• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хаврын чуулганаар хэлэлцэх онцлох хуулиуд

УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх сарын 15-нд нээлтээ хийнэ. Энэ удаагийн чуулганаар 58 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр баталсан. Мөн чуулганы эхэнд гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ. Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ч ярих бололтой.  Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнээс санал асуулгын дүнг нэгтгэж, УИХ-д зөвлөмж хүргүүлсэн.  Түүнийг мөн хаврын чуулганаар хэлэлцэх учиртай.   Ийнхүү удахгүй нээлтээ хийх  хаврын чуулганаар хэлэлцэх анхаарал татсан  хуулийн төслүүдийг онцлон хүргэж байна. 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САН БАЙГУУЛНА

Аялал жуулчлалын тухай хуулийг парламент 20 жилийн дараа шинэчлэн найруулах гэж байна. Шинэчилсэн найруулгад тусгасан гол заалт нь аялал жуулчлалыг хөгжүүлэх санг байгуулах юм. Сангийн төсвийг казино, бооцоот морин уралдааны татварын орлого болон олон улсын нислэгийн зорчигчоос хураан авах аялал жуулчлалын төлбөрийн орлого, агаарын навигацын үйлчилгээнээс улсын төсөвт төвлөрсөн орлогын тодорхой хувь, жуулчинд олгох татварын буцаан олголтын тодорхой хувь зэрэг эх үүсвэрээс бүрдүүлнэ. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулж, тус холбоо нь аялал жуулчлалыг хөгжүүлэх сангаа удирдана. Тухайн санд төвлөрсөн мөнгөнөөс нүхэн жорлон, дэд бүтэц, цахилгааны шугамтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хөгжил рүү чиглэсэн тодорхой хэмжээний төсвийг гаргахаар хуулийн төсөлд тусгаад байна. 

КАЗИНОГИЙН ХУУЛИЙГ НАЙМАН ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ

Засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төслийг парламент хэлэлцэж эхэлнэ.  Казино байгуулах тухай асуудлыг манай улс олон жил ярьж байгаа. Хамгийн сүүлд 2015 онд УИХ Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн ч эцэслэн батлаагүй юм. Харин энэ удаад Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Хөшигийн хөндийд казино байгуулахаар хуулийн төслийг оруулж ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Казиногийн хуулийн төсөл болон дагалдан орж ирсэн Бооцоот морин уралдааны тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг намрын чуулганы төгсгөлд парламентад танилцуулж, гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм.  Тэгвэл хаврын чуулганы бас нэг онцлог хуулийн төсөл нь Казиногийн  хууль байх нь ээ. 

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬТАЙ БОЛНО

2020 оноос гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулсан хуультай болохыг иргэд дэмжиж гарын үсэг цуглуулж, хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. Ингээд 2021 онд УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хандан гэрийн тэжээвэр амьтнаас шалтгаалан нийгэмд, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн олон асуудал үүсдэг болохыг харгалзан үзэж хуулийн төслийн санаачлагчаар ажиллахыг хүссэн байна.  Энэ нь хуулийн төслийг анх удаа иргэдийн төлөөллийг оролцуулан УИХ-д өргөн мэдүүлсэн тохиолдол болсон.  Энэхүү хуулийн төсөл нь гэрийн тэжээвэр амьтдын асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрийн тэжээвэр амьтдаас үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдлыг бууруулах, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, эзэнгүй амьтдын тоо толгой, гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг бууруулах зорилготой байна.  Энэхүү анхдагч хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр товложээ. 

ТЭТГЭВРИЙГ ЖИЛ БҮР ИНФЛЯЦТАЙ УЯЛДУУЛАН НЭМЭГДҮҮЛНЭ

Нийгмийн даатгалын тухай хуулийг 1994 онд баталснаас хойш 26 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Хуулийн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдэх, 20-иос дээш шимтгэл төлсөн жил тутамд тэтгэвэр бодох хувийг 2029 оноос нэмэгдүүлэх, нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх зэргийг тусгажээ.  Мөн тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан долоон жилийг таван жил болгох, нэрийн дансыг даатгалын сангийн орлого, зарлагын зохистой харьцаанд үндэслэн мөнгөжүүлэх зэрэг асуудлуудыг хуулийн төсөлд тусгаад байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 44 (7029)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Тээврийн хэрэгслийн цахим...
Худалдаанд буй 10 эмийн хоёр нь...

Хаврын чуулганаар хэлэлцэх онцлох хуулиуд

БАТСАЙХАН 2023-03-01
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хаврын чуулганаар хэлэлцэх онцлох хуулиуд

УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх сарын 15-нд нээлтээ хийнэ. Энэ удаагийн чуулганаар 58 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр баталсан. Мөн чуулганы эхэнд гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ. Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ч ярих бололтой.  Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнээс санал асуулгын дүнг нэгтгэж, УИХ-д зөвлөмж хүргүүлсэн.  Түүнийг мөн хаврын чуулганаар хэлэлцэх учиртай.   Ийнхүү удахгүй нээлтээ хийх  хаврын чуулганаар хэлэлцэх анхаарал татсан  хуулийн төслүүдийг онцлон хүргэж байна. 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САН БАЙГУУЛНА

Аялал жуулчлалын тухай хуулийг парламент 20 жилийн дараа шинэчлэн найруулах гэж байна. Шинэчилсэн найруулгад тусгасан гол заалт нь аялал жуулчлалыг хөгжүүлэх санг байгуулах юм. Сангийн төсвийг казино, бооцоот морин уралдааны татварын орлого болон олон улсын нислэгийн зорчигчоос хураан авах аялал жуулчлалын төлбөрийн орлого, агаарын навигацын үйлчилгээнээс улсын төсөвт төвлөрсөн орлогын тодорхой хувь, жуулчинд олгох татварын буцаан олголтын тодорхой хувь зэрэг эх үүсвэрээс бүрдүүлнэ. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулж, тус холбоо нь аялал жуулчлалыг хөгжүүлэх сангаа удирдана. Тухайн санд төвлөрсөн мөнгөнөөс нүхэн жорлон, дэд бүтэц, цахилгааны шугамтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хөгжил рүү чиглэсэн тодорхой хэмжээний төсвийг гаргахаар хуулийн төсөлд тусгаад байна. 

КАЗИНОГИЙН ХУУЛИЙГ НАЙМАН ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ

Засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төслийг парламент хэлэлцэж эхэлнэ.  Казино байгуулах тухай асуудлыг манай улс олон жил ярьж байгаа. Хамгийн сүүлд 2015 онд УИХ Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн ч эцэслэн батлаагүй юм. Харин энэ удаад Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Хөшигийн хөндийд казино байгуулахаар хуулийн төслийг оруулж ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Казиногийн хуулийн төсөл болон дагалдан орж ирсэн Бооцоот морин уралдааны тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг намрын чуулганы төгсгөлд парламентад танилцуулж, гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм.  Тэгвэл хаврын чуулганы бас нэг онцлог хуулийн төсөл нь Казиногийн  хууль байх нь ээ. 

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬТАЙ БОЛНО

2020 оноос гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулсан хуультай болохыг иргэд дэмжиж гарын үсэг цуглуулж, хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. Ингээд 2021 онд УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хандан гэрийн тэжээвэр амьтнаас шалтгаалан нийгэмд, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн олон асуудал үүсдэг болохыг харгалзан үзэж хуулийн төслийн санаачлагчаар ажиллахыг хүссэн байна.  Энэ нь хуулийн төслийг анх удаа иргэдийн төлөөллийг оролцуулан УИХ-д өргөн мэдүүлсэн тохиолдол болсон.  Энэхүү хуулийн төсөл нь гэрийн тэжээвэр амьтдын асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрийн тэжээвэр амьтдаас үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдлыг бууруулах, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, эзэнгүй амьтдын тоо толгой, гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг бууруулах зорилготой байна.  Энэхүү анхдагч хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр товложээ. 

ТЭТГЭВРИЙГ ЖИЛ БҮР ИНФЛЯЦТАЙ УЯЛДУУЛАН НЭМЭГДҮҮЛНЭ

Нийгмийн даатгалын тухай хуулийг 1994 онд баталснаас хойш 26 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Хуулийн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдэх, 20-иос дээш шимтгэл төлсөн жил тутамд тэтгэвэр бодох хувийг 2029 оноос нэмэгдүүлэх, нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх зэргийг тусгажээ.  Мөн тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан долоон жилийг таван жил болгох, нэрийн дансыг даатгалын сангийн орлого, зарлагын зохистой харьцаанд үндэслэн мөнгөжүүлэх зэрэг асуудлуудыг хуулийн төсөлд тусгаад байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 44 (7029)

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

11 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

11 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

11 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

11 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

11 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

11 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

11 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах