• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

31 нэр төрлийн сурах бичиг хэвлэлтээс гараагүй байна

П.АМГАЛАН

Шинэ хичээлийн жил эхлээд 20 гаруй хоног өнгөрлөө. Хүүхдүүд хичээлдээ шамдан завгүй долоо хоногууд үргэлжилсээр. Хэдий хичээлийн жил эхлээд хагас сар гаруй болсон ч зарим хүүхэд сурах бичиггүй, хуучин ном худалдаж авах уу, шинэ номоо хүлээх үү гэсэн эргэлзээтэй сууна. Тиймээс бид үлдсэн сурах бичгүүдээ хэзээ бүрэн нийлүүлэх эсэхийг холбогдох хүмүүсээс нь тодруулж сурвалжиллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг үнэ төлбөргүйгээр, дунд, ахлах ангийн сурагчдад багцын түрээсээр тус сургуулийн номын сангаар дамжуулан хэрэглүүлдэг. 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудад бага ангийн 29 нэрийн нэг сая гаруй сурах бичиг, нэгдүгээр ангийн казах хэлний, таван  нэрийн 12500 ширхэг тусгай хэрэгцээт боловсролын 2500 ширхэг, дунд, ахлах ангийн 102 нэрийн сая гаруй сурах бичгийг хэвлэн нийлүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс нэгдүгээр ангийн сурах бичгүүд аймаг, дүүрэгт есдүгээр сарын 5-ны хооронд бүрэн хүрсэн хэмээн албаны хүмүүс хэллээ. Харин VI-IX ангийн сурах бичгүүд есдүгээр сарын 15-ны дотор ЕБС-д хүргэгдэх гэрээтэй байсан ч хэвлэлтээс үүдэж хугацаанаасаа хоцорчээ.

Түүхий эдийн татан авалттай холбоотойгоор сурах бичгийн хэвлэлт тасарсан

Энэ талаар БЕГ-ын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн дарга Д.Даваасүрэн “2020 онд БШУЯ-наас зарласан тендерийн дагуу долоон хэвлэлийн компани шалгарч ерөнхий гэрээ байгуулсан. Үүнээс зургаан компани цахим худалдан авах ажиллагаагаар авсан эрхийнхээ дагуу хэвлээд гэрээний дагуу сурах бичгүүд ЕБС-ийн сургуулиудад хүргэсэн. VI-XII ангийн 102 нэр төрлийн сая орчим сурах бичгийг нэмэлтээр хэвлэн нийтлүүлж байгаа. Энэ бол сургуулийн номын сангаар дамжуулаад ЕБС-ийн сурагчдад багцаар нь түрээслүүлэх зориулалттай сурах бичиг юм. Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 98 дугаар тогтоолыг гаргасан. Үүний дагуу VI-XII ангийн сурагчид хичээлийн жилийн туршид 10-17 нэр төрлийн сурах бичгийг багцаар нь 12400-21 мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэж байна. Үүнээс  60 нэр төрлийн сурах бичгийг “Адмонпринт” компани хэвлэн нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Гэвч түүхий эдийн татан авалттай холбоотой гэрээний хугацаанаас  бага зэрэг хоцорсон.

Одоогоор 60 нэр төрлийн сурах бичгээс гурван ангийн  31 нэр төрлийн сурах бичиг хүргэгдээгүй байна” гэлээ. Тодруулбал, “Адмонпринт” хэвлэлтийн компаниас  VIII ангийн 11 нэр төрөл, (монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг, математик, биологи, хими, газар зүй,  түүх, дизайн технологи, иргэний ёс зүйн  боловсрол, эрүүл мэнд) зургадугаар ангид хоёр төрөл (дүрслэх урлаг, технологи), есдүгээр ангид 12 нэр төрлийн сурах бичиг, аравдугаар ангид долоон нэр төрлийн сурах бичиг, арваннэгдүгээр ангид долоон нэр төрлийн, арванхоёрдугаар ангийн долоон нэр төрлийн сурах бичиг  хүргэгдээгүй байгаа аж.

Бага агийн сурах бичиг энэ долоо хоногт сургуулиудад хүрнэ

Бид “Адмонпринт” компанитай холбогдож үлдсэн сурах бичгээ хэзээ  сургуулиудад хүргэх гэж байгаа талаар тодрууллаа. Тус компанийн холбогдох ажилтан “Цаастай холбоотой сурах бичгийн хэвлэлт түр саатсан. Сурах бичгийн тендерээс өмнө буюу дөрөвдүгээр сард хэвлэлийн цаасаа захиалсан ч хил гаалийн асуудлаас үүдэж  саяхан авсан.  Манай компаниад II, III, V ангийн монгол хэл, математикийн ном хэвлэгдэж байгаа. Бага ангийн сурах бичгүүдээ хөдөө орон нутгийн сургуулиудад хүргүүлсэн. Харин нийслэлийн ЕБС-уудад хүргүүлж амжаагүй байна. Нийслэлийн зургаан  дүүрэгт бага ангийн номоо энэ долоо хоногт хүргүүлнэ. Харин дунд ангийн түрээсийн сурах бичгүүд ирэх долоо хоног гэхэд тараалтад гарна. БШУЯ-наас өгсөн тооны дагуу сурах бичгээ хэвлэж байна. 

“Шинээр ашиглалтад орсон гурван сургууль сурах бичгээ захиалаагүй”

Улсын хэмжээнд 850 гаруй ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн дүүргүүд болон аймгуудын боловсролын хэлтэс сурах бичгийн судалгаа авч хавар захиалга ирүүлдэг аж. Өнгөрсөн жилийн энэ жил ашиглах боломжтой номын нөөц, энэ хичээлийн жилд сурч байгаа хүүхдийн тоо хоёрын харьцуулалтыг хийж, сурах бичгээ захиалдаг байна. Мөн нөөц сурах бичиг энэ хичээлийн жилд суралцаж байгаа хүүхдүүдийн 50 хувь орчимд нь хүрэлцэхээр байна гэдэг судалгааг гаргажээ. Өөрөөр хэлбэл, ЕБС-ууд энэ жилийн хэвлэн нийтэлж байгаа сурах бичгээс өмнө 50 хувьд хүрэлцэхээр нөөцтэй байна. Тиймээс үлдсэн 50 хувьд  нь гэрээний дагуу сурах бичиг нийлүүлж байгаа аж. Харин энэ жил шинээр ашиглалтад орж байгаа гурван сургууль хавар захиалгаас хоцорсон учраас сурах бичиггүй байгааг албаныхан хэлж байсан юм. Тус сургуулиудаас сурах бичгийн захиалгаа БЕГ-д хүргүүлсэн, одоо дахин хэвлээд явж байгаа аж. Мөн хэвлэлийн компаниуд дээр байгаа нөөцийн сурах бичгээс олгож байна. ЕБС-ийн сурах бичиг 2019 онд шинэчлэгдсэнээс хойш агуулга, хуудасны хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Нэгдүгээр ангид шинээр хүүхэд элсэх, бага бүлгээс дунд бүлэгт элсэх зэргээс шалтгаалж тооны зөрүү гардаг. Мөн хүүхдүүд сурах бичгээ алддаг, хуучирдаг. Үүнийг нөхөн хангах зорилгоор сурах бичиг жил бүр  хэвлэгддэг хэмээн албаны хүн хэлж байлаа.

“Нэг ангид  4-5 ном ирсэн байна”

Бид цааш нийслэлийн ерөнхий боловсролын III сургуулиас сурах бичгийн хүрэлцээ хангамж ямар байгаа талаар тодруулсан юм. Тус сургуулийн номын санч “II-V ангийн сурах бичгээс монгол хэл, математик ирээгүй байна.  Дунд  ангийн номнууд нэмэлтээр ирж байгаа. Нэг ангид 4-5 ном ирсэн байна. VIII, IX анги хамгийн их буюу 18 нэр төрлийн сурах бичиг хэрэглэдэг. Үүнээс дизайн технологи, дүрслэх урлаг, мэдээлэл зүй гэсэн дөрвөн төрөл ирсэн. Шинэ сурах бичгийг хүүхдүүдэд тэнцүү хувааж өгөх учраас одоогоор 2019 оны хуучин сурах бичгээ хэрэглэж байна. Нэг ангид 20, 27, 30 ширхэг сурах бичиг тараасан. Тэгэхээр номгүй үлдсэн хүүхдүүд байна. Саяхан манай сургуулийн зургадугаар ангийн хүүхдийн ээж  2014  оны номыг 10 мянган төгрөгөөр авсан гэж байсан” гэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 182 (6914)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо
Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Т.Самданжигмэд: Уурхай 2055 онд...
РЦНК-гийн газрын "тэмцэл"-ийн ард...

31 нэр төрлийн сурах бичиг хэвлэлтээс гараагүй байна

Kuzmo 2022-09-21

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо
Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

13 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

15 минутын өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

28 минутын өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

28 минутын өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

31 минутын өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

33 минутын өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

43 минутын өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

52 минутын өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

57 минутын өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

13 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

14 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

14 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

14 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах