Засгийн газар "Рио Тинто"-оос ногдол ашиг авахаар тохирч, 2027 оны төсөвтөө тусгасан. Ногдол ашиг авах ажлын хэсгийн хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд манай Засгийн газар гурван их наяд төгрөг авах саналаа хэлж, хөрөнгө оруулагч тал ч энэ хэмжээнд хүргэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн. Ерөнхий сайд Н.Учрал ногдол ашгаар хаана юу хийхийг E-Mongolia-аар явуулах нээлттэй санал асуулгаар иргэд эцэслэн шийднэ гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрөөс “E-Мongolia”-аар дамжуулан Оюу толгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асуух юм байна. Энэ нь маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдэх аж.
Засгийн газрын төлөвлөсөн зарцуулалт
Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төрийн өмчит компанийн ногдол ашгийг зөвхөн иргэдийн нэрийн хуримтлалын дансанд байршуулах ёстой. Тэгвэл нэг иргэнд 835 мянга орчим төгрөг ногдоно гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Тиймээс өнөөдрөөс Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууж, энэ долоо хоногт эцэслэн шийдэхээр төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 194, 195 (7936, 7937)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn