• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ч.Сайханбилэг гарч ирнэ гэдэг чинь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Рио”-тай зөв “ярьж” байна гэсэн үг

“... “Рио Тинто” болохгүй байна” гэхээр өрвөлзөөд босоод ирдэг бүлэглэл Монголд бий. Тэр бүлэглэл голдуу төр түшиж явсан, төрийн өндөр дээд албан тушаал хашиж явсан эрхмүүдээс бүрддэг нь эмгэнэлтэй санагддаг юм.

Бүтэн нэг үе буюу 12 жилийн турш хэрэгжиж буй Оюутолгой төслийн үр шим нь бидний монголчуудад 2.2 тэрбум ам.долларын л өр болж үлджээ.

Өр яагаад үүссэн бэ гэдэг схемийн талаар “Зууны мэдээ”хоёр жилийн өмнө нь мэдээлж, нийтэлж л байсан. Сануулахад, “Рио Тинто” дундаа зуучлагч компани оруулчихаад Монголд мөнгө хүүлээд сууж байдаг нь нууц биш болсон. Оюутолгойгоос зээлийн хүү “Мовеле С.А.Р.Л” гэдэг компаниар дамжаад “Рио Тинто”-д оччихдог сүлжээ байдаг юм. Тодруулбал, “Рио Тинто” компани 2010 онд  “Мовеле С.А.Р.Л”  гэдэг оффшор охин компаниа Люксембургийн Вант улсад байгуулсан. Энэ компани эргэлтийн хөрөнгө байхгүй ч олон улсын зах зээлд компаниудын хувьцааны эргэлт, хөрөнгийн зээл олгох зэрэг том том үйл ажиллагааны чиглэлийг гэрчилгээн дээрээ бичүүлсэн байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн манай Оюутолгойд зориулж байгуулсан компани болох нь олон баримтаар нотлогддог. Тухайлбал, “Мовеле С.А.Р.Л”  компани 2010 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр ердөө 12.5 сая ам.долларын дүрмийн сантайгаар байгуулагдсан. Гэсэн атал цаасан дээр Оюутолгойн хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулагч болчихсон байгаа юм. 2015 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр “Мовеле С.А.Р.Л” , “Оюутолгой” ХХК-иудын хооронд Хувь нийлүүлэгчдийн зээлийн эрхийг шилжүүлэх гэрээ хийсэн. Үүгээр “Айвенхоу Майнз” компани нь хөрөнгө оруулалт гэж хэлэх боломжгүй “зээл”-ийг зээлдүүлэгч талд шилжүүлж байгаа нь халхавч төдий зүйл байсан. “Мовеле С.А.Р.Л”  компанийн бүх тайлангаас “Айвенхоу Майнз” компанид зээл олгосон, авлагатай гэдэг нотлох баримт байдаггүй гэдгийг эх сурвалжууд хэлсээр байгаа юм.

Энэ мэтийн фактуудыг манай ҮАГ, АТГ, УИХ-ын ажлын хэсэг аль хоёр жилийн өмнө хяналт шалгалт хийгээд гаргаад ирсэн. Харамсалтай нь эдгээр шалгалтын материалууд олон нийтэд танилцуулагдалгүй, дарагдаад алга болсон.

Чухамдаа ингэж үүссэн өр ширийг одоогийн Засгийн газар яриад, эсэргүүцээд байгаа юм. Ингэхдээ УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний нэгдсэн хуралдаанаар "Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын дагуу “Рио Тинто”-тай хэлэлцээрийн ширээний ард суусан. “Рио Тинто”-д өмнөх татваруудын зөрүүг нэхэмжилж гаргуулах, ногдол ашгийг нийгмийн хариуцлагын хэлбэрээр наашлуулж олгох, зардлыг дахин өсгөхийг хориглох, үндсэн гэрээний хэрэгжилтийг зөвлөх үйлчилгээний компаниар дүгнүүлэх, Дубайн гэрээг өөрчлөх зэрэг шаардлагыг тавьж байгаа юм байна лээ.

Хамгийн сүүлд “Рио Тинто”-гийн зүгээс дөрвөн санал тавьсан. Тус компани “...Нэгдүгээрт, Монгол Улс 2051 оныг хүртэл 22 тэрбум ам.долларын өр үүрнэ. Өнөөдрийг хүртэл 2.3 тэрбум ам.долларын өртэй болсон. Үүний 70 хувийг буюу 1.6 тэрбум ам.долларын өрийг тэглэе. Хоёрдугаарт, хэрэв далд уурхай цагтаа ашиглалт орсон бол Монгол Улсын Засгийн газрын авах татвар, орлогыг дүйцүүлж нэг их наяд төгрөг буюу 350 сая ам.долларыг гурван жил дараалан өгье. Гуравдугаарт, далд уурхайн зардал 5.4 тэрбум ам.доллараас хэтэрсний менежментийн төлбөрийг авахгүй. 2028 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотой баталгааны шимтгэл буюу 1.9 хувийн шимтгэлийг зогсооё. Дөрөвдүгээрт, зардлын хэтрэлтийг нэмж батлуулъя” гэсэн байгаа юм. Харин Засгийн газрын ажлын хэсэг үүнийг хүлээж авалгүй гүрийжээ. Нөгөөх “...Монгол Улсын төлөх ёстой гэх 2.3 тэрбум ам.долларыг тэглэх, Дубайн гэрээг цуцлах” асуудал дээр гол анхаарлаа хандуулж буй аж.

Нэг үгээр хэлбэл, ингэж засаг чангарч, “Рио Тинто” гэдийж байгаа өдрүүд үргэлжилж байна. Тэгмэгц Засгийн газрын эсрэг чиглэсэн улс төр идэвхжээд ирэв. Бүгдээрээ л харсан. Энэ бүхний ард дээр хэлсэн бүлэглэл ажиллажээ. Тэд Сүхбаатарын талбай, сошиал сүлжээнд маш идэвхтэйгээр хөдөлгөөнд орлоо. Гар, хөл бологсдын талаар энд бичиж цаг, цаас гарздаад яахав.

Харин Монголоосоо дайжаад нэг жил арван сар болж буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэнэт гарч ирж дараалан “мэдэгдэл” хийсэн нь анхаарал татаж байгаа юм. Тэрбээр 2021 оны аравдугаар сарын 29-ний өдөр өөрийн цахим хаягаар мэдэгдэл хийхдээ, “...Дубайн гэрээ цагаа олсон маш сайн үйл явдал болсон, өөрийг нь шүүмжлэхгүй байх ёстой, энэ гэрээг сайжруулах талаар бүх үеийн Засгийн газар ажиллана” гэсэн агуулга бүхий зүйл ярьжээ. Түүнийг ингэж ярьсны дараа олон монгол хүн дургүйцсэн. Тухайлбал, АН-ын генсек асан Л.Эрхэмбаяр “...Битгий ард түмнийг тэнэг, юу ч ойлгодоггүй гэж доромжилж уур хүргээд бай. Аятайхан бай хүүхэд ээ. Тэсэж чадахгүй хэдэн үг хэлчихье. Чи болон бүлэглэл нууцаар Дубайд очсон. Чи “Рио Тинто”-гийн тансаг зардлаар ашгаа авсныг нь хүлээн зөвшөөрсөн, “Рио Тинто”-гоос өндөр хүүтэй мөнгө Оюутолгойд зээлүүлж мөнгө хүүлэх боломж олгосон, дагалдах баялгаас АМНАТ татвар тооцохгүй гэж УИХ-ын эрхэнд халдаж, ард түмнийг хохироосон, угаасаа гэрээнд өөрчлөлт оруулах явдал чиний болоод бүлэглэлийн мэдэх асуудал биш. УИХ-ын эрхийн асуудал байсан” гэжээ.

Ер нь яагаад Оюутолгой төслийг шалгасан маш ноцтой шалгалтын дүн, дүгнэлт нам дарагдаад алга болдог вэ. Өнөөдөр Ч.Сайханбилэг ямар учраас гарч ирж Дубайн гэрээг хамгаалж байна вэ. Гавьяат дуучин, консул асан нөхдүүд, бас бус олны танил сошиал “од”-ууд тэмцэгчийн дүрээр гарч ирж Засгийн газрын эсрэг хашгичих болсон бэ.

Нэг үг сануулъя л даа. 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Оюутолгойн гэрээнүүдийг зурсан Засгийн газрын тэргүүн С.Баяр “... Гэрээний төслийг эцэслэх явцад ҮАБЗ-өөр удаа дараа нухацтай хэлэлцэж, гэрээг боловсруулах, чамбайруулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. ...Оюутолгойн энэ төсөл нь дор хаяж 50 жилийн хугацаанд хэрэгжих урт хугацааны төсөл учир өгөөжийг нь зөвхөн өнөөгийн бидний үеийнхэн хүртэх бус, цэцэрлэг, яслид хүмүүжиж аав ээжийнхээ хайранд өсч торниж байгаа та бидний үр хойч үеийнхэн ч гэсэн үр өгөөжийг хойшид ч хүртсээр байх юм” гэсэн галтай цогтой үгсийг та бидэнд хандаж хэлж байв шүү дээ. Харамсалтай нь өнгөрсөн 12 жилд бид 2.3 тэрбум ам.доллар, 2051 он гэхэд 22 тэрбум ам.долларын өр үүсэх тооцоог “Рио Тинто” өөрөө гаргаж өгөөд байна.

Тэгвэл Оюутолгойн гэрээнээс хойшхи 12 жилийн хугацаанд С.Баярынхтай нийлээд  найман Засгийн газар ажиллажээ. Бас дөрвөн УИХ-ын бүрэн эрх хэрэгжсэн байдаг.

Бүгд л С.Баярын адил “Рио Тинто” Монголыг гоё болгоно гэж үзэж, дуу хоолой нь болж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто”-гийн өөдөөс Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын хэмжээний үг дуугарчихаж чадахгүй болчихсон байдаг. Тэгж хэрэлдэх боломжоо худалдчихсан. Ганцхан жишээ, 2019 онд УИХ-ын ЭЗБХ-ны дарга нь УИХ-ын гишүүдийн танилцаж амжаагүй шалгалтын дүнг “Рио Тинто”-д явуулчихаад баригдаж байсан шүү дээ. Бас сая энэ Ч.Сайханбилэгийг харж байгаа биз. Өртэй хүн ингэж л үсэрч гарч ирдэг.

Тийм болохоор эндээс бид ганц л том дүгнэлтийг олж авлаа. Зөв, буруугаа ч олоод харчих шиг боллоо. Юу гэвэл, Ч.Сайханбилэг гарч ирнэ гэдэг чинь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Рио Тинто”-тай зөв “ярьж” байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.1 ДАВАА № 214 (6691)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Э.Баярсайхан 4-1 харьцаагаар...
“Мөрөн чандмань эрдэнэ”...

Ч.Сайханбилэг гарч ирнэ гэдэг чинь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Рио”-тай зөв “ярьж” байна гэсэн үг

ДАМДИН-ОЧИР 2021-11-01

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

10 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

10 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

10 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

10 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

10 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

10 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

10 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах