• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаарх хэлэлцүүлэг боллоо

Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр /2025.05.27/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг тус хуулийн төслийн талаар танилцуулсан юм. Тэрбээр, манай улсад шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл болох цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн хэрэглээ сүүлийн 5 жилд эрс нэмэгдэж, энэ хугацаанд нийт 584 осол гэмтэл бүртгэгджээ. Тухайлбал, сүүлийн 2 жилд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 4-5 дахин өссөн байна. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн дийлэнх нь 10-19 насны иргэд буюу бага насны хүүхэд, залуус байгаа нь төрөөс энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.

Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер тээврийн хэрэгслийн ангилал, тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар тодорхой биш, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй, цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хариуцлага зохицуулалтгүй, мөн нийтэд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх зүйн орчин байхгүй зэрэг асуудлууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болоод  байна.

Иймд төрөөс иргэнийхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах “хууль зүйн баталгааг” бий болгох үндсэн үүргийн хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулаад байна гээд ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан талаар болон гадаад улс орнуудын зохицуулалтын жишиг, хууль эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудал зэргийг танилцуулгадаа онцоллоо.  Хуулийн төсөлд “Цахилгаан скүүтер”, ”Цахилгаан дугуй”, ”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн зам, цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн үүрэг, жолоочид хориглох зүйлс, цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, хамгийн дээд, доод хурд, тээврийн хэрэгслийн жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлага, ”Нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч (shared micromobility services)-ийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц  асуудлуудыг хуулийн төсөлд тусгасан талаар мөн танилцууллаа. Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Г.Лувсанжамц ажиллав.

Гэмтэл, согог судлалын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг цахилгаан дугуй /суррон/, скүүтерээс үүдэлтэй осол, гэмтлийн нөхцөл байдлын талаар таницлуулсан юм. Тэрбээр, сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, скүүтер зэргийг тээврийн хэрэгсэл болгон замын хөдөлгөөнд оролцох болсонтой холбоотой зам тээврийн осолд өртөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах явдал нэмэгдэж байна. 2022-2024, 2025 оны эхний 4 сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедноос үүдэлтэй нийт 985 шинэ тохиолдол бүртгэгдсэн. 2025 оны 3 дугаар сараас эхлэн энэ төрлийн осол гэмтэл эрс нэмэгдэх төлөвтэй байна. Насны бүлгээр авч үзвэл нийт тохиолдолын 39 хувь нь 10-19 насны хүүхдүүд эзэлж байна. Нийт тохиолдлын 4.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн өгүүлэмжтэй байна. Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн амь насаа алдсан. Нийт тохиолдлын 95.1хувь нь тухайн тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа хамгаалалтын малгай хэрэглээгүй байна хэмээн танилцуулаад цаашид хууль эрх зүйн оновчтой зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна гэв.

Түүний дараа Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат, цахилгаан дугуй /суррон/, скүүтер тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын талаар илтгэлээ. Тэрбээр, эхлээд манай улсад сүүлийн 3 жилд импортоор орж ирсэн мотоцикл /суррон/, мопед, унадаг дугуйны тоо баримтыг танилцуулав. Тухайлбал, “Жэт” ХХК-ийн скүтерийг 4500-5000 хүн, "Табо трип эжэнси" ХХК-ийн скүтерийг 12900 хүн, "Эко технологи" скүтерийг өдөрт дунджаар 11150 хүн тус тус ашиглаж байгаа ажээ. Мөн тэрбээр, замын хөдөлгөөний дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлт, зохион байгуулалтын ямар арга хэмжээ авах тухай, хяналт, шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар илтгэлдээ танилцуулсан. Мөн замын хөдөлгөөнд  оролцохдоо зам дээр жолоодлогын (унаж сурах) дадлага хийх, сайтар дадлагажаагүй үедээ замын хөдөлгөөнд оролцохыг хориглохоос гадна залуур сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах, овроос уртаашаа буюу өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэх, зорчигчид зориулсан суудалгүй, ачааны зориулалттай тэвшинд хүн тээвэрлэх, 7 хүртэлх насны хүүхдийг зориулалтын нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэлгүйгээр тээвэрлэх, зориулалтын чиргүүлээс бусад зүйлийг чирэх, тээврийн хэрэгслээр чирүүлэх зэргийг хориглож байна гэв.

Түүний дараа “Жэт Шэйринг Монголиа” компанийн гүйцэтгэх захирлын орлогч Т.Содбилэг “Хотын амьдрал дахь бичил тээврийн хэрэгслийн үүрэг ба замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр танилцуулга хийв. Тэрбээр Улаанбаатар хот скүүтер ашиглахад хамгийн тохиромжтой хот бөгөөд зуны улиралд автобусаас илүү олон зорчигч тээвэрлэдэг. Энэ нь хотын соёлд эерэг өөрчлөлт авчирч байна. Одоогоор Улаанбаатар хотод скүүтерт зориулсан 2000 гаруй зогсоол бий. Цаашид дугуйн зам шинээр барьж, цахилгаан скүүтер, дугуйны дэд бүтцийн хөгжүүлэх, хот төлөвлөлтөд орчин үеийн шийдэл, технологийг нэвтрүүлэх боломжийг олгох үүднээс хоцрогдсон стандартуудыг шинэчлэх зэрэг саналыг дэвшүүлж байв. Хэлэлцүүлгийн эдгээр үндсэн илтгэлүүдийн дараа оролцогчид санал, бодлоо илэрхийлж, асуулт асууж, хариулт авсан. Хэлэлцүүлгийг хааж, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийг ахлагч П.Батчимэг үг хэлэв.

Тэрбээр, өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн иргэд, бизнес эрхлэгчид, олон нийтийн болон төрийн байгууллагуудын төлөөлөлд талархаж буйгаа илэрхийлээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай батлан хэрэгжүүлж, цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн замын хөдөлгөөнд хэрхэн зөв зохистой оролцох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангах, улмаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад олон талын оролцоо чухал байгааг онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Байнгын хороо
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн...
Хууль зүй, дотоод хэргийн сайд...

Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаарх хэлэлцүүлэг боллоо

Kuzmo 2025-05-27

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

3 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

3 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

3 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах