• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"НӨАТ-ын баримт өгөхгүйгээр борлуулалт хийж өрсөлддөг нь дарамт үүсгэж байна"

Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хоёр дахь хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.28/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов. 

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Ганзориг, Д.Энхтүвшин, Р.Батболд, П.Батчимэг болон салбарын мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, татвар төлөгч аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 225 орчим хүн оролцож байна.

Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, тус ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Р.Батболд, Ж.Баясгалан, Х.Ганхуяг, П.Ганзориг, Б.Заяабал, О.Номинчимэг, Б.Пунсалмаа, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгааг дурдаад ажлын хэсэг татварын хуулиудын хэрэгжилт, үр дүнд дүн шинжилгээ хийх, хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй алдаа, зөрчилд иргэн, аж ахуйн нэгж, эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллагын санал, судлагааг сонсох замаар хэрэгжилт хангалтгүй, хэрэгжих боломжгүй хуулийн заалтуудад өөрчлөлт оруулах шударга, тэгш зарчмын хүрээнд татварын таатай орчныг бий болгох зорилготой ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр татварын хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор татвар тус бүрээр нь хэлэлцүүлэг зохион байгуулж буйг тодотгоод өнөөдрийн байдлаар нийтдээ 110 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжээс, санал авсныг дурдав.

Монгол Улсад 1990 оноос татварын тогтолцоо бүрдсэнээс хойш нийтдээ 4 дэх удаа татварын багц хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж байна. 2020 онд татварын багц хуулийг шинэчлэхдээ татварын бааз суурийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотойгоор нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ), аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (АНОАТ) зэрэг олон босгуудыг бий болсон. НӨАТ-ын буцаан олголтын системийг 2020 онд шинээр бий болгосноор иргэд, аж ахуйн нэгжүүд хялбар байдлаар бүртгүүлэх, буцаалтаа авах зэрэг харьцангуй сайн дэвшилтэт  системтэй болсон. Энэ нь эргээд татварын бааз суурийг нэмэгдүүлэх, татварын орлогыг зөв бүртгэх хяналтын үйл явцыг сайжруулах, татвар төлөлтийг дэмжсэн хууль болж чадсан. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал иргэд, аж ахуйн нэгжүүдээс НӨАТ-тай холбоотой хувь хэмжээг бууруулъя  гэх зэргээр саналууд их ирсэн тул өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулах болсныг Ажлын хэсгийн ахлагч онцлон тэмдэглэв.  

Энэ удаагийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин даргалан явууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Батсайхан “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан.

Албан татварын хууль 1992 онд батлагдсан бол 2007 онд томоохон өөрчлөлтүүдийг тусгаснаар үндсэн дөрвөн татварын төрөлд 10 хувийг ногдуулахаар оруулж ирсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор татварын ачааллын бууруулах тооцооллыг хийж, татварын хуулийн шинэчлэл нэвтэрч хувь, хэмжээ буурсан. Ачаалал буурснаар татварын бааз суурь нэмэгдэх, татварын орлогын тайлагнал нэмэгдэх гэх мэт эерэг үр дүн гарснаар төсөвт нөлөөлөх эерэг үр дүнтэй гарсан байдаг. Харин 2020 оны татварын шинэчлэл өмнөх хуулиудын хэрэгжилттэй холбоотой бөгөөд жижиг, дунд бизнесүүдэд татварын тогтолцоог хялбаршуулах, тайлагнах, төлөх энэ харилцаанд олон улсад хэрэглэгддэг стандартуудыг тусгасныг илтгэгч онцолж байлаа.  

Мөн тэрбээр илтгэлдээ, Монгол Улсад одоогийн байдлаар 30 нэр төрлийн татвар, төлбөр, хураамжууд татварын тогтолцоонд хамаардаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд олон улсад 1948 оноос хойш энэ бүтцийг хэрэглэж эхэлснийг дурдаад Монгол Улсад 1998 оноос худалдааны татварыг нэмэгдсэн өртгийн албан татвар болгож хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд татварын хувь хэмжээ 15 хувьтай байсныг 2007 оны татварын шинэчлэлийн хүрээнд 10 болгож бууруулсан. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд татварын албанаас олон арга хэмжээнүүд авсны нэг нь 2016 онд нэвтэрсэн урамшууллын систем байсныг дурдлаа.

Түүнчлэн дэлхийн 175 улс НӨАТ-ыг нэвтрүүлсэн бол Монгол Улс хамгийн бага хувь хэмжээтэй есөн улсын нэг гээд НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулав.

qz3BtlXxKWKE5zP.jpeg

Мөн хууль даган мөрдөх хүрээнд сугалаа буцаан олголтын зарчмаар татварынхаа 5.3 хувийг буцаан олголж байна. Улмаар нийтдээ 62 төрлийн бараа, ажил үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөгдөж байна. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай бие даасан 40 хууль бүртгэлтэй байгаагаас 13 хуулийн хүчин төгөлдөр, үйлчлэх хугацаа дуусаагүй, 27 хууль үйлчилэх хугацаа дууссныг илтгэлд дурджээ.

jLNYRJtIK7hKNo1.png

Дараа нь Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн “Нэмэгдсэн өртгийн албан татварын үндсэн зарчим, тулгамдаж байгаа асуудал” сэдвээр илтгэл тавьсан.

Тэрбээр илтгэлдээ, онолын хувьд НӨАТ бизнесийн татвар биш гэж үздэг. Гэхдээ Монгол Улсад татварын хуультай холбоотой санал, асуулга явуулахаар НӨАТ-ын талаар хамгийн их санал ирдэг. Уг татвар бизнест дарамт учруулдаг үндсэн гол асуудал нь чөлөөлөлт байдаг. НӨАТ-ын чөлөөлөлт нь борлуулалт, худалдан авалтын хасалт гэдэг гинжин хэлхээг эвддэг тул хамгийн их сөрөг нөлөөг үзүүлдэг. Иймд НӨАТ-ын шинэчлэлийн хүрээнд чөлөөлөлт, хөнгөлөлтийн асуудлыг оновчтой болгох нь эхний  зорилго болж байна. Одоогоор Монгол Улсад нийт 28 төрлийн бараа, 19 төрлийн үйлчилгээ уг татвараас чөлөөлөгдөх  зохицуулалттай байгааг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн НӨАТ нь татвар биш, бүртгэлийн систем зэрэг янз бүрийн ойлголт байдаг бол дэлхийн улс орнуудад үүнийг төсвийн орлогын хамгийн тогтвортой том эх үүсвэр болгосон байдаг. Өөррөө хэлбэл, төсвийнхөө орлогын 26-33 хувийг НӨАТ-аар бүрдүүлдэг бол Монгол Улс 27 хувийг уг татвараар бүрдүүлж байгаа нь дундаж үзүүлэлт аж.  

Сангийн яамны зүгээс  өнгөрсөн жилүүдэд НӨАТ-ын хувь хэмжээг бүх нийтээр нь бууруулах нь зөв биш, харин  оновчтой болгох нь зүйтэй гэсэн байр суурийг  баримталж байгааг Г.Тэлмүүн дарга илтгэлдээ онцлон тэмдэглэлээ. 

Түүнчлэн тэрбээр, НӨАТ нь хэрэглээний татвар. Хэн хэрэглэж байгаа нь илүү төлдөг бөгөөд нөгөөтээгүүр, хүн амын өргөн хэрэглээний мах, гурил, сүү  гэх зэрэг бараа, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгддөг. НӨАТ-ын 60 орчим хувийг хамгийн өндөр худалдан авалт хийдэг 10 орчим хувь төлдөг шударга тогтолцоо гээд хувь хэмжээг бууруулбал гарах үр дүнгээс танилцууллаа. Энэ мэдээллийг доорх зурагнаас харна уу.

bA9vL95kZppraVC.png

Сангийн яамнаас  татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийн төсөл боловсруулсны дараа бус салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, худалдааны танхим, татвар төлөгчдийн саналыг авсны үндсэн дээр төслийг боловсруулах зарчмыг баримтлахаар болжээ.

Хэлэлцүүлэг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайваны “Гаалийн байгууллагын цахимжилт” сэдэвтиилтгэлээр үргэлжилсэн. Тэрбээр, Гаалийн ерөнхий газраас аж ахуйн нэгжүүдийг цахимаар татвар мэдүүлэх тогтолцоо руу шилжүүлснийг дурдаад өмнө нь зуучлагчаар дамжуулан мэдүүлдэг байсан бөгөөд цаг хугацааг хэмнэх зорилгоор цахим бүрдүүлэлт, уул уурхайн бүтээгдэхүүний гэрээ, бүртгэлийн нэгдсэн систем, тусгай зөвшөөрөл зэрэг багц системүүдийг бүрэн нэвтрүүлсэн гэв.

Мөн тэрбээр хуулийг сахин биелүүлэх түвшин доогуур байгааг илтгэлдээ онцлоод аж ахуйн нэгж татвараас зайлсхийх зөрчлүүд гаргасаар байна. Тодруулбал,  аж ахуйн нэгжийн нэр дээрх бүрдүүлэлт, хувь хүний нэр дээр бүрдүүлэлтийн харьцаа 50x50 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүд иргэдийн нэр дээр бүрдүүлэлт хийх оролдлого ихсэж байна. 2024 оны нийт 2400 гаруй зөрчлийн  80 гаруй хувь нь иргэдийн нэр дээр бүрдүүлэлт хийсэн зөрчил эзэлж байгааг дурдлаа.

Гаалийн байгууллага 2024 оны татварын орлогын гүйцэтгэлээр 6.7 их наяд төгрөг төвлөрүүлсэн буюу 99.3 хувийн биелэлттэй гарсныг дурдаад аж ахуйн нэгж, байгууллагуудад 352.3 тэрбум төгрөгийн гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн эдлүүлснийг илтгэлд дурдсан байлаа.

Үргэлжлүүлэн Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Ч.Өнөржаргал “Нэмэгдсэн өртгийн албан татварын үндсэн зарчим, тулгамдаж байгаа асуудал” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ НӨАТ-ын үүсэл, нэвтрүүлсэн байдал, албан татварын ач холбогдол, татвар ногдуулалт, өр, дотоодод үйлдвэрлэсэн болон борлуулсан бараа, экспортын барааны НӨАТ-ын хувь хэмжээ, хөнгөлөлт чөлөөлөлт сэдвийг хөндөв.

Тэрбээр манай улсын хувьд нэмэгдсэн өртгийн албан татварыг нэвтрүүлсэн, өөрчилсөн он жилүүдэд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалыг бууруулах, орлогын дүнг бууруулах, хүн амын орлогын албан татварын шатлалыг бууруулахад нөлөөлсөн нь судалгаагаар тогтоогдсон гэж байлаа.

ivsXFwMht4oUWvb.png

Мөн НӨАТ-ын нөлөөллийн талаарх судалгааны үр дүнд НӨАТ-ыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа, түүнийг дарамттай болгож байгаа хүчин зүйл нь харилцагч, бэлтгэн нийлүүлэгч болох компани болон хувь хүмүүс НӨАТ-ын баримт өгдөггүй, ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгчид НӨАТ-ын баримт өгөхгүйгээр бараа, ажил үйлчилгээгээ хямд үнээр худалдан борлуулж өрсөлддөг нь дарамт үүсгэж байна. НӨАТ-аас чөлөөлөгдсөн бараа, ажил үйлчилгээ борлуулдаг харилцагчдаас шалтгаалж НӨАТ-ын өр нэмэгдүүлж байна. Бизнес эрхлэгч, удирдлагын энэ талаарх мэдлэг, хандлага муу байгаа нь татварын дарамтад нөлөөлж байна. Татвар төлдөггүй буюу зайлсхийдэг этгээдийг биш татвараа төлдөг татвар суутган төлөгчийг шалгадаг учраас зөрчил байсаар байна. Эцсийн хэрэглэгч буюу татвар төлөгчдийн мэдлэг муу байгаа нь НӨАТ-ын талаар сайн мэддэг ч өөрөө татвар бага төлөхийн тулд санаатайгаар зайлсхийх нь их байгаа талаар дүгнэсэн байлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид сэдвийн хүрээнд асуулт асууж, хариулт авч, татварын шинэчлэлийн хүрээнд тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарц, шийдлийн талаар санал солилцож байна.

Ажлын хэсгээс үдээс хойших хэлэлцүүлгээрээ “Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдвийг хөндөж, иргэд олон нийтийн саналыг сонсоно  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Цасанд суусан ачааны...
Шай 52 оноог авсан ч баг нь Голдэн...

"НӨАТ-ын баримт өгөхгүйгээр борлуулалт хийж өрсөлддөг нь дарамт үүсгэж байна"

Kuzmo 2025-01-30

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

5 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

5 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

17 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

17 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах