• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Түгжрэлийн шийдэл: Төвлөрлийг задалж байж түгжрэлийг шийднэ

Улаанбаатар хотын шүдний өвчин болсон нэг том асуудал бол түгжрэл. Бид түгжрэлд нийт бүтээж буй баялгийнхаа найман хувийг буюу 2.7 их наяд төгрөгийг үргүй урсгаж байна. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл 2025 он хүртэл ердөө дөрвөн жилийн хугацаанд 24.3 их наяд төгрөгийг шууд болон шууд бусаар хий алдах тооцоолол гарчээ. Тэгвэл Улаанбаатар хотын төв зам цаашид жинхэнэ утгаараа “зогсоол” болж, нийслэлийн иргэд хөдөлмөрийн үр шимээ зам дээр урсгасан хэвээр байх уу гэсэн асуултанд хариулт эрж Өдөр тутмын сонинуудын холбоо “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, бусад холбогдох газрын дарга нар, иргэд, судлаачдын төлөөлөл болон сэтгүүлчид оролцов.  Одоогоос 11 жилийн өмнө буюу 2011 оноос нийслэлийн авто замын сүлжээний ачаалал хэтэрсээр ирсэн. Тодруулбал, жил бүр нийслэлд 80 мянган автомашин нэмэгдсээр авто замын ачаалал зохих түвшнээс 2-2.5 дахин хэтрээд байна. Дорвитой шийдэлд хүрч гарц, гаргалгааг тодорхойлоогүйн улмаас өнөөдрийн ийм түвшинд хүрээд байгаа. Хотын үе, үеийн удирдлагууд түгжрэлийг шийдэх гэж олон ажил төлөвлөснөөс үр дүнд хүрсэн нь ч бий, хүрээгүй нь бий. Саяхны жишээ дурдъя. Нийслэлийн бүх автозамын сүлжээ ачааллаж таг зогсдог түгжрэлийн оргил үе гэж бий. Энэ нь өглөө ажил, хичээл цуглах үе болон орой тарах үе. Нийслэлийн бүх автозамын чиглэл түгжирдэг. Учир нь иргэдийн 50 хувь нь ажилдаа, 25 хувь нь хүүхдээ цэцэрлэг, сургууль руу хүргэж өгөх зорчилт, хөдөлгөөн хийдэг аж. Тиймээс нийслэлийн удирдлагууд бодлого бодсоор хотын төвийн сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч энэ нь оргил цагийн ачааллыг бууруулахад төдийлөн эерэг нөлөө үзүүлээгүй. Энэ мэтчилэнгээр түгжрэлийг бууруулах гарц, гаргалгааг улсаараа бодсоор үр дүнгүй л сууна. Шийдэхгүй бол нийслэлчүүд жилд 35 хоногийг түгжрэлд өнгөрөөж байна гэсэн дүн гарсан. Тэгвэл “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлгээр дэвшүүлсэн санаануудыг хүргэж байна.

Д.СУМЪЯАБАЗАР: ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС БУЮУ LRT 2024 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

/Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч/

-Улаанбаатар хотод төлөвлөлтийн алдаа гарсан. Тэгэхээр 30 жилийн  төлөвлөлтийн алдаа гурван жилийн дотор шийдэгдэж олон улсын хот шиг болно гэдэг том эндүүрэл. Хугацаа шаардлагатай. Түгжрэлийг шийдэхэд хугацаа, төлөвлөгөө, хөрөнгө хэрэгтэй. Түгжрэлийн асуудлыг ул суурьтай, оновчтой, үе шаттайгаар шийдэхийн тулд өнгөрсөн жилд суурь судалгааг хийсэн. Дэлхийн жишигт нийцсэн зам, гүүрэн байгууламжийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, замын удирдлагын систем зэрэг олон зүйлийг шинэчлэх шаардлагатай гэсэн үнэнтэй нүүр тулсан. Өнгөрсөн онд Засаг даргын ажлаа хүлээж авахад 29 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийх байсан. Энэ бол 1.6 сая хүн суурьшдаг хотын олон асуудлыг шийдэхэд хаана ч хүрэхгүй. Тиймээс Улаанбаатар хотын хууль, эрх зүйн орчныг өөрчилсөн. Өнгөрсөн 30 жилийн алдааг эрх зүй, захиргаа, эдийн засгийн гурван том шинэчлэл хийж байж  нийслэлд бугшсан асуудлыг шийднэ.

Түгжрэлийг ганц зогсоол, шинэ замаар шийдэх боломжгүй. Сургууль, цэцэрлэгийн хамран тойрох хүрээ, хотын төлөвлөлт, зам гүүрэн байгууламж, шинэ нийтийн тээвэр, төр хувийн хэвшлийн хүрээнд ажиллах такси үйлчилгээ, явган болон дугуйн зам зэрэг олон зүйлийг цогц, зөв төлөвлөснөөр түгжрэлийг шийднэ. Өмнөх үеийн дарга нар даатгалтай, банктай байсан нийслэлийг юу ч үгүй болгосон. Нийслэлдээ дэндүү хайргүй, гадны хүний сэтгэлээр хандсан.

Энэ онд нийслэлд 11.4 км зайд гол гудамж зам, 15.48 км-т хотын гол болон туслах гудамж замыг шинээр өргөтгөн шинэчилж, 18 байршилд уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулна. Мөн зургаан нүхэн гарц, 1891.2 м гүүр, 80.8 км явган зам, 14.3 км дугуйн зам тавихаар төлөвлөсөн. Түгжрэлийг бууруулах үр дүнтэй гарц бол шинэ тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм. Тиймээс Улаанбаатар хотод шинэ тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төслийг эхлүүлсэн. Тусгай замын автобус буюу LRT ашиглалтад орох хугацааг нарийн төлөвлөөд байгаа. Төслийг төсөвт дарамт болохгүйгээр, Засгийн газрын өрийн хязгаарт орохгүй байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн 2022 онд RFID мэдрэгчийг 161 байршилд суурилуулахаар төлөвлөсөн. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа бүх тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээтэй болно. Энэ нь түгжрэлийг бодит цагаар тодорхойлох, хөдөлгөөний эрчмийн ачааллыг тодорхойлон оновчтой шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Мөн хяналтын системтэй болсноор Улаанбаатар хотын иргэдийн тээврийн хэрэгслийн тоог хянах, бүртгэх боломжтой болно. Нийслэлийн нэг иргэн  нэгээс илүү автомашинтай байж болохгүй зохицуулалтыг судалж байна.

Түгжрэлийг шийдэхэд иргэд олон өнцгөөр харж гарц шийдлийг санал болгож байгаа. Иргэдийн зүгээс нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчдог болгох арга хэмжээ авах санал гаргадаг. Гэхдээ нэгдүгээр эгнээ бол арга ядсан арга. Замын хяналтыг сайжруулахгүй бол энэ нь үр дүнгүй. Тухайлбал, цахим шилжилт буюу “Ухаалаг Улаанбаатар” нэгдсэн платформ руу орж, яаралтай замын хяналтыг бүрэн тогтоохгүй бол увайгүй хүмүүс их байна. Хяналт тавих гэхээр суурилуулсан камер бараг байхгүй. Хаагуур хэн дүрэм зөрчиж байгааг хянаж чадахгүй. Гэхдээ түгжрэлийг цогцоор шийдэхэд хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тэгэхэд цаг хугацаа орно. Тэр хүртэл арга ядсан зохицуулалтаар явахаас өөр сонголтгүй.

Түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж парк шинэчлэл хийнэ. Эхний ээлжид 60 автобус орж ирнэ. Түүнчлэн тендерийн хуульд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд шаардлагатай зохицуулалтыг оруулъя гэсэн санал өгсөн. Учир нь өнгөрсөн оны төсөвт суугаад 2021 онд зарласан тендерийн автобус одоо хүртэл орж ирээгүй байна. Ирэх наймдугаар сарын 31-ний дотор 560 автобусыг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд оруулах хатуу үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд өгсөн. Иймд 560 шинэ автобус хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрч, иргэдэд үйлчилж эхэлнэ.

Н.НАЦАГДОРЖ: НИЙСЛЭЛИЙН 32 БАЙРШИЛД ГАЗАР ДООРХ ЗОГСООЛ БАЙГУУЛАХ СУДАЛГАА ХИЙСЭН

/Нийслэлийн ерөнхий архитектор/

-Улаанбаатар хотын түгжрэл нь хэт бага талбайд хотжиж, бөөгнөрснөөс үүдэлтэй. Тухайлбал, 1990 га газарт 1.56 сая гаруй хүн ам суурьшиж байгаа. Тэгэхээр түгжрэлийг шийдэхэд үр дүнтэй чухал гарц бол дагуул хот юм. Тиймээс дагуул хотын төлөвлөлтүүдийг хийсэн. Мөн нийслэлд зогсоолын асуудал асар их. Улаанбаатар хотын төвийн хэсэгт төвлөрлийг бууруулж, түгжрэлийг багасгах үүднээс олон давхар авто зогсоолын судалгааг 16 байршилд 4320 автомашин, гурван га газрыг хамруулан хийсэн.  Мөн тохижилт бүхий газар доорх автомашины зогсоолын судалгааг 32 байршилд хийгээд байна. Хувийн өмч, хувьдаа машинтай хүн социализмын үед бараг байгаагүйгээс орон сууцны хорооллуудыг авто зогсоол, байшин доорх гараашгүйгээр төлөвлөсөн байдаг. Харин 1990 оноос хойш хүмүүс хувьдаа машинтай болж, маш олон гараашийг төлөвлөлтгүйгээр барьж эхэлсэн. Эдгээр зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй гараашнуудыг буулгаж байгаа. Буулгасан талбайд ногоон байгууламж, доошоо олон давхар авто зогсоол байгуулахаар төлөвлөөд байгаа. Мөн ил зогсоолын судалгааг 22 байршилд хийсэн. Улаанбаатар хотын зогсоолуудыг төлбөрийн ангилалтай болгох, авто замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьдаг зөрчлийг төлбөрөөр зохицуулах санал боловсруулсан.

Б.БАТБОЛД: АВТОБУСАНД КАМЕР СУУРИЛУУЛЖ НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛНӨ 

/Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний зохицуулалт хариуцсан дэд  дарга, хурандаа/

-Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлж байгаа олон асуудал байдгийн нэг нь замын хөдөлгөөнд оролцогчдын дэг журам, хууль тогтоомжийн хэрэгжилт юм. Манай байгууллага зам барьдаггүй, зохион байгуулалт хийдэггүй. Хийсэн замын зохион байгуулалт дээр дүрмийн хэрэгцээг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй байгууллага. Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах үүргийг 400 гаруй албан хаагч өдөр, шөнийн 24 цагт хүлээн ажилладаг. Бидний ажилд нэг бэрхшээл байгаа нь авто замын хөдөлгөөнд дэг журамгүй оролцож буй жолооч нарт бэлэн бус торгууль ногдуулдаг болсноос хойш дэг журам улам муу болж, замын хөдөлгөөнд дураараа оролцдог болсон. Ногдуулсан торгуулийн 60 хувь нь л төлөгддөг. Тиймээс торгууль төлөөгүй жолооч нарт төрийн үйлчилгээг хязгаарлах саналыг  Зөрчлийн тухай хуульд оруулж байгаа. Нэгдүгээр эгнээг чөлөөлөх тал дээр манай зохицуулагч нар хяналт тавихын зэрэгцээ камерын бичлэгийг үндэс болгодог. Замын зохицуулагчдын хүрэлцээ муу байдаг учраас камергүй замуудад нэгдүгээр эгнээгээр зорчсоор байгаа. Хойшид хөдөлгөөнт хяналтын систем буюу автобусанд камер тавьж, нэгдүгээр эгнээгээр зорчсон, автобусны зогсоол дээр машинаа тавьдаг зөрчлүүдийг илрүүлж, торгууль ногдуулдаг болно.

С.ДАЯАР: ХОТЫН ТӨВИЙГ НЭГ ЧИГЛЭЛИЙН УРСГАЛТАЙ БОЛГОСНООР ТҮГЖРЭЛ БУУРНА

/“Duudy auction”-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер/

-Замын түгжрэлийн бууруулах чиглэлд гурван жил судалгаа хийж, "Хөгжлийн хурд" мега төслийг боловсруулсан. Нийслэлийн авто замын дөрвөн километр зайд ойролцоогоор 50 гаруй гэрлэн дохио байдаг. Гэрлэн дохио хоорондын зай 100-200 метрийн зайд байрладаг нь түгжирлийн нэг шалтгаан болдог. Тэгвэл Их тэнгэрээс чигээрээ яваад Бага тойруугаар тойроод урагшаа чигээрээ нэг чигийн урсгалтай болговол түгжрэл тодорхой хэмжээгээр буурна. Дэлхийн том хотууд замын хөдөлгөөнөө ингэж зохицуулдаг.

Голын тойргоос гадагш мөн хоёр, гуравдугаар тойргийг үүсгэж явган, дугуйн замын асуудлыг шийдэх боломжтой. Тодруулбал, нэгдүгээр буюу хотын төвийн тойрог нь нэг чигийн хөдөлгөөнтэй, хоёрдугаар тойрог хоёр чиглэлийн хөдөлгөөнтэй ч зүүн эргэх чиглэлийг хааж өгнө.  Үүнийг математик тооцооллын аргаар тооцож гаргасан.

Б.ОДСҮРЭН: НИЙТИЙН ТЭЭВЭРТ 500 ЦАХИЛГААН АВТОБУСААР ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

/Нийслэлийн Засаг даргын авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч /

-Улаанбаатар хот жилд 40 орчим мянган шинэ иргэнээ өлгийдөж авдаг, 30-40 мянган иргэн шилжин ирдэг гэхээр жил бүр нийслэлийн хүн ам 80 гаруй мянгаар нэмэгддэг гэсэн үг юм. Үүнээс харахад нийслэлд аж төрөх хүн амын тоо 2 сая, 2050 онд 3 сая болно гэсэн тооцоолол гарсан. Иргэдийн хот руу хошуурах шалтгаан нь ажлын байр. Үүнийг Засгийн газраас анхаарч хотын төвлөрлийг сааруулах, орон нутагт иргэдийн амьдрах, ажиллах боломжийг хангаж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар хотын авто замын сүлжээний нэвтрүүлэх даац хэтэрсэн. Нэг цагт 250 мянган автомашин сүлжээнд нэвтрэхэд нийслэлийн авто зам тэг зогсолт хийнэ. Ирээдүйн нөхцөл байдлаа харахад хүнд дүр зураг харагдаж байгаа. Тухайлбал, холбогдох газруудаас хийсэн судалгаагаар “архаг”, “бүтэн өдрийн” түгжрэл гэсэн шинэ нэр томьёо үүсэх хэмжээний дүр зураг харагдаж байгаа юм. Тиймээс дорвитой, оновчтой арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн. Улаанбаатар хот бол нэг төвт хот. Учир нь хотын төвд ихэнх үйлчилгээний газар, худалдааны төв, сургууль, цэцэрлэг байршдаг нь түгжрэлийн том шалтгааны нэг. Тухайлбал, хотын төвд их, дээд сургуулийн 96 хувь, худалдаа үйлчилгээний төвийн 88 хувь нь байрладаг. Тэгэхээр Улаанбаатар хотыг олон төвт болгох, дагуул хотыг байгуулах шаардлагатай. Үүний хүрээнд Хөшигийн хөндийд шинэ бүтээн байгуулалт хийж төвлөрлийг задална. Тухайлбал, Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад, Толгойт дэд төвүүдийг 2040 он хүртэл байгуулж 146.4 мянган иргэн суурьшуулахаар төлөвлөсөн.

Түүнчлэн гэрлэн дохион зохицуулалттай уулзварууд нь хөдөлгөөний эрчим ихтэй гудамж замын хөдөлгөөнийг удаашруулж түгжрэл үүсэх үндсэн шалтгаан болж байна. Тиймээс эдгээр уулзваруудыг олон түвшний огтлолцол болгон өөрчилснөөр авто замын нэвтрүүлэх чадвар 35 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан. Улаанбаатар хотын авто замын бүтэц, төлөвлөлт алдаатай баригдсанаас түгжрэлд нөлөөлдөг. Тухайлбал, зарим хэсэгт замын эгнээ нарийссан байдаг. Үүнийг арилгаснаар нэвтрүүлэх чадвар 25 хувиар нэмэгдэнэ. Энэ мэтчилэн түгжрэлийг бууруулах чиглэлд судалгааны үндэслэлтэй ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа.

Хотод иргэдийг явган зорчиход саад болдог олон бэрхшээл бий. Нэгдүгээрт, Улаанбаатар хотод ААН бүрийн дураараа хатгасан хашаа их байдаг. Хоёрдугаарт, сургууль, цэцэрлэгийн хажууд болон олон нийтийн газар зөвшөөрөлгүй баригдсан гараашны асуудал бий. Өмнөх жилүүдэд 100 гарааш буулгасан бол өнгөрсөн жил 1000 орчим гарааш буулгасан. Зөвшөөрөлгүй гараашийг буулгах ажил эрчимтэй үргэлжилж байгаа. Тодруулбал, энэ жил 4800 гарааш буулгана. Ингэснээр хотын өнгө үзэмж, орон зайд эерэг нөлөө үзүүлнэ. Ногоон байгууламж, энгийн болон давхар зогсоол байгуулах боломжтой талбай нэмэгдэнэ. Гарааш буулгаснаар түгжрэл тэдэн хувиар буурна гэсэн тооцоо гаргах боломжгүй ч олон талын эерэг нөлөө үзүүлнэ. Улаанбаатар хотын зогсоолын асуудлыг шийдэхийн тулд цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Зогсоол руу орох гарах, давхар тавих боломжгүй байх, төлбөр авах, хэрэгжүүлэх үндэс суурь, нөхцөлийг бий болгож стандарттай болгосноор бүх зогсоолыг төлбөртэй болгох боломжтой. Эхний ээлжид Бага тойруугийн зогсоолуудыг энэ ондоо багтаан стандартад оруулж байгаа. Дараа жилээс Их Тойруугийн зогсоолуудыг стандартад нийцүүлэн зохион байгуулах зэргээр үе шаттай хэрэгжүүлнэ.  Ялангуяа, төв зам дээр байгаа замын хажуугийн зогсоолуудыг НИТХ-аар оруулж, стандартад оруулахаар ажиллаж байна. Төв замд хажуугийн зогсоолтой байхаар машинтай иргэд давхар зогсоод, нэгдүгээр эгнээгээ тэр чигээр нь хаачихдаг. Үүнээс болж автобус нэгдүгээр эгнээнд биш, хоёрдугаар эгнээ рүү ордог. Улмаар зорчих хөдөлгөөн эрс буурдаг. Түүнчлэн зогсоолын бүсчлэлийн орон зайг тогтоох, бүсчлэлээ дагаад зогсоолын төлбөр тогтоох шаардлагатай. Дараа долоо хоногт НИТХ-аар энэ асуудлыг хэлэлцэнэ. Зогсоолыг төлбөртэй, стандарттай болгосноор түгжрэлийг 16 хувиар бууруулах боломжтой. Автобусны техникийн үзүүлэлтийг мэргэжлийн байгууллагууд судалж гаргадаг. Цахилгаан автобусанд хамгийн чухал үзүүлэлт нь батарей байдаг. Автобус  өдөрт 12 цаг ажиллахын тулд 260-320 киловатт цагийн хүчин чадалтай батарейтай байх шаардлагатай байдаг. Мөн суудлын тоо болон бусад багтаамж, жолооны хүрд, автобусны дулаан алдалтыг харгалзана. Түүнчлэн өвлийн цагт халаагуур ажиллаж байх ёстой. Гэтэл цахилгаан автобус батарейгаар халуун үлээж чаддаггүй. Иймд нэмэлт дизель түлшээр салоноо халаах төхөөрөмж тавих ёстой байдаг. Дугуй болон бусад гадна талын зарлан мэдээлэх электрон самбар нарийн үзүүлэлтүүд бий. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийн талаар иргэдийн дунд хийсэн судалгаагаар маш муу гэсэн үнэлгээтэй дүгнэлт гарсан. Судлагаагаар нийтийн тээвэр уналтын доод түвшинд хүрсэн гэж ойлгож болно. Тиймээс цогц арга хэмжээ авахаар ажиллаж байгаа. Тухайлбал, нийтийн тээврийн асуудлыг шийдэх эхний алхам бол парк шинэчлэлт. Энэ ажлын хүрээнд Эрээнд энгийн 36, давхар 10 автобус ирээд байгаа. Мөн өнгөрсөн жилийн тендер зарлаж оруулж ирэхээр болсон 60 автобус бий. Энэ жил 250 автобус худалдан авахаар төсөвт суулгаж тендер зарлаад явж байгаа бол дахин 500 цахилгаан автобус шинээр оруулж ирэхээр үйлдвэрлэгчидтэй ярьж байна. Мөн шатахууны үнийн өсөлт нийтийн тээвэрт тулгамдсан гол асуудлын нэг болж байна. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд нийслэлээс олгож байгаа машин, цагийн зардал нэмэгдэх төлөвтэй байгаа. Энэ тохиолдолд төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй болно. Тухайлбал, дизель хөдөлгүүртэй нэг автобус өдөрт 320 мянган төгрөгийн шатахуун зарцуулдаг.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 56 (6788)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Номын баяр"-ыг ирэх сарын 15-17-нд зохион байгуулна
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /26.04.17/

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Хөлбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Сагсанбөмбөг
  • •Намууд
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Сурагчдын II улирлын амралт...
Хөшигийн хөндийн эдийн засгийн...

Түгжрэлийн шийдэл: Төвлөрлийг задалж байж түгжрэлийг шийднэ

БЯМБАСҮРЭН 2022-03-18

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Номын баяр"-ыг ирэх сарын 15-17-нд зохион байгуулна
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /26.04.17/
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 минутын өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

9 минутын өмнө өмнө

"Номын баяр"-ыг ирэх сарын 15-17-нд зохион байгуулна

2 цагийн өмнө өмнө

НҮБ: Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй

2 цагийн өмнө өмнө

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг парламент хэлэлцэхээр боллоо

2 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо

2 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

2 цагийн өмнө өмнө

Хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна

2 цагийн өмнө өмнө

"Google-ийн сурган хүмүүжүүлэгчдийн дэлхийн сүлжээ"-нд монгол багш нар нэгдлээ

2 цагийн өмнө өмнө

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

2 цагийн өмнө өмнө

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана

2 цагийн өмнө өмнө

Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо

2 цагийн өмнө өмнө

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /26.04.17/

2 цагийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.17/

2 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 17-19 хэм дулаан байна

20 цагийн өмнө өмнө

Бага тойруугийн 86 байршилд 185 албан хаагч скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавьж ажиллана

21 цагийн өмнө өмнө

Таван шарын гүүрэн байгууламжийг 2-р улиралд ашиглалтад оруулна

21 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

22 цагийн өмнө өмнө

Голдэн Стэйт Уорриорс наймдугаар байрын төлөө тоглоно

22 цагийн өмнө өмнө

А.Баяр: Өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэгт 1551 байршилд камер ажиллаж байна

22 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд үргэлжилдэг учиртай

1 өдрийн өмнө өмнө

Барьцаа хөрөнгө чөлөөлөх үйл явц

1 өдрийн өмнө өмнө

Филадельфи 76 хожил байгуулж шигшээ тоглолтын эрхийг авлаа

1 өдрийн өмнө өмнө

"UB food festival-2026" өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

1 өдрийн өмнө өмнө

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /26.04.16/

1 өдрийн өмнө өмнө

"Арсенал" аваргуудын лигийн шөвгийн дөрөвт үлдлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Таван шарын төмөр замын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана

1 өдрийн өмнө өмнө

"Баейрн Мюнхэн" талбайдаа хожил байгуулж Аваргуудын лигийн хагас шигшээд үлдлээ

1 өдрийн өмнө өмнө

Бодлогыг сайжруулснаар 150 тэрбум төгрөг хэмнэж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэг шатлалтай болгоно

САНАЛ БОЛГОХ
2026-04-10 өмнө

Чингүнжавын гудамжийг тохижууллаа

2026-04-10 өмнө

Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүллээ

2026-04-10 өмнө

Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг холбоно

2026-04-10 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.10/

2026-04-10 өмнө

Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй

2026-04-11 өмнө

“Хүүхдийн цэцэрлэг барих” төсөлд шалгараад 16 давхар орон сууц барьжээ

2026-04-11 өмнө

Хүчирхийллийн хэрэгт шалгагдаж байсан иргэн амиа хорложээ

2026-04-10 өмнө

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл явагдаж байна

2026-04-10 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2026-04-10 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-04-13 өмнө

Боловсролын яам МУИС-ийн нэрийг дахин булаалдах боломжийг МҮИС-д өгчээ

2026-04-12 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-04-11 өмнө

Үдээс хойш бага зэргийн бороо орно

2026-04-13 өмнө

Хугацаандаа төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ

2026-04-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

2026-04-13 өмнө

Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ

2026-04-13 өмнө

АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй

2026-04-13 өмнө

Орон сууцны хороолол доторх замыг засах ажлын зургийг боловсруулж байна

2026-04-13 өмнө

Ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо

2026-04-10 өмнө

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

2026-04-14 өмнө

52.9 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ

2026-04-12 өмнө

Ойн 3 түймрийг бүрэн унтрааж, 4 түймрийг цурамд орууллаа

2026-04-10 өмнө

"The Mongolz" “PGL Bucharest 2026” тэмцээний шилдэг дөрөвт шалгарлаа

2026-04-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

2026-04-14 өмнө

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр

2026-04-13 өмнө

25 дахь илтгэл: Хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд ахиц гараагүй байна

2026-04-13 өмнө

Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа

2026-04-14 өмнө

Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна

2026-04-11 өмнө

МУГТ Т.Тулга, ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ Азийн АШТ-ий алтан медалийн төлөө барилдана

2026-04-10 өмнө

“Алдарт эх – 2026” спортын VIII наадам

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах