• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хилчид, цаатан иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх улсын дархан хилийг эргэж, хилчин байлдагч нартай уулзлаа. Ерөнхийлөгчийг улсын хамгийн хойд цэг Монгол шарын даваа, хилийн 350 дугаар баганын дэргэд ахлах ахлагч Т.Дугарсүрэн тэргүүтэй хилийн манаа угтан авлаа. Монгол Улсын хил хамгаалах тушаалын дагуу үүрэг гүйцэтгэх хугацаанд гадаад болон дотоод талд илэрсэн зүйлгүй. Монгол Улсын хил тайван байгааг хилчид илтгэв.

Хилчин цэрэг эрсийн ач буянаар Монгол Улсын 3.3 сая хүн тайван амгалан амьдарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хэлээд, нийт хилчид болон гэр бүл, төрөл төрөгсдөд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

Ерөнхийлөгч дараа нь Соёмбот хүрэл хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 184 дүгээр зарлигаар Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, монголчуудын түүх, соёл, өв уламжлал, хөгжил дэвшил, мөнх оршихуйг бэлгэдсэн Соёмбот хүрэл хөшөөг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ганхуягаар бүтээлгэн, зүүн захын цэг Дорнод аймгийн Соёлз уулын Модтой хамар, өмнөд захын цэг Орвог гашууны бор толгой, баруун захын цэг Алтай Таван богд уулын Цаст даваа, хойд захын цэг Монгол шарын даваанд босгосон юм.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр зүүн, баруун тайгад амьдарч байгаа цаатан иргэдтэй уулзлаа. Тэр бүр уулзаад байдаггүй цаатан иргэд төрийн тэргүүнийг ирэх сургаар зүүн тайгадаа цугласан байлаа.Цаатан иргэд ан ав хийж, цааны түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүнээ  борлуулж орлого олох боломж хомс. Төрөөс сар бүр тэтгэмж авдаг болсон нь амьдрал ахуйд нь маш их нэмэр болж байгааг цаатан иргэд хэлж байлаа. Цаатан иргэд цаа бугаа хүнсэндээ хэрэглэхээ бараг больж, энэ хэрээр нэг үе 400-аар тоологдож байсан цаа бугын тоо толгой одоо 2,000 гаруй болжээ.Тайгад амьдардаг цаатан иргэнд 2013 оноос эхлэн Хангайн бүс нутгийн хүн амын амьжиргааны доод түвшинтэй , хүүхдэд түүний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр сар бүр тэтгэмж олгодог болсон. Цаатан иргэн энэ онд сар бүр 213800, хүүхэд 106900 төгрөг авч байна. Мөн 2016 оноос Нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцаж, нийгмийн даатгалд хамруулж байгаа юм.Өнөөг хүртэл тэтгэмж, шимтгэлд нийт 5.2 тэрбум төгрөг зарцуулсан. 2021 оны 10 дугаар сарын байдлаар гэхэд л 395 иргэн, хүүхдэд 671 сая төгрөгийн тэтгэмж олгож, 192 хүний 140 орчим сая төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаад байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэллээ. Цаатан иргэд цаа буга маллахыг туслах аж ахуйд тооцож байгааг өөрчилж зургаа дахь хошуу мал болгох хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгчид илэрхийллээ. Ингэвэл цаатан иргэд малчин өрхөд тооцогдож тэтгэвэр авах, арилжааны банкны зээлд хамрагдах зэрэг боломж бүрдэхийг хэллээ.Мөн Улаан тайгыг улсын тусгай хамгаалалттай газар болгосон нь цаа бугаа маллаж амьдрахад хүндрэл үүсгэж байгаа учир дэглэмийг нь бууруулахад анхаарахыг хүсэв. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын багийн эмч Н.Даваажав эм, тарианы байнгын нөөцтэй байх, багийн эмчид олгодог байсан 40 хувийн нэмэгдлийг сэргээхийг хүслээ.

2022-2023 оны хичээлийн жилээс хүүхдүүдэд тува хэл заах болсонд талархаж байгаагаа сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Оюунбадам хэллээ. Цаашид зуны улиралд залуусыг тува хэлний сургалтад хамруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Өвөрмөц соёл, аж ахуйтай цаатан иргэдийг төр, засаг онцгойлон анхаарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тодотгож, тулгамдсан асуудлыг нь цогцоор нь судалж үзэхээ хэлэв. Мөн хилийн 0257 дугаар ангийг өргөтгөж, ирэх жилээс Цагааннуур суманд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих болсныг дуулгав. Түүнчлэн бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчноо хамгаалах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр ажиллахаа хэлж, цаатан иргэдийг ой мод, гол усаа хайрлаж хамгаалж байхыг захилаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Коронавирусийн халдвараар 634...
Ази, Номхон далайн бүлгийн...

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хилчид, цаатан иргэдтэй уулзлаа

Kuzmo 2021-11-24
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хилчид, цаатан иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх улсын дархан хилийг эргэж, хилчин байлдагч нартай уулзлаа. Ерөнхийлөгчийг улсын хамгийн хойд цэг Монгол шарын даваа, хилийн 350 дугаар баганын дэргэд ахлах ахлагч Т.Дугарсүрэн тэргүүтэй хилийн манаа угтан авлаа. Монгол Улсын хил хамгаалах тушаалын дагуу үүрэг гүйцэтгэх хугацаанд гадаад болон дотоод талд илэрсэн зүйлгүй. Монгол Улсын хил тайван байгааг хилчид илтгэв.

Хилчин цэрэг эрсийн ач буянаар Монгол Улсын 3.3 сая хүн тайван амгалан амьдарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хэлээд, нийт хилчид болон гэр бүл, төрөл төрөгсдөд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

Ерөнхийлөгч дараа нь Соёмбот хүрэл хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 184 дүгээр зарлигаар Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, монголчуудын түүх, соёл, өв уламжлал, хөгжил дэвшил, мөнх оршихуйг бэлгэдсэн Соёмбот хүрэл хөшөөг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ганхуягаар бүтээлгэн, зүүн захын цэг Дорнод аймгийн Соёлз уулын Модтой хамар, өмнөд захын цэг Орвог гашууны бор толгой, баруун захын цэг Алтай Таван богд уулын Цаст даваа, хойд захын цэг Монгол шарын даваанд босгосон юм.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр зүүн, баруун тайгад амьдарч байгаа цаатан иргэдтэй уулзлаа. Тэр бүр уулзаад байдаггүй цаатан иргэд төрийн тэргүүнийг ирэх сургаар зүүн тайгадаа цугласан байлаа.Цаатан иргэд ан ав хийж, цааны түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүнээ  борлуулж орлого олох боломж хомс. Төрөөс сар бүр тэтгэмж авдаг болсон нь амьдрал ахуйд нь маш их нэмэр болж байгааг цаатан иргэд хэлж байлаа. Цаатан иргэд цаа бугаа хүнсэндээ хэрэглэхээ бараг больж, энэ хэрээр нэг үе 400-аар тоологдож байсан цаа бугын тоо толгой одоо 2,000 гаруй болжээ.Тайгад амьдардаг цаатан иргэнд 2013 оноос эхлэн Хангайн бүс нутгийн хүн амын амьжиргааны доод түвшинтэй , хүүхдэд түүний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр сар бүр тэтгэмж олгодог болсон. Цаатан иргэн энэ онд сар бүр 213800, хүүхэд 106900 төгрөг авч байна. Мөн 2016 оноос Нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцаж, нийгмийн даатгалд хамруулж байгаа юм.Өнөөг хүртэл тэтгэмж, шимтгэлд нийт 5.2 тэрбум төгрөг зарцуулсан. 2021 оны 10 дугаар сарын байдлаар гэхэд л 395 иргэн, хүүхдэд 671 сая төгрөгийн тэтгэмж олгож, 192 хүний 140 орчим сая төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаад байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэллээ. Цаатан иргэд цаа буга маллахыг туслах аж ахуйд тооцож байгааг өөрчилж зургаа дахь хошуу мал болгох хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгчид илэрхийллээ. Ингэвэл цаатан иргэд малчин өрхөд тооцогдож тэтгэвэр авах, арилжааны банкны зээлд хамрагдах зэрэг боломж бүрдэхийг хэллээ.Мөн Улаан тайгыг улсын тусгай хамгаалалттай газар болгосон нь цаа бугаа маллаж амьдрахад хүндрэл үүсгэж байгаа учир дэглэмийг нь бууруулахад анхаарахыг хүсэв. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын багийн эмч Н.Даваажав эм, тарианы байнгын нөөцтэй байх, багийн эмчид олгодог байсан 40 хувийн нэмэгдлийг сэргээхийг хүслээ.

2022-2023 оны хичээлийн жилээс хүүхдүүдэд тува хэл заах болсонд талархаж байгаагаа сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Оюунбадам хэллээ. Цаашид зуны улиралд залуусыг тува хэлний сургалтад хамруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Өвөрмөц соёл, аж ахуйтай цаатан иргэдийг төр, засаг онцгойлон анхаарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тодотгож, тулгамдсан асуудлыг нь цогцоор нь судалж үзэхээ хэлэв. Мөн хилийн 0257 дугаар ангийг өргөтгөж, ирэх жилээс Цагааннуур суманд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих болсныг дуулгав. Түүнчлэн бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчноо хамгаалах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр ажиллахаа хэлж, цаатан иргэдийг ой мод, гол усаа хайрлаж хамгаалж байхыг захилаа.

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч   #Фото мэдээ   #Аймгуудын мэдээлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

3 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

4 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

4 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

4 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

4 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

4 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

4 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

4 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

17 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

17 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

17 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

17 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах