• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Пүрэвдорж: Метроны инженер зам тээвэр, төмөр зам, уул уурхайн салбарын алинд ч хөрвөн ажиллах боломжтой

Метроны хүний нөөцийг бэлтгэх хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, БНСУ-ын Халла их сургууль хооронд 2024 оны есдүгээр сард гурван талт санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Механик инженер, тээврийн сургуульд энэ хичээлийн жилээс метроны инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал, метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл, метроны барилгын инженерчлэл, метроны удирдлага, хяналтын инженерчлэл, метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл гэсэн 4 чиглэлээр оюутнуудыг сургаж бэлтгэж байна. ШУТИС-д элссэн оюутнууд эхний хоёр жилд метроны чиглэлийн ерөнхий эрдмийн хичээл болон солонгос, англи хэлийг судална. Харин гуравдугаар курсээс БНСУ-ын Халла их сургуульд мэргэжлийн хичээлийг гүнзгийрүүлэн судлах бөгөөд ингэснээр төгсөгчид метроны салбарын үндсэн мэдлэг, олон улсын стандартад нийцсэн чадвар, мэргэжлийн ур чадварыг нэг дор эзэмшин, ажлын байранд ажиллах боломжтой.

ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн захирал, доктор, профессор Н.Пүрэвдорж “Энэхүү 2+2 хөтөлбөрийн хүрээнд дөрвөн чиглэлээр оюутнуудыг сургана. Зөвхөн метроны инженерчлэл мэргэжлийг сонголоо гэхэд LRT хөнгөн галт тээвэр, цахилгаан тээвэр, зам тээвэр, дүүжин тээвэр зэрэг өргөн хүрээнд ажиллах боломж бүрдэнэ. Нийтийн тээвэр гэлтгүй уул уурхайн салбарт ч хөрвөн ажиллах боломжтой. Мөн оюутнууд метроны 2+2 хөтөлбөрийг сонирхож байвал эхний семистрийн төгсгөлд хүсэлтээ өгч суралцах боломж нээлттэй байгаа. Бид сургуульдаа дадлагын лаборатори анги танхим байгуулахад анхаарч, энэ онд метроны симулятор суурилуулахаар бэлтгэл хангаж байна” гэв.

Түүнчлэн манай улсад метро нь шинэ салбар болох тул ШУТИС-ийн метро инженерчлэлийн хөтөлбөрүүдэд багшлах хүний нөөцийг БНСУ-ын Халла их сургуульд 6 сарын хугацаатай онол, дадлага хослуулсан мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт дадлагажуулсан. Багш нарын багийг ахлан Халла их сургуульд дадлагажсан Ахлах багш, доктор, дэд профессор Ж.Азжаргал “ШУТИС энэ салбарт ажиллах хүний нөөцөө дотооддоо бүрэн бэлтгэж, дэлхийн стандартад нийцсэн өндөр ур чадвартай инженер, техникийн ажилчдыг бэлтгэхийг зорьж байна. Бид Халла их сургуулийн Төмөр замын академид дадлага хийсэн. Сургалт өндөр үр дүнтэй байлаа.

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд “Сөүлийн Тээврийн корпораци” компани болон Инчон, Воньжү хотын Төмөр замын корпорацид дадлага хийж туршлагажсан. Эдгээр корпораци нь галт тэрэгний жолоодлогын симуляторын лаборатори, цахилгаан тоног төхөөрөмжийн лаборатори, дохиолол холбооны лаборатори зэрэг нарийн мэргэжлийн бааз суурьтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бэлтгэж буй инженер, мэргэжилтнүүдээ тухайн лабораториудад нарийн чадавхжуулж сургаж байгаа нь бидний хувьд хамтран ажиллах том давуу тал хэмээн харж байна” гэв.

“Халла” групп нь БНСУ-д анхны метроны төслийг хэрэгжүүлж, дэд бүтэц, инженерийн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд тус группийн бааз суурийг түшиглэн монгол оюутнууд чадавхжих бүрэн бололцоотой болж байна. Метроны мэргэжлээр элсэгчид эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, ирээдүйд эрэлттэй мэргэжлийг сонгож буйдаа итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Зөвхөн метро гэлтгүй, төмөр зам, зам тээврийн салбарт ч хөрвөн ажиллах боломжтой гэдгийг харгалзан энэ мэргэжлийг сонгосон гэдгээ оюутнууд онцолж байлаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
“Хүннү 2222” болон “Ривер...
Хүүхдийн төлөө сангийн...

Н.Пүрэвдорж: Метроны инженер зам тээвэр, төмөр зам, уул уурхайн салбарын алинд ч хөрвөн ажиллах боломжтой

Kuzmo 2025-09-02
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Н.Пүрэвдорж: Метроны инженер зам тээвэр, төмөр зам, уул уурхайн салбарын алинд ч хөрвөн ажиллах боломжтой

Метроны хүний нөөцийг бэлтгэх хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, БНСУ-ын Халла их сургууль хооронд 2024 оны есдүгээр сард гурван талт санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Механик инженер, тээврийн сургуульд энэ хичээлийн жилээс метроны инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал, метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл, метроны барилгын инженерчлэл, метроны удирдлага, хяналтын инженерчлэл, метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл гэсэн 4 чиглэлээр оюутнуудыг сургаж бэлтгэж байна. ШУТИС-д элссэн оюутнууд эхний хоёр жилд метроны чиглэлийн ерөнхий эрдмийн хичээл болон солонгос, англи хэлийг судална. Харин гуравдугаар курсээс БНСУ-ын Халла их сургуульд мэргэжлийн хичээлийг гүнзгийрүүлэн судлах бөгөөд ингэснээр төгсөгчид метроны салбарын үндсэн мэдлэг, олон улсын стандартад нийцсэн чадвар, мэргэжлийн ур чадварыг нэг дор эзэмшин, ажлын байранд ажиллах боломжтой.

ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн захирал, доктор, профессор Н.Пүрэвдорж “Энэхүү 2+2 хөтөлбөрийн хүрээнд дөрвөн чиглэлээр оюутнуудыг сургана. Зөвхөн метроны инженерчлэл мэргэжлийг сонголоо гэхэд LRT хөнгөн галт тээвэр, цахилгаан тээвэр, зам тээвэр, дүүжин тээвэр зэрэг өргөн хүрээнд ажиллах боломж бүрдэнэ. Нийтийн тээвэр гэлтгүй уул уурхайн салбарт ч хөрвөн ажиллах боломжтой. Мөн оюутнууд метроны 2+2 хөтөлбөрийг сонирхож байвал эхний семистрийн төгсгөлд хүсэлтээ өгч суралцах боломж нээлттэй байгаа. Бид сургуульдаа дадлагын лаборатори анги танхим байгуулахад анхаарч, энэ онд метроны симулятор суурилуулахаар бэлтгэл хангаж байна” гэв.

Түүнчлэн манай улсад метро нь шинэ салбар болох тул ШУТИС-ийн метро инженерчлэлийн хөтөлбөрүүдэд багшлах хүний нөөцийг БНСУ-ын Халла их сургуульд 6 сарын хугацаатай онол, дадлага хослуулсан мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт дадлагажуулсан. Багш нарын багийг ахлан Халла их сургуульд дадлагажсан Ахлах багш, доктор, дэд профессор Ж.Азжаргал “ШУТИС энэ салбарт ажиллах хүний нөөцөө дотооддоо бүрэн бэлтгэж, дэлхийн стандартад нийцсэн өндөр ур чадвартай инженер, техникийн ажилчдыг бэлтгэхийг зорьж байна. Бид Халла их сургуулийн Төмөр замын академид дадлага хийсэн. Сургалт өндөр үр дүнтэй байлаа.

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд “Сөүлийн Тээврийн корпораци” компани болон Инчон, Воньжү хотын Төмөр замын корпорацид дадлага хийж туршлагажсан. Эдгээр корпораци нь галт тэрэгний жолоодлогын симуляторын лаборатори, цахилгаан тоног төхөөрөмжийн лаборатори, дохиолол холбооны лаборатори зэрэг нарийн мэргэжлийн бааз суурьтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бэлтгэж буй инженер, мэргэжилтнүүдээ тухайн лабораториудад нарийн чадавхжуулж сургаж байгаа нь бидний хувьд хамтран ажиллах том давуу тал хэмээн харж байна” гэв.

“Халла” групп нь БНСУ-д анхны метроны төслийг хэрэгжүүлж, дэд бүтэц, инженерийн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд тус группийн бааз суурийг түшиглэн монгол оюутнууд чадавхжих бүрэн бололцоотой болж байна. Метроны мэргэжлээр элсэгчид эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, ирээдүйд эрэлттэй мэргэжлийг сонгож буйдаа итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Зөвхөн метро гэлтгүй, төмөр зам, зам тээврийн салбарт ч хөрвөн ажиллах боломжтой гэдгийг харгалзан энэ мэргэжлийг сонгосон гэдгээ оюутнууд онцолж байлаа.

ФОТО:

Сэдвүүд : #ММ-ын тодруулга   #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

5 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

5 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

6 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

6 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

6 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

7 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах