• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ч.Номин: Соёлын боловсрол олгоход хүний амьдралын мөчлөг бүрийг судална

Соёлын сайд Ч.Номинтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ирэх оны төсөв ерөнхийдөө жигдэрч байна. Соёлын салбарт хэр их хөрөнгө оруулалт татахаар болов?

 -Монгол Улс сүүлийн 24 жилийн хугацаанд соёлын бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу яамгүй байсан. Өнгөрсөн 2020 онд соёлын салбар хариуцсан яамтай болсноор бодлого тодорхой болж эхэллээ.

Ирэх оны төсвөөр гүйцэтгэл, үр дүнд чиглэсэн санхүүжилтийг эхлүүлэх зорилго тавьсан. Төсвийн шинэчлэл хийнэ. Соёлын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд бодлого чиглэнэ. Ирэх онд соёлын салбарт 263 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Үүний 116 тэрбум нь урсгал зардал, 148 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалт байна. Өөрөөр хэлбэл, төсвийн зардлын 1.4 хувийг соёлын салбарт зарцуулж байна.

Соёлын салбарт хөрөнгө оруулалт өндөр хэмжээнд хийж байна. Үүний нэг тод жишээ бол Чингис хааны музей. Музей энэ онд ашиглалтад орж, ирэх жил дотоод зохион байгуулалт, төлөвлөлт, үзвэр дэглэлтээ хийх юм. Дараагийн том төсөл арга хэмжээ бол 9948 мянган кв бүхий Үндэсний номын сан байгаа. Өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа учраас ирэх онд ашиглалтад орно гэж тооцсон. Хан-Уул дүүрэгт Байгалийн түүхийн музей барьж байна. Энэ музейн гол зорилго нь гэр бүлээрээ очих соёл, амралтын цогцолбор байдлаар тохижуулж, бүх төрлийн судалгаа шинжилгээ, хадгалалт, хамгаалалтыг бий болгох юм. Хүүхэлдэйн театрын хувьд зураг төслийн хөрөнгийг ирэх оны төсөвт суулгалаа. 2022 онд төслөө бүрэн гаргаад 2023 оноос эхэлнэ. Үндэсний урлагийн их театрын тухайд Сангийн яамтай хамтран ажиллаад Хятад улсын буцалтгүй тусламжаар барьж байгуулахаар болсон.

Энэ жил онцгой анхаарах нэг бодлого бол улс даяар болон нийслэлд байгаа соёлын өвийг сэргээн засварлаж, хүчитгэнэ. Тухайлбал, Чойжин лам болон Богдын музей, Төв номын сан, Занабазарын музейг хүчитгэхгүй бол эрсдэлд ороод байна. Үүнээс энэ онд Чойжин лам болон Богдын музейг засварлах төсөв суулгалаа.

-Том бүтээн байгуу­лалтууд хийх нь. Харин иргэдийг соён гэгээрүүлэх, оюуны дархлааг дэмжих чиглэлд ямар ажил төлөвлөсөн бэ?

-“Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичгийн хүрээнд Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх чиглэлд ажиллана. Байшин барилгаас гадна соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэж оюун санааны дархлааг бэхжүүлэх юм. Энэ чиг үүргийнхээ хүрээнд түүхэн үндэсний нэгдмэл үнэт зүйлээ есөн  зүйлээр тодорхойлсон. Өнөөдөр болон ирээдүйд ямар үнэт зүйлтэй байх вэ гэдгээ судалж, нэгдмэл байдлаа бэхжүүлэх ёстой. Үүнээс гадна бүх нийтийн соёлын боловсролыг хэрэгжүүлэх томоохон чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүний амьдралын бүх мөчлөгийг судалж, албан болон албан бус боловсролоор дамжуулан хэрхэн бүх нийтийн соёлын боловсролыг түгээх вэ гэдгээ гаргах юм. Албан боловсролын хүрээнд БШУ-ы яамтай хамтраад сургалтын хөтөлбөрөөр дамжуулан ямар төрлийн соёлын боловсрол түгээх вэ гэдгээ тодорхойлохоор бэлтгэж байна. Албан бус буюу соёлын төвүүдээр дамжуулж хүртээмжийг нэмэгдүүлэхээр судалгаа шинжилгээний ажлаа хийгээд явж байна.

-Соёлын өвийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар их ярьж байна. Хөрсөн дээр хэрхэн буух вэ?

-Манай улс баялаг өв соёлтой. Эдгээр өв соёлоо хэрэглээнд оруулж, эдийн засгийн эргэлт бий болгох нь чухал. Тиймээс соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгох, хөгжүүлэх, эдийн засгийг нэмэгдүүлж, олон улсад эх орноо таниулах нь яамны бодлогын нэг гол хэсэг байх болно.

Өнгөрсөн хаврын чуулганаар Кино урлагийг дэмжих хууль батлуулсан. Хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулах Кино урлагийн үндэсний зөвлөлтэй болж байгаа. Кино урлагийг хөгжүүлэх сантай болно. Сан 10 тэрбум төгрөгийн төсөвтэй үйл ажиллагаа явуулна. Өөрөөр хэлбэл, кино урлагийг хөгжүүлэх, үйлдвэрлэх, түгээх үе шатанд тусламж дэмжлэг үзүүлэх юм. Нөгөө талаас олон улсын уран бүтээлчдийг Монголд урьж ирүүлэх боломжоор хангах, Монголын уран бүтээлчидтэй хамтын бүтээл гаргахад түлхүү анхаарч байна. Энэ хүрээнд буцалтгүй тусламжаас гадна гадны продакшнуудад татварын буцаан олголт өгөхийг зорьж байна.

Соёлын яам энэ онд төрийн захиргааны төв байгууллага болж бэхэжлээ. Тиймээс цаашид бодлогын ажлууд руугаа түлхүү орохоор бэлтгэж байна. Олон улсын стандартад нийцсэн суурь болон тоон судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг 12 чиглэл, 94 үйл ажиллагаанд хуваах нь зүйтэй гэж үзсэн. Энэ дагуу бүх бүтцээ гаргаж авлаа.

-Соёлын салбарын хүний нөөц, ажиллах хүч хэр байна вэ. Нарийн тооцоо судалгаа хийсэн болов уу?

-Судалгаанаас харахад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 5600 аж ахуйн нэгжид 33900 хүн ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн ээлтэй салбар бол соёлын бүтээлч үйлдвэрлэл байгаа. Ажил эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 9.4 хувь нь буюу 1800 хүн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 480 тэрбум буюу 1.2 хувь байгаа юм. Борлуулалтын орлого 1.3 их наяд төгрөг байна.

-Циркийн асуудал анхаарал татсаар ирлээ. Өнөө маргаашийн маргаанаас илүү бодлогын хэмжээнд хэрхэн дэмжих, урт хугацааны хөгжлийг юу гэж харж байна вэ?

-Циркийн урлаг бол соёл урлагийн салбарын том экспорт буюу олон улсын салбарт түүчээлэгч. Тиймээс циркийн уран бүтээлчдийг бэлдэх суурь сургууль нь сайн байх хэрэгтэй. Одоо байгаа цирк менежментийн гэрээнийхээ дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Цаашдаа циркийн сургуулийг бий болгох шаардлага үүссэн.

Соёлын яамны зүгээс циркийн барилгад үүсээд буй асуудалд байр суурь тодорхой байгаа. Хөрөнгө оруулалтаа маш яаралтай дуусга. Барилгын ажлыг дуусган, уран бүтээлчдийг бэлтгэл сургуулилтаа хийх нөхцөлийг ханга гэдэг саналыг хүргүүлсэн. Үүсээд буй нөхцөл байдлын талаар уулзалт хийсэн. Хөрөнгө оруулалт, зураг төслөө бүрэн гаргасан ба хувьчлахад хийсэн гэрээнийхээ дагуу ашиглалтад оруулахад циркийн уран бүтээлчдийн дасгал, сургуулилтаа хийх боломжийг хангах хэрэгтэй гэдэг хатуу байр суурьтай байгаа. Мөн дахин шинэчилсэн гэрээ хийх талаар хэлэлцэж байна. Шинэчилсэн гэрээнд циркийн уран бүтээлчдийг бэлтгэл сургуулилт хийх, уран бүтээл туурвих боломжоор хангах тухай хэлэлцээрийг хийнэ. Циркт хөрөнгө оруулалтууд хийж, сайжруулалт шат дараатай өрнөж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.10 ЛХАГВА № 220 (6697)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Халдварын голомтыг цэгцлэе
Мах, гурил хоёр Монголын аюулгүй...

Ч.Номин: Соёлын боловсрол олгоход хүний амьдралын мөчлөг бүрийг судална

УЯНГА 2021-11-10

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

5 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

5 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

5 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

5 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

5 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

5 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

5 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

18 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

18 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

18 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

19 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах