• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ИЦББХ: Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх мэдээллийг сонслоо

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.12.18/ хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн  бичгийн  дарга Ш.Батхүү шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх бодлогыг танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацын тухай хууль, Технологи дамжуулах тухай хууль, Патентын тухай хууль болон бусад  дүрэм, журам зэрэг 20 гаруй  хууль эрх зүйн актууд мөрдөгдөж байна.

2024 онд Монгол Улсын Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их хуралд өргөн барьж батлуулсан. Тус хууль батлагдсанаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшлүүлэхэд шинжлэх ухаан, технологийг чиглүүлсэн. Түүнчлэн шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэж, салбар дундын болон салбар дамнасан хамтын ажиллагаа өргөжиж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо оновчтой, олон эх үүсвэртэй болгон, ил тод байдал хангагдаж, санхүүжилт болон үр дүнг уялдуулан хяналтыг сайжруулах боломж бүрдсэн гэж үзэж байна. Шинжлэх ухааны салбарт 2024 оны 10 дугаар сарын байдлаар нийт 66 эрдэм шинжилгээний байгууллага (хүрээлэн, төв) болон эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгууллагууд тогтмол үйл ажиллагаа эрхэлж байна гээд шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын санхүүжилтийн талаар танилцуулав. Шинжлэх ухааны салбарын 2023 оны санхүүжилтэд 49.3 тэрбум төгрөг зарцуулсны 78 хувь буюу 38.9 тэрбум төгрөг нь урсгал зардал, 22 хувь буюу 10.4 тэрбум төгрөг нь эрдэм шинжилгээний ажлын зардал бөгөөд энэ нь ДНБ-ний 0.11 хувийг эзэлж байна. Нийт зардлын дийлэнх хувь нь салбарын ажиллагчдын цалин хөлсний нэмэгдэл, төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой зардал эзэлж байна. Харин эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын санхүүжилт сүүлийн 3 жилд нэмэгдээгүй бөгөөд 2024 онд 12,4 тэрбум төгрөг хэвээр байна. Дээрх зардалд инновацийн чиглэлээр жилд дунджаар 1.0 - 1.5 тэрбум төгрөг тусгагддаг бөгөөд уг санхүүжилтийг шинэ мэдлэг, патентыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлэх, инновацын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, инновацын тэргүүлэх чиглэлд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, давтан сургах, гадаад, дотоодын байгууллага, орон нутагтай хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэхэд зарцуулж байна. Цаашид 2024 онд шинээр батлуулсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, судалгаа шинжилгээний үр дүн, шинэ бүтээл, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, логистик, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбаруудын бүтээмжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл бүхий адилтгах санхүүжилт (Matching fund) болон хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн татварын таатай орчинг бий болгох, хэрэглээний шинжлэх ухаан, хиймэл оюун, дижитал бизнес, ногоон технологи, гарааны бизнесийг дэмжих инновацын хөрөнгө оруулалтын санг байгуулан ажиллуулах шаардлагатай гэв. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, С.Цэнгүүн, Ч.Анар, Ж.Галбадрах нар улс орны хөгжлийн тулгамдсан асуудлуудаа эрэмбэлэсний дараа шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг чиглүүлэхэд ямар бодлого баримталж буй талаар, эрдэм шинжилгээний өгүүлэлийг олон улсын төвшинд хэвлүүлэхээс гадна хөгжлийн бодлогыг тодорхойлоход хэрэгжүүлэх тухай санал хэлж, асуулт асуув. Мөн шинжлэх ухаан инновацын салбарын ач холбогдлыг таниулах ажлыг хэзээнээс эхлэх вэ зэрэг асуултыг асууж байв. Ажлын хэсгээс гишүүдийн асуултад хариулахдаа, 2026 он хүртэл Монгол Улсын шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Үүнд хүний хөгжлийн судалгаа болон хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, ногоон хөгжил, эрчим хүч, аж үйлдвэр, өндөр технологийн судалгаа гээд 2-3 цөм технологиудыг баталсан. Шинжлэх ухаан, технологи, инновацын Үндэсний хороог байгуулан, Ерөнхий сайд ахлахаар хуульчилж өгсөн байгаа. Энэхүү  зөвлөлд итгэл найдвар тавьж байна. Ирэх 2025 оны төсөвт өмнөхийн адил 10-12 тэрбумыг судалгаа, хөгжүүлэлтэд  зарцуулахаар төсөвлөсөн. Энэхүү хөрөнгө бол  4-5 км хатуу хучилттай зам барих төсөв юм. Тиймээс шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх бодлогод эрс өөрчлөлт хийхийн тулд улс төрийн болон бодлогын дэмжлэг хэрэгтэй гэдэг УИХ-ын гишүүдийн байр суурийг дэмжиж, хамтран ажиллахыг зорьж буйгаа илэрхийллээ. Түүний дараа  Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны ажлын албаны дарга А.Лувсан-Очир танилцуулсан.

Тэрбээр,  Монгол Улсын хэмжээнд харилцаа холбооны сүлжээ байгуулах 19 тусгай зөвшөөрлийг 12 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Гар утасны үйлдвэрлэгчид олон улсын холбогдох стандартын дагуу сүүлийн үеийн гар утаснуудад яаралтай тусламжийн 112 дугаарыг системд нь суулгаж үйлдвэрлэж байна. Монгол Улсын хувьд олон улсын стандартыг мөрдөлгүй, яаралтай тусламжийн үйлчилгээнд 10х гэсэн олон дугаарыг ашиглаж байгаа нь хэрэглэгч яаралтай тусламжийн дугаарт холбогдож чадахгүй нөхцөлийг бий болгож байна. Иймд яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж улсын хэмжээнд 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Цаашид харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд “112” дугаарыг тусгах, одоо ашиглаж буй 10х, 11х дугаарлалтуудыг чөлөөлөх, өөр дугаарлалт руу шилжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр улсын хэмжээнд яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарлалтад шилжүүлсэнээр яаралтай тусламжийн дугаарт холбогдож чадахгүй байгаа хэрэглэгчийн асуудал шийдвэрлэгдэхээс гадна улсын хэмжээнд аль ч операторын хэрэглэгч өөрийн сүлжээ байхгүй ч бусад операторын сүлжээгээр дамжуулан яаралтай тусламжийн дугаарт холбогдох боломж бүрдэнэ гэв. Байнгын хорооны хуралдаанд үүрэн холбооны операторуудын төлөөлөл оролцож,  байр сууриа илэрхийлсний дараа байнгын хорооны зарим гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
О.Алтангэрэл: Жагсаал хийх бол 48...
УИХ-ын гишүүд “Тавантолгой...

ИЦББХ: Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх мэдээллийг сонслоо

Kuzmo 2024-12-19

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

3 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

3 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

3 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

3 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

4 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах