Серби улсын Белград хотноо зохиогдож буй 100,000 ам.долларын шагналын сан бүхий найман багийн дунд 1win Private Club #2 тэмцээнд өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд Монгол Улсаас The MongolZ баг оролцож байгаа бөгөөд өнөөдөр тэд 17:00 цагаас Шведын "Alliance" багтай тоглоно.
The MongolZ баг энэ удаагийн тэмцээнд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, У.Анарбилэг /cobrazera/, nin9 /Г.Есөнтөмөр/ нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.
