• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Төсвийн төсөлд Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн тусгах тухай талууд янз бүрийн байр суурь илэрхийлсээр байна. Өчигдөр болсон хуралдаанаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэе.

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх онд дотуур байртай 15 сургууль байгуулна

- Сүхбаатар дүүргийн 600 гаруй хүүхэд Кембрижийн хөтөлбөртэй 151 болон 166 дугаар сургуульд суралцаж эхэллээ. Энэ бол сайн жишиг. Хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамаарч чанартай боловсрол эзэмшинэ. Засгийн газраас бүс бүрд нэг,  хотын зургаан дүүрэгт нэг, нийт 12 олон улсын хөтөлбөртэй ахлах сургууль байгуулахаар төлөвлөсөн. Санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусган УИХ-д өргөн мэдүүлээд байна. Кембрижийн хөтөлбөртэй сургуулийг төгсвөл дэлхийн том их, дээд сургуульд тэтгэлэг горилоход дөхөм болдог. Ирэх онд 15 дотуур байртай сургууль байгуулна. Дотуур байрандаа суунгаа, сургуульд сурна гэсэн үг юм. 2030 онд бүх сургуулийг эрүүл ногоон, аюулгүй ухаалаг болгоно. 2027 онд 100 сургуулийг нарны эрчим хүчээр хангадаг болно. Сэргээгдэх эрчим хүчээр цэнэглэснээр эрчим хүчний төлбөрийг хэмнэнэ.

УИХ-ын гишүүн Б.Түвшин: Долоон бор оготно нэг шар тос олчхоод зодолддог шиг л зүйл харагдаад байна

-Нэгдүгээрт, Оюутолгойгоос орж ирэх мөнгө үнэхээр ногдол ашиг мөн үү.  Сайтаас нь харахад ногдол ашиг гэж ерөөсөө харагдахгүй байна. Хэрэв ногдол ашиг юм бол 34 хувийг эзэмшиж байгаа бусад хувьцаа эзэмшигчид ч бас авах ёстой. Санхүүгийн тайлан, ТУЗ-ийн болон хувь нийлүүлэгчдийн тогтоол гарах ёстой. Тэгэхээр энэ ер нь юуны төлбөр юм бэ. Бид яагаад энэ мөнгийг булаацалдаж, хуваах гээд байгаа юм бэ. Долоон бор оготно нэг шар тос олчхоод зодолддог шиг л зүйл харагдаад байна.  Хоёрдугаарт, улсын төсвийн орлого 2017 оноос хойш дөрөв дахин өссөн. 2017 онд есөн их наяд төгрөгийн орлоготой байсан бол өнөөдөр 36-40 гаруй их наяд төгрөгт хүрч, дөрөв, тав дахин өссөн гэж ярьж байна. Гэтэл төсөв өссөнөөр улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал дээшилсэн зүйл алга. Үнэндээ татвар, хураамжийг нэмсэн учраас л орлого нь өссөн гэсэн үг. Төсвийн орлогоороо хийж чадаагүй ажлаа дахиад нэг удаагийн орлогоор хийх гэж байгааг эрс эсэргүүцэж байна. Баялгийн сангийн тухай хууль бий. Энэ зарчмаараа баялгийн санд нь үлдээе. Дараа нь зарцуулж болно шүү дээ. Бид улсын төсвөөс тэтгэврийн санд хуримтлал үүсгэж чадахгүй байна. Орсон мөнгөө хурааж аваад, буцаагаад гаргаж, тараагаад явж байгаагаас биш тэтгэврийн санд хуримтлал бий болохгүй байна.

Сангийн сайд З.Мэндсайхан: Ногдол ашиг бол ногдол ашиг, өөрөөр би тайлбарлаж чадахгүй

-Ногдол ашиг бол ногдол ашиг, өөрөөр би тайлбарлаж чадахгүй. Ногдол ашгаа л өгнө гэсэн үг. Би 34 хувьд ногдох ногдол ашгаа л авах гэж байгаа. Асуудал юу байна вэ гэхээр 2037 оноос хуваарилахаар төсөлд оролцогч талуудын хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт, өөрчлөлтүүдээр зохицуулагдсан учраас өнөөдөр Монголын ард түмэн ногдол ашгаа авч чадахгүй байдалд байгаа юм. Тиймээс хэлэлцээрийн шатанд 2037 оныг 2027 оноос эхлүүлье гэсэн үр дүнд хүрсэн.Энэ хүрээнд бид ногдол ашгаа шийдвэрлэж, төсөвтөө суулгаад явъя. Төрийн өмч дээр явж байсан 3.5 их наяд төгрөгийг ч гэсэн төсөвтөө нэгтгэж байгаа шүү дээ. Өмнө нь төсвийн гадуур явж байсан хөрөнгө юм.Хэдэн жилийн өмнө улсын төсвийн орлого есөн их наяд төгрөг байсан бол өнөөдөр төсөв тэлээд явж байна. Эдийн засаг маань тэлж байгаа, цаашдаа улам тэлэх ёстой. Гэхдээ урсгал зардлаа хэрхэн удирдаж явах вэ гэдэг дээр бид шийдлээ гаргах хэрэгтэй.Өнөөдөр төсвийг хамгийн ихээр тэлж байгаа асуудал бол урсгал зардал, тэр дундаа цалингийн тогтолцооны асуудал юм.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Л.Энх-Амгалан сайд тойргоос сонгогдсон зөв гишүүн учраас Ерөнхийлөгчийн айлчлалд багтсан юм байна

-Л.Энх-Амгалан сайд Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд яваа учраас УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Т.Мөнхсайхан нараас салбарын сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэхийг хойшлууллаа. Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр мөн л Ерөнхийлөгчтэй хамт хөдөө ажиллаж байсан. Бодвол тойргоос сонсгогдсон зөв гишүүн учраас явсан байх. Энд төсөв хэлэлцээд байдаг, сайд нар нь байдаггүй. Асуудалдаа оръё, нэмэлт өөрчлөлтөөр төсвийн тусгай шаардлагад хамаарахгүй гэсэн өөрчлөлт орж ирж байна. Ногдол ашгийн орлого эх үүсвэрээс шалтгаалсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож болно гэжээ. Ингэж болох юм уу. Хэдэн удаа ингэж нэг удаагийн хуулиар төсвөө шийдэх гэсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Очирбат: Оюутолгойн ногдол ашиг, ТӨК-ийн ногдол ашгийг хэрхэн хувааж идэх тухай хууль оруулж ирлээ

-Татвар төлөх сонирхолтой аж ахуйн нэгж байтугай иргэд байхгүй болсон. Монгол Улсын эдийн засгийн 70 хувийг төр шийддэг. Хувийн хэвшлээ дэмжсэн бодлого, чиглэл 2027 оны төсвөөс харагдахгүй байна. Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой дотоодын болон газаадын бизнес эрхлэгч байхгүй болчихсон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байнга зөвлөдөг ч ЭЗХЯ, Сангийн яамныхан тоодоггүй. Одоо ингээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлт гээд нэмэлт ганц жилийн хугацаатай хуулийн төсөл оруулж ирж байна. Ерөөсөө Оюутолгойн ногдол ашиг, орон нутгийн болон ТӨК-ийн ногдол ашгийг хэрхэн хувааж идэх тухай хууль. Эрх баригчид өөрсдийн тансаглалаа хувааж идэхийн тулд хууль өөрчилдөг. Энэ хуулийг 23 удаа өөрчилсөн одоо 24 дэх өөрчлөлт нь явж байна. Нэг ч сайд энд алга.  УИХ-ын гишүүдийнхээ үгийг сонсдоггүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 200 (7942)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •E-Sport
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
  • •Сурвалжлага
ХУРААХ
Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол...
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг...

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

БАТСАЙХАН 4 цагийн өмнө

ФОТО:

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

3 цагийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

4 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

4 цагийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

4 цагийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

4 цагийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

4 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

22 цагийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

1 өдрийн өмнө өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-14 өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-14 өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-14 өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

2026-10-14 өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-14 өмнө

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

2026-10-14 өмнө

УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах