• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ энэ чигээрээ гүрийх үү, “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-д элсэх үү?!

Монголын улс төрд маш том зодоон болж байна. Бизнесийнхэн бас оролцчихсон. Тэд “юм” булаалдаж байна. Тэр нь стратегийн орд юм. Тодруулбал, “Тавантолгойн нүүрсний орд төрд байх уу, хувийн компанийн мэдэлд очих уу” гэдэг зүйл яригдаж байна.

Тавантолгойг томоор нь авах гэж дайраад Ухаахудагийг алдахдаа тулав уу

Ер нь бол, Монгол Улс стратегийн 16 ордтой. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор 15-ыг стратегийн орд болгож баталсан. 2015 онд нэгийг нэмсэн. Одоо энэ 16 ордын долоо нь төрийн буюу “Эрдэнэс Монгол” ХХК-д хамааралтай болсон. Ес нь нийтийн бус эзэмшилд байдаг. Байгаа долоо нь хагас дутуу ирсэн. Жишээ нь, Тавантолгойн нүүрсний ордын коксжих нүүрсний бараг 40 шахам хувьтай тэнцэх хэмжээний Ухаахудагийг 2007-2008 онд Засгийн газрын тэмдэглэлээр “Энержи ресурс” ХХК-д өгчихсөн. Ядаж, Засгийн газрын тогтоол, эсвэл захирамж алга. “Тэмдэглэлээр шийдвэрлэсэн” гэхээр юу гэсэн үг болохыг эрх зүй, улс төр хоёрыг гадарладаг хүмүүс шууд ойлгоно. Яагаад ч болохгүй зүйл ингээд болчихсон л байна. Тэгээд бүр 17 жил энэ чигээрээ явчихсан. Ийм явдал энэ дэлхий дээр манай Монголоос өөр улсад гарахгүй л болов уу даа. Нөгөө талаар, энэ нь Монгол Улсын алдагдсан боломжийн, бас сүүлийн хэдэн жил ярьсан нүүрсний хулгайн супер жишээ нь энэ болж байна.

Угтаа, ингээд хуулийн бус аргаар хувьчлаад авчихсан Ухаахудагийн талаар анх яригдаагүй юм. Уг нь, Тавантолгойн нүүрсний ордтой холбоотой Гашуунсухайтын боомтын төмөр замын холболтыг Монгол, Хятадын Засгийн газрын хэлэлцээрээр шийдсэнээс эхтэй. Тодруулбал, 2024 оны сүүлчээр Монгол, Хятадын Засгийн газар шууд хэлэлцээр хийж, дундаас нь тэднийг гаргаад шидчихсэнтэй холбоотой. Тэд 2006 оноос хойш Тавантолгойг эзэмшсэн. 2007 онд стратегийн орд болчихсон учир төрд буцааж, Ухаахудагаа авч үлдсэн. Гэвч хэсэг азнаад бүтнээр нь авах зорилгоо 2014 онд томоохон гэрээгээр бараг баталгаажуулсан. 2017 онд дахин нэг оролдоод бүтэлгүйтсэн. Ийм олон жилийн ажил нь 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд Хятадын Шанхай хотод тас цохигдсон. Тэгмэгц Монголын улс төрд “газар хөдөлж” эхэлсэн. Энэ мэтээр “Тавантолгойн бүлэг ордыг бүтнээр нь эрхшээх” зорилготой холбогдоно.Тэр л өнөөдөр үргэлжилж байна.

Лав өчигдрийн байдлаар, УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр, тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайд гарын үсэг зураад “олгочихсон” Ухаахудагийг холбогдох төрийн захиргааны байгууллагаас цуцалж, “Эрдэнэс Монгол” буюу “Эрдэнэс Тавантолгой”-д нийлүүлэх сураг дуулдаад эхэллээ. Энэ яахав, зүй ёсны буюу асуудал голдиролдоо орж буй хэрэг юм. Харин тэд Тавантолгойн ордыг томоор нь авах гэж дайраад Ухаахудагийг алдахдаа тулах шиг боллоо.

“Ухаахудаг”-ийг цуцлах хоёроор тогтохгүй үндэслэл тодорхой болжээ

УИХ, Засгийн тодорхой шийдвэргүй, товчхондоо хууль бусаар Ухаахудагийг өгсөн гэрээнд нь ч асуудалтай заалтууд багтжээ. Тухайлбал, тус гэрээний 2.1.1 дэх хэсэгт “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмал олборлох дор дурдсан /нийт 68523 гектар/ координат бүхий талбайг Засгийн газрын нэр заасан хуулийн этгээдэд 1 /нэг/ төгрөгөөр үнэлэн Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан нөхцөлөөр шилжүүлэн өгөх…” гэжээ.

Энд “1 /нэг/ төгрөгөөр үнэлэн…” гэсний ард нэг талаас татвараас зугтах, нөгөөтэйгүүр Тавантолгой нэртэй 11943А тоот ашиглалтын лицензтэй 2037 гектар талбай, Тавантолгой нэртэй 11956А тоот лицензтэй 5603 гектар талбай, Бор толгой нэртэй 11953А тоот ашиглалтын лицензтэй 12890 гектар талбай, Бор тээг-1 нэртэй 11954А тоот ашиглалтын лицензтэй 23461 гектар талбай, Шар тээг нэртэй 11955А тоот ашиглалтын лицензтэй 24532 гектар талбайг үнэгүйдүүлэх арга саам нуугдсан байж болзошгүй.

Мөн гэрээний 2.2.1-т “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшиж байгаа ашигт малтмалыг ашиглах 11952А тоот лиценз бүхий Ухаахудагийн орд газрын талбайн булангийн цэгийн солбилцлуудыг шинэчлэн тогтоож баталгаажуулах…” гэсэн. Энэ нь Ухаахудаг нэрээр Тавантолгойн нүүрсний ордын коксжих нүүрсний нөөцийн “өрөм”-ийг өөрсдөө сонгож хамсан байх боломжтой. Зөвхөн энэ хоёр заалт л гэхэд “Гэрээ” гэх эрх зүйн баримт бичгийн мөн чанарыг нь алдагдуулж, хил хязгаараас халиад явчихжээ. Өөрөөр хэлбэл, Ухаахудагийг цуцлах наад захын үндэслэлүүд болох юм байна.

“Ухаахудагийн улс төрийн ТУЗ” уржигдар хуралджээ

Ухаахудагийг “олгосон” Засгийн газрын тэмдэглэл ил болсны орой Туулын эрэг дэх хотхоны “СӨХ”-ныхон хуралджээ. Тэр “СӨХ” нь тэнд сууц түрээсэлдэг. Голдуу улстөрчдөөс бүрддэг. Жирийн бус үүрэгтэй. Ийм “СӨХ” бий болоод удаж байна. Ухаахудаг тэднийх болсонтой нас чацуу “байгууллага” байдаг. Тус “СӨХ”-ны гол хүмүүс нь тагт нийлэн тавтай амьдарч ирсэн 5-6 эрхэм бий. Нөлөөтэй хүмүүс байдаг. Түүнчлэн тэр хотхоны СӨХ-ныхны нөгөө нэршлийг “Ухаахудагийн улс төрийн ТУЗ-ийнхэн” ч гэдэг. Тэрхүү “СӨХ” буюу “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-д сүүлийн хэдэн жилд халаа сэлгээ маш бага орсон.

Гэхдээ одоогийн УИХ-аас 30 орчим гишүүн нэмэгджээ. Энэ УИХ байгуулагдаад зургаан сар болж байна. Зургаан сарын хугацаанд 30 гишүүнтэй болох чинь Ухаахудагийнхан сайн ажилласны л тэмдэг шүү дээ. Нөгөөтэйгүүр, хэрэв УИХ өмнөх тогтолцоогоороо 76 гишүүнтэйгээ байсан бол өдийд юу болох байсан нь ойлгомжтой л харагдаж байна. Өнөөдөр л гэхэд эсэргүүцлийг идэвхтэй өрнүүлж буй зарим нэг гишүүн захирлынх нь дүүгийн нэр дээрх сууцыг түрээсэлж амьдардаг байх жишээтэй. Энэ яахав, улс төрийн хүрээнийхэн мэддэг болчихсон байна.

Харин тэд уржигдар оройныхоо хурлаар нөгөө л Ухаахудагийн талаар ярьж хэлэлцжээ. Тэгээд ямар шийдэлд хүрсэн нь өнөө маргаашдаа Сүхбаатарын талбай, Төрийн ордон хавиар “мэдээлэгдээд” ирнэ. Бас олон нийтийн цахим сүлжээ тун найдлагатай “талбар” нь болно. Энэ сүлжээнд л гэхэд сагсны баг, компанийн ажилтнуудаа идэвхтэй байж, эсэргүүцлийн үг бичихийг даалгажээ. Харин ажилтнууд нь “Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй үүрэг өглөө” гээд бухимдалтай байгаа аж.

Гэхдээ олон нийтийн цахим сүлжээнд идэвхтэй эсэргүүцэх тал дээр Ухаахудагийнхан маш сайн ажилладаг байна. Үүнийг Ухаахудагийн хунтайж нар хариуцдаг. Сүүлийн 3-4 жилд болсон эсэргүүцлийн арга хэмжээнүүдийн дийлэнхийг тэд “троллдсон” нь бас илэрч буй аж. Тэр байтугай, Ухаахудагийнхан маань улс төр, урлаг соёлын салбараас гарч ирсэн “нийгэмд нөлөөлөгчид”-д үүрэг даалгавар өгдөг гэх мэдээлэл чих дэлсэж байна. Удахгүй энэ талаарх баримт сэлт гарч ирэх бололтой. Эх сурвалжуудын мэдээллээр бол ноцтой л зүйлүүд дуулдаад байна. Эдгээрийг хараад, сонсоод байхад л мэдэгдэнэ дээ. Ер нь, Ухаахудагийнхан одоогийн УИХ-д 30 орчим кноп, нийтийн цахим сүлжээнд сая саяар тоологдох биет болон биет бус “тролл”-той болсон байна, овоо шүү тэд.

Дараа нь есөн дайралт ирнэ, Л.Оюун-Эрдэнэ давж чадах уу?!

Тавантолгойг авах санаагаа тас цохиулсан бүлэглэл Монголд урьд өмнө болж байгаагүйгээр үзэн ядалт, хорсол тээжээ. Үндсэндээ, “Үхэх сэхэхээ үзнэ” гэсэн агуулгатай явж байна. Үйл явдлыг монголчууд өдөр бүр харж сонсож байна. Энэ маш ноцтой. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордыг Үндэсний баялгийн санд авна” гээд яваад байгаа юм. Энэ удаад ганц Тавантолгойн нүүрсний ордын “Эрдэнэс Монгол”-д лиценз нь байдаг дөрвөн толгойг нь төрд үлдээх гэж лав хэдэн сарын турш балрангаа алдаж явна.

Одоо цаана нь нийтийн мэдэлд ирээгүй стратегийн есөн орд байна. Тэд бас л эсэргүүцнэ.  Тэгэхээр, дараагийн есөн ордын эздийн дайралтыг Л.Оюун-Эрдэнэ давж чадах уу. Яг ийм асуулттай зэрэгцээд “Л.Оюун-Эрдэнэ одоо хоёр сонголттой тулсан” гэх яриа улс төрийн хүрээнд гарч ирэв. Тийм сонголт хийхийг нөхөрсгөөр зөвлөж буй хүн цөөнгүй байгаа аж. Олж сонссоноор, эхний хувилбар нь “Стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд нэгтгэнэ гэхээ больсон нь дээр” гэж байгаа юм байна. Ингэж өөрийгөө бодоод бушуухан бууж өгвөл өөртөө онож магадгүй аж.

Тэгээд л бусдын адил “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-д элсэж, тансаг сууц түрээслээд тайван амар амьдарчих боломжтой. Хэн ч муулахгүй, хэн ч дайрахгүй. Монгол Улсад хэрүүл зодоон ч гарахгүй. Амьдрал урьдынхаараа аядуу үргэлжилнэ. Хоёр дахь нь, энэ чигээрээ, гүрийдгээрээ гүрийгээд үзэх сонголт бас байгаа аж. Тэр тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ юм юмтай тулна. Бас юу ч үзэж мэднэ. Харин Үндэсний баялгийн сан үржиж, баяжих магадлалтай юм байна. Энэ хоёрын аль нэгийг сонгох эрх түүнд үлджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 28 (7524)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
“Үндэсний сөрөн тэсвэрлэх...
Байгаль орчны салбарын тусгай...

Л.Оюун-Эрдэнэ энэ чигээрээ гүрийх үү, “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-д элсэх үү?!

Баяр 2025-02-12

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
25 минутын өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

58 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах