• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ирэх онд 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгох боломжтой

С.УРТНАСАН

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Дэлхийн банк, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Монголын орон сууцны ирээдүй-2024” олон улсын форумыг өчигдөр зохион байгууллаа. Тус форумд хот төлөвлөлт, орон сууцны бодлогыг хэрэгжүүлэгчид, олон улсын байгууллагын төлөөлөл, банк санхүүгийн салбарынхан оролцов.  Тэд   Монгол Улсад тохирсон орон сууцны олон талт шийдлүүдийг хэлэлцэх,  Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн бодлогыг оновчтой болгох, орлогод нийцсэн орон сууц, олон улсын туршлагыг нэвтрүүлэх арга зам сэдвээр санал солилцлоо. Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Ипотекийн зээлийн  санхүүжилтийн эх үүсвэрийг 2025 онд 1.2 их наяд төгрөгт хүргэх бөгөөд жил бүр тухайн эх үүсвэрийг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2028 он гэхэд 60 мянган айл өрхийг ипотекийн зээлд хамруулж, 50-аас дээш хувийг орон нутагт олгохоор төлөвлөсөн. Ирэх дөрвөн жил мөн 150 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Монголын Ногоон Санхүүгийн Корпорацтай хамтран олон улсын санхүүгийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалт босгож, амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгох, дэд бүтцээ бүрэн шийдвэрлэсэн өрхөд төрөөс 30 сая хүртэлх төгрөгийн дэмжлэгийг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэв.

Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө иргэдийг орон сууцжуулах тодорхой зорилгуудыг тусгасан. Үүнд, Үндэсний баялгийн сангаар дамжуулан орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийг өрхийн орлогын түвшинтэй уялдуулах үндэсний орон сууцны корпорац байгуулж, орон сууцжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцыг нэмэгдүүлэхэд хөнгөлөлттэй зээл, урамшууллын механизмыг нэвтрүүлэх, улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор  “Шинэ зуун мод”, “Шинэ Хархорум” зэрэг хотуудыг шинээр байгуулах, аймаг, сум, орон нутагт орон сууцжуулалтын үйл ажиллагааг бодлогоор дэмжих зэрэг багтсан байна.  Мөн ипотекийн зээлийг нэг айл хоёроос гурван зэрэг авсан байна гэж Ж.Батсуурь сайд яриандаа дурдлаа. Яагаад ийм тохиолдол бүртгэгдээд байгаа талаар тодруулахад “Монгол банкнаас баталсан ипотекийн санхүүжилтийн журам дээр үндсэн зээлдэгч нь ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй, анхлан зээлдэгч байх ёстой гэсэн журмын шаардлага байна. Ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гадна банкны өөрсдийн хэрэгжүүлж явуулдаг ипотекийн зээлүүд байгаа.  Зах зээлийн хүүтэй, банкны ажилчдын нөхцөлтэй түүн дээр хоёроос гурван зээл авах нь банкны тусдаа бодлого байж болно энэ  журмын шаардлагыг банкаар нь мөрдүүлээд дараа нь журмын шаардлага хангасан байна уу гэдэг дээр дахин шалгагддаг. 2013 оноос эхлээд 10 гаруй жил хэрэгжээд явж байгаа зээлийн журам мөрдөгдсөн хэвээр байгаа. Энэ жилийн хувьд ипотекийн зээлийн хэмжээ, хамрагдаж байгаа зээлдэгчийн хэмжээ өмнөх жилүүдээс хоёр дахин нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн зээлийг 9700 орчим зээлдэгч нарт олгосон байна. Энэ бүтэц хэлбэрээрээ цааш явбал ирэх онд 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгох боломжтой. Мөн чанаргүй зээлийн хувь нэг хувь хүрэхгүй тухайн сарын орлогын тасалдал дараа сарын орлогыг өсөлтөөс хамаарч хугацаа хэтэрсэн зээл хоёр орчим хувьд эргэлддэг. Банкнаас болон банк бусаас авч байгаа зээлийг судалж үнэлгээ өгөн зээл гаргах олон улсын жишгийг судалж байгаа" гэсэн тайлбарыг өглөө. Тэрээр цааш нь Засгийн газар байгуулагдаад гурван сар орчим болж байна. Орон сууцны ипотекийн зээл хүн болгоны хүсэн хүлээсэн амьдралын суурь хүсэлт болоод байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг их хэмжээгээр нэмэгдүүлж байна. Одоогийн байдлаар 400-500 тэрбум гэж байгаа бол ирэх жил хоёр дахин илүү эх үүсвэрийг зах зээл рүү шахах гэж байна. 118 мянган айл ипотекийн зээл авсан боловч хоёр гурав дахь удаагаа авсан гэсэн судалгаа байсан бид үүнд шаардлага тавих ёстой. Монголын айл өрх олсон мөнгөө уурын зуух руу хийгээд байна. Харахад гоё байшин дулаан алдагдалтай бид амины орон сууцад ипотекийн зээл олгохдоо дулаан алдагдалгүй байх шаардлага тавьж байгаа. Ард түмний татварын мөнгөөр үйлдвэрлэж байгаа дулаан цахилгааныг бүх талаараа асгаад байж болохгүй. Бид салан баавгайн үлгэр шиг зургаан талаараа дулаан алдагдалтай амины орон сууцыг зээлд хамруулж болохгүй. Тийм үр ашиггүй үйл ажиллагаа хийсэн хүнийг төрөөс дэмжихгүй гэсэн үг. Амины орон сууцтай айл өрхүүдэд зээлийн зөвлөгөө өгч эрх зүйн орчныг бүрдүүлснээр шаардлагыг хангаж байж зээлд хамрагдана. Дархан, Эрдэнэт гаргасан алдааг дахин давтахгүй байх хэрэгтэй газар усны аюултай үед тэсвэртэй шинэ үеийн тийм барилгыг бид барих хэрэгтэй" гэсэн юм.

Нийслэлийн ерөнхий архитекторын ажлын албаны дарга Б.Баттөмөр:

-Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн арга хэмжээг стандартад нийцүүлэх олон арга хэмжээг авч ажиллаж байна. Үүний нэг нь Улаанбаатар хотын орон сууцны бодлогыг,  орон сууцжуулах стратеги төлөвлөгөөг нэгдсэн байдлаар нэг бүрчлэн төлөвлөж байгаа. Өмнөх үеүдэд орон сууцны барилгууд инженерийн шугам сүлжээ бүхий одоо байгаа хотын төвдөө барилгаа бариад байсан асуудал бий. Үүний нэлээдгүй хэсэг дээр иргэдийн бухимдал чирэгдэл үүсэж барилга хоорондын стандарт норм хэмжээ алдагдахад хүрсэн. Хуучин төлөвлөлтөөр барьсан орон сууцны хороолол дунд нэмээд барилга байгууламж барьснаар зам талбай, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ, бүх задгай орон зай алдагддаг. Монгол Улсын хэмжээнд хүн га-д ногдох хэмжээнүүдийг оруулж өгсөн байдаг. Нэг га газар дээр хамгийн дээд тал 420 хүн байхаар нормчилсон байх ба энэтэйгээ уялдуулан нийгмийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг анхан шатны хэрэглээний хүүхдийн тоглоомын талбай зэргийг төлөвлөсөн байдаг. Орон сууцжуулах бодлого гэдэг нь зөвхөн ашиглалтын шаардлага хангахгүй, хувийн хэвшил, гэр хорооллын дахин төлөвлөлт дээр сонгон шалгаруулаад орж ирсэн аж ахуй нэгжүүд дээр хэрэгжүүлдэг гэсэн ойлголттой байсан. Үүнийг энэ онд “Ухаалаг орон сууцжуулах стратеги төлөвлөгөө” гэж хийхээр төлөвлөсөн. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын төлөвлөсөн гэр хорооллыг барилгажуулах ажил нэлээд түлхүү явж байгаа. Сэлбэ дээд төв буюу Чингэлтэй 14,18, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр бол нийт 158 га газрыг бүрэн чөлөөлж 10 мянган айлын орон сууцны төслийг хийж байгаа. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ, сургуулийн цэцэрлэгийн хүртээмж бүрэн хангагдсан байх ёстой гэсэн стандартыг мөрдөж байгаа. Зах зээл дээр худалдан авах эрэлтийн боломж нь бага метр квадраттайгаас болж нягтрал их үүсдэг асуудал байдаг. Гэр хороололд дахин төлөвлөх боломжтой тэгэхийн тулд маш их шугам сүлжээ, нийгмийн дэд бүтцийг байгуулах хэрэгтэй болж байгаа юм. Эдгээрийг зохицуулах үүднээс ухаалаг орон сууцжуулах стратеги төлөвлөгөөг энэ онд хийхээр зорьж байна. Одоо явагдаж байгаа ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцны төслийг гэр хорооллыг дахин төлөвлөлттэй нийцүүлж хоёр төслийг хамтад нь хэрэгжүүлье гэсэн бодлого барьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. мягмар ГАРАГ. № 29 (7453)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа
Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ
“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна
Боловсролын дэмжигч

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нээлттэй сонсгол
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин...
Л.Энх-Амгалан: “Төгсөлтийн...

Ирэх онд 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгох боломжтой

Kuzmo 2024-10-30

Сэдвүүд : #Ипотекийн зээл   #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа
Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ
“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна
Боловсролын дэмжигч
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 минутын өмнө өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

21 цагийн өмнө өмнө

“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

22 цагийн өмнө өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

23 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Cologne Major 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

23 цагийн өмнө өмнө

Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ

23 цагийн өмнө өмнө

АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон

23 цагийн өмнө өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

23 цагийн өмнө өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

23 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

23 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" өнөөдөр "9z" багтай 20:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

1 өдрийн өмнө өмнө

Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийн нээлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

“Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Ulaanbaatar Amazons баг дэд байрт орлоо

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсаас 3 баг шатрын Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хяналтын сонсгол өнөөдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв

2 өдрийн өмнө өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-06-10 өмнө

Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө ажиллаж байна

2026-06-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

2026-06-11 өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-11 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-06-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-12 өмнө

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

2026-06-12 өмнө

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

2026-06-12 өмнө

Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсооно

2026-06-12 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-06-12 өмнө

Бороо орно, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2026-06-13 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

2026-06-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-12 өмнө

Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-10 өмнө

Малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлнэ

2026-06-11 өмнө

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа

2026-06-10 өмнө

2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-10 өмнө

Г.Лувсанжамц:Хууль гарснаар асуудал шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал

1 өдрийн өмнө өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-13 өмнө

У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм

2026-06-12 өмнө

Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-13 өмнө

Тост, тосон бумбын нурууг шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах