аудио контент бүтээдэг үү, сошиал медиад ажилладаг уу, эсвэл хэвлэмэл хэвлэлд ажилладаг уу гэдэг нь сэтгүүлч мөн эсэхийг дангаараа тодорхойлохгүй. Харин мэргэжлийн стандарт, хариуцлагыг мөрдөж байгаа эсэх нь чухал.
-Таныг Монголд байгаа энэ өдрүүдэд Монголд сэтгүүлчийг цагдан хорьсон тухай асуудал багагүй анхаарал татсан байх. Олон улсын сэтгүүлчдийн эрхийг хамгаалдаг байгууллагуудаас онцгой анхаарал хандуулан энэ талаар мэдээлэл өгөхийг хүсэж, сэтгүүлчийг суллахыг шаардаж байсан. Ерөнхийдөө өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөнд тулгарч буй сорилтуудыг та хэрхэн харж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд тулгарч байгаа нэг сорилт гэвэл дэлхийн олон улс оронд авторитар дэглэм хүрээгээ тэлэх хандлагатай байна. Мөн ийм чиг хандлагыг баримтлагч хүчнүүд сэтгүүлчид болон чөлөөт сэтгүүл зүйд хэрхэн халдаж байгааг харж байна. Эдгээрээс харахад хараат бус сэтгүүл зүй, үг хэлэх эрх чөлөө яагаад чухал болохыг олон нийт олж анзаарч байгаа гэж найдаж байна. Нээлттэй, чөлөөтэй, заримдаа маргаантай ч гэсэн олон нийтийн хэлэлцүүлэг байхгүй бол нийгэм илүү хаалттай, улам бүрхэг тал руугаа л явдаг. Тиймээс олон нийтийн мэдэх эрх, ил тод байдал, хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө ёухал бөгөөд ардчиллын амин сүнс гэж хэлж болно. Ардчилал хэвийн оршин тогтнох гол үндэс мэргэжлийн сэтгүүлчдийн эрхлэн гаргадаг хүчирхэг, хараат бус хэвлэл гэдэгт бид маш их итгэдэг. Хариуцлагатай хэвлэл иргэдэд найдвартай мэдээлэл авах, түүнд үндэслэн шийдвэр гаргах боломж олгодог. Тиймээс хараат бус хэвлэлийг дэмжих нь их чухал. Сэтгүүл зүй олон нийтэд найдвартай мэдээлэл хүргэж, нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой.
-Та Монголд анх удаа ирж байна уу?
Тийм ээ. Конрад-Аденауэр-Сан Монгол дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Монгол дахь Төлөөлөгчийн газрын хувьд улс төрийн намын хамтын ажиллагаа, төрийн албыг хөгжүүлэх чиглэлээр ажиллахаас гадна сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийн ур чадварыг ахиулахад чиглэсэн магистрын хэд хэдэн хөтөлбөр зохион байгуулсан. Харин бүсийн багийн хэрэгжүүлсэн энэ удаагийн сургалт маань цаашид хэвлэл мэдээллийн салбарт илүү өргөн хүрээнд хамтран ажиллах суурь болно гэж бодож байна.
-Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Анхны сэтгэгдэл маш эерэг байлаа. Улаанбаатар бол хурдтай хөгжиж буй орчин үеийн хот юм. Монголын өвөл, зуныг үзмээр байна. Өнөөдөр өглөө жаахан цас бударчихсан байсан, тэгэхээр өвлийг бараг үзсэн гэж тооцож болох юм.(инээв)
-Тийм шүү. Зун манай Монголын дэлхийд ганц байдаг монгол наадам болдог. Наадмаар илүү их зүйл үзэж болно шүү...?
-Ирэх зун ирэхийг бодно. Монгол орон их найрсаг, халуун дулаан орон юм. Хүмүүс нь ч их найрсаг. Хүйтэн өвлөөрөө алдартай ч хүмүүсийнх нь халуун дотно, нөхөрсөг хандлага надад их гүн сэтгэгдэл үлдээлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 200 (7942)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.