• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН-ын даргын сонгуульд өрсөлдөөн гарах уу?

АН шинэ даргатай болсон. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ҮБХ, Их хурлынхаа гишүүдийн дийлэнх олонхын саналаар АН-ын даргаар сонгогдлоо. Улс төрийн хүрээнийхний яриа, хэвлэлүүдийн мэдээлэлд “...О.Цогтгэрэл АН-ын дарга болох нь тодорхой байсан” л гээд байна. Гэхдээ, удаан хугацаанд эв зүйгээ алдсан АН-ынхан Лу.Гантөмөрийн үед цуглаж, одоо О.Цогтгэрэлийн үед эвлэлдэн нэгдэхээр болж байх шиг байна.

Ингснээр, Х.Тэмүүжиний нэгэнтээ “...Манай намын ах нар би анхдагч, би АН-ын эзэн, алтан хараацай, та нар хэн юм гэж хандаж ирсэн. Үнэхээр АН-ын анхдагчдын дээр ах нар гэж байсангүй. Тэр хүмүүс өөрсдийгөө насан туршдаа “залуу” гэж бодож явсан. Дараачийн үеэ бэлтгэх тухай бодож ч байгаагүй. Бид байхад тэд юу юм гэдэг л байр суурьтай явж ирсэн” гэж хэлж байсан ах нар нь залуустаа зайгаа тавьж өгснийг О.Цогтгэрэлийг сонгосноос харж болохоор байна. Ер нь ч, Монголын улс төрд шинэ үеийнхэн хөл тавиад багагүй хугацааг өнгөрөөсөн. АН л янзандаа байж, Х.Тэмүүжинийг ингэж хэлтэл залхаасан.

Нөгөөтэйгүүр, “…О.Цогтгэрэл АН-ын дарга болсноор МАН-ын Засгийн газарт дахин хамтрах уу, үгүй” гэдэг асуудал дахин дэгдээд байна. УИХ-ын зарим гишүүн “…МАН-тай хамтрах болох юм бол гурван шаардлага тавьж, тэдгээрийг биелүүлсний дараа хамтрах боломжтой” хэмээн цахим сүлжээнд мэдэгдсэн нь дээрх яриаг “амь” оруулчихсан.

Улс төрийн нам л болсон хойно энэ мэт албан тушаалын яриа хөөрөө тасрахгүй дэг. Уг нь, өнөөдөр МАН-тай албан тушаал хуваалцах тухай ярих нь арай л эртдэх бөгөөд хөнгөднө. АН ойрын өдрүүдэд рейтинг нь гайгүй дээшилж байна. Олон нийт ч тус намынхны даргаа сонгож байгаа байдлыг хараад “…Одоо л овоо бодлогын нам болох шинж рүүгээ орж байна. Үхэхээс бусдыг үзлээ гэдэг шиг АН ч бараг намын тооноос хасагдах шахаад буцаад сэргэсэн дээ. Тэр утгаараа, салж сарнихын зовлон хийгээд төлөөсийг ясандаа тултал ойлгоцгоосон байх” гэцгээж байна. Тэгэхээр, АН-ынхан энэ итгэл, дэмжлэгийг хадгалж байгаад ойрын хоёр сонгуульд амжилт гаргахаа л туйлын зорилго болох учиртай. Тиймээс ч тэр үү, “…Өнөөдрийн уушгиар маргаашийн өөхөө солиод яах юм бэ” яриа бас энэ намынхан дунд гарч байх шиг байна.

Хамгийн гол нь, “…О.Цогтгэрэл АН-ын дарга болсноор энэ нам Монголын улс төр, эдийн засагт ямар хэмжээний өөрчлөлт авчрах вэ” гэдэг хүлээлт нийгэмд үүсэж таарна. Хамгийн түрүүнд, АН-ынхаа дотоод эв нэгдлийг хангах, МАН болон төрийн институцуудтай учир начраа олох том ажил бас л АН-ын дарга О.Цогтгэрэлийн ачаа болно. Угаасаа, намын дарга гэдэг дурласан болгоны хийгээд амжуулаад байдаг ажил биш л дээ.

Гэхдэээ, энэ нам УИХ-д 43 суудалтай, улс төр хийхэд, сөрөг хүчний үйл ажиллагаа явуулах хангалттай хүч болно. Ер нь л, дуугарсан болгон нь хүчтэй “орох” магадлалтай даа. Мөн, О.Цогтгэрэл өөрөө жижиг үйлдвэрлэлээс томорсон бизнесмэн байгаа юм. Өнөөдөр олон нийтийн нуруунд ачаа болж буй татвар, төрийн хүнд суртлын асуудлаар тэрээр ямар нэг “хөдөлгөөн” хийх боломжтой. Ялангуяа татварын дарамт бол чанга л байгаа шүү дээ. Монголд үйлдвэрлэл явуулах байтугай зүгээр нэг бараа бүтээгдэхүүн импортлох, за тэгээд хийсэн ажлынхаа цалинг авах, өөрийнхөө хөрөнгийг бусдад худалдаад л татварын том том лантуунд цохиулдаг. Энэ мэтээс эхлээд АН-ын дарга О.Цогтгэрэл өөрөө хүсвэл олон нийтийн төлөө хийх ажил бишгүй л байна.

АН нэгэнт намын даргаа сонгож, одоо доторх, гаднах асуудлаа ярьж байх зуурт МАН бас даргаа сонгох болж байна. Эх сурвалжуудын мэдээллээр, энэ долоо хоногийн сүүлчээс эхлээд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Турк руу, Ерөнхий сайд Г.Занданшатар Орос руу томилолтоор явна. Тэднийг ирэхээр МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болжээ. Энэ нь, ирэх долоо хоногт гэсэн үг. Удирдах зөвлөлийн тэр хурлаас Бага хурлын товыг тогтоох юм байна. Ийн зарлагдах МАН-ын Бага хурлаар тус намын даргын сонгоно. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өмнөх Бага хурал дээрээ “…Намын дараагийн даргын асуудлыг Бага хурлаар шийдчих боломжтой” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тиймээс, МАН-ын шинэ дарга Бага хурлаас нь тодрох чигтэй болж таарч байна. Гэхдээ, МАН-ын даргыг Бага хурлаас сонгоход асуудал ихтэй. Бага хурлын гишүүдийн 3/1-2-ын санал авсан нэр дэвшигч намын даргаар сонгогдохоор Үндсэн дүрэмд нь заажээ. Асуудлын гол нь энэ. Тодруулбал, одоогоор нэгэнт Ерөнхий сайд болсон Г.Занданшатар чигээрээ МАН-ын дарга болох боломжтой харагдаж байгаа юм. Гэтэл, “…МАН дахь үе хоорондын “зодоон”-оос улбаалаад 1980-аад оныхноо төлөөлөөд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшиж магадгүй” гэсэн мэдээлэл битүү тарж байна. Үүнийг нотлох мэт МАН-ынхан 1970-аад оныхноороо нэг уулзаж, Архангайд залуус нь цуглаж уулзалт хийгээд нэг л биш байгаа юм. Өөрөөр хэлбэл, МАН-ын Бага хурал дээр Ерөнхий сайд Г.Занданшатартай зэрэгцээд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөж мэдэхээр болжээ. Энэ нөхцөлд хэн нэг нь Бага хурлын 3/2-ын саналыг авахад хэцүү болно. Тэгээд, Их хурал зарлаж, түүгээрээ шийдвэрлэхээс өөр гарцгүйд хүрнэ. МАН-ын Үндсэн дүрмээр Их хурлыг 45 хоногийн дотор хуралдуулах ёстой. Түүндээ тулах юм бол, намар өвлийн заагаар УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийг хэлэлцэхтэй зэрэгцээд МАН-ынхан “…Намын дарга хэн болох вэ” гэдэг асуудлаа шийднэ гэсэн үг.

Ядаж байхад нь, ердөө уржигдар даргаа тодруулсан АН-ынхан нэг жишиг гаргаад ирсэн. АН-ын даргад дөрвөн нэр дэвшигч өрсөлдлөө. Санал хураах хурлынхаа өмнө телевизээр мэтгэлцүүлэв. Үүнийг нийтээрээ харж “…Энэ зөв шүү” гэж байна. Ийм байтал, МАН-ынхан ганцхан нэр дэвшигч гаргаж ирээд, коммунист маягийн ярсхийтэл гар өргөөд, 100 хувийн саналаар дэмжвэл бас л эвгүй юм. Учир нь, тэд “…МАН-д ардчилал, шинэчлэл бий” л гэцгээдэг. Тэр нь байгаа бол, “…Намын даргад хэн ч нэр дэвшиж болно, бүртгүүлэрэй” гэчихвэл дээр хэлсэнчлэн хоёроос дээш нэр дэвшигч өрсөлдөж л таарна. Ганц Д.Амарбаясгалан ч биш, тэр 1970, 1980-аад оныхон, бүр ахмад залуу үеийнхэнд нь ч нэр дэвшинэ. Ер нь тэгээд, гоц мөргөөд дарга болж болох ч цаашх зам нь жаахан хүнд юм л даа. Хүндлэлээс эхлээд асуудал дагаж мэдэх л юм. Товчхондоо, МАН-ын даргын асуудлаас болоод тус намынхан, ер нь Монголын улс төр дараагийн долоо хоногоос эхлээд нэлээд бужигнаантай байхаар болж байна. Ингэхдээ, МАН-ын даргын сонгуульд өрсөлдөөн гарах уу, үгүй гэдэг нь улс төрийн хүрээнийхэн, мөн олон нийтэд ч сонин байгаа бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 162 (7659)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Лу.Гантөмөр Ерөнхийлөгчид нэр...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын...

МАН-ын даргын сонгуульд өрсөлдөөн гарах уу?

Баяр 2025-09-02

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
25 минутын өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

58 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах