• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Алтан үеийн “дэг”-ийг өвлүүлсэн Ж.Лхамхүү багш

Монгол Улс  дотооддоо анхлан дээд мэргэжилтэй жүжигчдийг бэлтгэж эхлээд аль хэдийнэ нэгэн жарантай золгожээ. Тэр үеэс л тайз, дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн алтан үеийнхэнтэй мөр зэрэгцэн цахиур хагалсан жүжигчдийн нэг бол яах аргагүй Ардын жүжигчин Ж.Лхамхүү юм. 

Тэрбээр орь залуу 20 гаруйхан насандаа театр хэмээх ариун сүмийн өндөр босгийг давснаас хойш өдгөө урлагийн салбараасаа ухарч, хазайлгүйгээр 90 жилийнх нь түүхт ойтой золгож буй алтан үеийн залгамжлагч, ахмад уран бүтээлчдийн нэг болжээ. Гэсэн ч Монголын кино урлагийн түүхэнд, үе үеийн үзэгчдийн сэтгэлд мөнх үлдсэн тайрмал үс, дамар малгай, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан донжтой төрх хэвээрээ. Харин ч бүр оюутнууд бужигнасан, эрдмийн их өргөөндөө залуу хойч үеийн шилдэг жүжигчин бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж явна.

СУРГУУЛИА ТӨГСӨӨД ӨӨРИЙГӨӨ СОРИХ ТАЛБАР БОЛ ТЕАТР 

Жаахан охин хонины бэлчээрт цангинатал дуулж явсан нь хожим Монголын урлагт олон сайхан дүрийг мөнхлөх их тэмүүлэл байж. Түүний дараахан дунд сургуулиа төгсөөд хүрээнд орж ирээд 1959  онд Утга зохиолын дээд сургууль, Улсын багшийн сургууль хоёуланд нь шалгалт өгөөд жүжигчний ангид тэнцсэн нь ардын жүжигчний зам мөрийн эхлэлийг тавьжээ. 

Ардын жүжигчин Ж.Лхамхүү, Б.Зоригт, Д.Мэндбаяр, Х.Нарантуяа, С.Бужгар нарын нэгэн үеийн гал, цогтой жүжигчдийн эрин үе 1960-1980 оны хоорондох 30 жил байжээ. Тэд Ц.Гантөмөр, Л.Жамсранжав, Б.Дашдаваа, З.Жарантав гээд салбарынхаа аваргуудыг залгамжилсан талаар “Бид алтан үеийн залгамжлагчид” дурсамж, “Ариун сүмийн босго өндөр” ном бүтээж театрынхаа 80 жилийн ойд бэлэг барьж байв. Харин түүхт 90 жилийнх нь ойгоор “Элэгдэшгүй театр” номонд  дурсамжаа бичсэн гэнэ. Тиймдээ ч Ж.Лхамхүүгийн амьдралынх нь хамаг л утга учир, цэл залуу нас, хийж бүтээж явсан үе урлагийн ариун сүмд өнгөрсөн болохоор төрөлх театрынх нь талаарх гэгээн дурсамжаар бид яриа дэлгэхэд “Улсын багшийн их сургуулийн жүжигчний ангийг 1963 онд төгсөөд театртаа хуваарилагдаж хувь заяагаа холбосон доо. Театрын алтан үеийн хамаг л сайхан хүмүүстэй тэнд учирсан. Ёстой л аваргуудтай мөр зэрэгцэж маш их зүйл сурсан даа. Театрт ороод бас нэг их сургууль төгсөх шиг л болсон.

Бид анхны дээд мэргэжилтэй боловсон хүчин гэдгээрээ гол дүрүүдэд тоглож эхэлсэн. Залуу роль ч их оногдоно. Бид төгсч ирээд удаагүй байхад манай театр 1966 онд 35 жилийн ойгоороо Д.Нацагдоржийн нэрэмжит болсон. Театр маань 1930 он гараад л үндэсний жүжгээс гадна дэлхийн сонгодогуудыг тавьж эхэлсэн нь  Гоголийн “Байцаагч түшмэл”-ээр эхэлсэн байдаг. Мөн “Хонины булаг”, “Скапенийн дамшиглал”, “Отелла”, “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийг тавьсан. У.Шекспирийн “Лир ван”, А.П.Чехов “Интоорын цэцэрлэг”, Лев Толстойн “Инжгүй хүүхэн”, “Галилейн амьдрал”, “Ричард ван”, “Ромео Жульетта” гээд л явж өгсөн дөө. Сүүлд “Анна Каренина-г тавилаа. 80 жилээ угтаж Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”-г тавьсан бол 90 жилийнхээ ойд зориулж мөн л түүний “Хаадын хаан” жүжгээр бэлэг барьж байна. Д.Намдагийн “Ээдрээ”, “Оролмаа” гээд үндэсний хэмжээний түүхэн жүжгүүдийг ч олонд хүргэсэн. Сонгодогуудыг дурьдаж байгаагийн учир нь 1981 онд 50 жилийнхээ ойгоор манай театрт академик болсон. Ер нь дэлхийн сонгодогуудыг аль хэр тавьсан цар хүрээгээрээ мөн үндэсний түүхэн жүжгүүдийг олонд хүргэснээрээ эрдмийн театр болдог”  хэмээн  их л элгэмсэг, дотно, уян зөөлөн гэгч нь театрынхаа талаар дурсав. 

Ардын жүжигчин Ж.Лхамхүү  драмын театрт хөл тавьсан 30 жилд “Отелла”, “Интоорын цэцэрлэг”, “Далан худалч, “Цаг өөр болжээ” зэргээс эхлээд олон арван жүжгийн гол болон туслах дүрүүдийг бүтээсэн. Дэлгэцийн уран бүтээлд ч “Гарын таван хуруу”, “Гологдсон хүүхэн”, “Нандин эрдэнэ”, “Ээдрээ”, “Жаргал даахгүйн зовлон”, “Эзэнгүй айл”, “Эр хүн зүрхэндээ уйлдаг” зэрэг тайз, дэлгэцийн 200 гаруй бүтээлд дүрээ мөнхөлсөн юм. Тэрбээр театрын урлагийг өгсөж, уруудах зах зээлийн шуурганд үргэлж хамт байсан нэгэн. Тиймдээ ч урлагтаа амьдралаа холбосон 60 жилд УДЭТ, СУИС гэсэн хоёр байшингаас өөр зүйл бодож, ондоо тийш зүглэж байсангүй. Түүнээс театрын хөгжлийн талаар асуухад “Зах зээлийн үед хэсэгхэн зуур уруудсан үе бий. Тэглээ гээд тайз нь эзгүйрсэн үе түүхэнд байгаагүй. 1990 он гараад хүнд хэцүү байсан ч шинэ жүжгүүдээ тоглосоор л байсан. Ер нь хөгжлийнхөө голдрилоор зөв зам дээрээ яваа. Тасралтгүй хөгжиж, дэвжиж байгаа. Одоо бол залуучууд ид сайхан байна даа. 

Жүжигчин хүн тайзан дээр гараад өөрийгөө мартаж, дүрийнхээ амьдралд орно. Бидний үед шалгаж үзээд тэнцчихвэл шууд хуваарилчихдаг байлаа. Театрын босгоор хэр баргийн хүн давахгүй. Их өндөр. Л.Ванган, С.Гэндэн багш нар бол анхны ОХУ-д төгссөн найруулагчид. Театрт их ч өөрчлөлт хийсэн дээ. Хот хөдөөгүй театрт маш их анхаарсан. Тухайн үеийн Ленинградад Театрын дээд сургууль төгссөн Буриад эмэгтэйг хүртэл авчирч бидэнд багшлуулж, их зүйл сурсан. Ер нь сургуулиа төгсөөд өөрийгөө сорих хамгийн том талбар нь театр, кино байдаг. Театрт очиж өөрийгөө сорьдог. Гэтэл сүүлийн үед мэргэжлээ маш сайн эзэмшээд өөрийгөө сорьж чадахгүй өнгөрч байгаа авьяастай залуус олон байна. Авьяасаараа цойлоод гараад ирэх хүүхдүүдийн өмнөөс харамсдаг. Мундаг авьяас олж харахаараа л театртаа оруулах санаатай. Тиймээс театр олон байгаасай гэж хүсдэг. Социализмын үед дүүрэг болгон Соёлын төвтэй, хөдөө театр олон байсан. Тэр хэрээр иргэдээ соён гэгээрүүлж, оюуныг нь цэнэглэж ирсэн. 

Урлаг байхгүй бол хүний амьдрал ямар утгагүйг онцгой мэдэрч билээ. Самбуу гуай бурхан болоод гурав хоногийн турш радио, телевиз, урлагийн бүх тоглолтыг зогсоож гашуудаж байсан. Тэр үед л хүн гэдэг урлаг соёлоос ямар их тайтгарал авдаг юм бэ, урлаг гэж ямар агуу ертөнц биднийг гийгүүлж байдгийг тултал мэдэрсэн дээ. Тиймээс урлаг соёлыг зөв голдрилоор хөгжүүлэх юм бол улс орны хөгжилд ч их хувь нэмэртэй шүү” гэлээ. 

АЛТАН ҮЕИЙН ШКОЛЬ МОНГОЛ АХУЙ 

Урлагийн хүний амьдрал олны нүдэн дээр ил байдаг. Ардын жүжигчин Ж.Лхамхүү ч энэ л замаар явж ирсэн. Түүний арвин баялаг түүх, намтар, хийж бүтээсэн бүхэн хэвлэлийн хуудаснаа үлджээ. Тиймээс алтан үеийн школийг үеийн үед тасрахгүй түүчээлж, ирээдүйн алдартнуудад өвлүүлж буй багш Ж.Лхамхүүгийн дотоод ертөнц уншигчдад маань арай илүү сонин байх болов уу. 

Тэрбээр 1992 онд зах зээлийн нийгэм солигдоход СУИС-д багшилж эхэлснээс хойш 30-аад жил жүжигчний уран чадварыг оюутнуудын сэтгэл, зүрхэнд “шаглаж” буй. Энэ хугацаанд жүжигчний долоон ангийг төгсгөж, 100 хол давсан шавьж бэлтгэжээ. Өдгөө түүний шавь нараас хоёр ч гавьяат төрж, тайз, дэлгэцийн урлагийг өнгөлж яваа авьяаслаг залуус олон бий.  

Ардын жүжигчинтэй амралтын өдөр сургууль дээр нь цаг товлоод очвол хүүхдүүдээ тойруулаад бүчүүлчихсэн яриа хийж байна. Оюутнуудтайгаа яг л үе тэнгийн юм шиг инээж хөхрөлдөөд л. Энэ зуур Ж.Лхамхүү багштай яриа дэлгэхэд “Жүжиглэх, багшлах хоёр огт өөр. Манай театрынхан намайг багшлах авьяастай гэдэг байсан. СУИС-д ирээд театрт ажиллаж байсан туршлага дээрээ эндхийн мундаг  багш нарыг түшсэн. Жүжигчин оногдсон дүрээ судлаад сайн гүйцэтгэчихвэл болно. Багш бол маш нарийн. Хүүхдүүдэд ой тойнд нь шингэтэл нарийн ухааныг хэлж ойлгуулж, сэтгэн бодуулах ёстой.  

Эхэндээ хичээл заахдаа өөрөө гараад жүжиглэчих гээд болж өгөхгүй. Багшлахад 30 жилийн минь практик маш их хэрэг болсон. Өнгөрсөн хугацаан дахь сургалтаа  эргээд харахад алтан үеийнхний арга барилыг өвлүүлж, уламжлуулж байна гэж бодсон. 2000 оны төгсөлт дээр “Хар санаа хайр сэтгэл”-г дипломын жүжгээр тавьсан юм.Б.Мөнхдорж найруулагч шалгалтын комиссын гишүүн байсан. Дараа нь хүүхдүүдэд яриа хийхдээ “Ямар бахархмаар юм бэ. Эндээс алтан үеийнхний арга барил, “дэг” мэдрэгдэж байна” гэж хэлж байсан удаатай. Өөрөө ч мэдэхгүй явахад хөндлөнгийн найруулагчид ингэж харагдсан хэрэг. Долоон анги төгсгөчихөөд манайхны бүтээсэн “Дамжуулах үг” баримтат кинон дээрээс эргээд харахад  “Нээрэн л алтан үеийнхний “школь”-оор хүүхдүүдээ сургасан юм байна” гэж өөрийгөө дүгнэсэн дээ.

 Алтан үеийнхэнд Оросын сургагч багш нар ирж онолын хичээл заана. Түүн дээрээ унаган авьяасаа хөгжүүлж кино урлагийн голомтыг нь бадрааж, тооныг нь түшсэн улс. Тэд маань бидэнд мэргэжил чадвараа маш сайн өвлүүлсэн юм байна лээ. Соёл урлагийн их сургуульд багшилсан он жилүүд үүнийг гэрчилдэг. Залуу хойч үе  ч энэ дэг сургуулиар залгамжлан суралцаж байна. Ер нь авьяас чадвартай нь эрхгүй ялгараад гараад ирдэг. Одоо ч абсурд, мюзикл гээд олон урсгал гарч ирсэн ч алтан үеийн арга барил хоцрогдоогүй л гэж харагддаг. Гэхдээ постмодерн чиглэлээр хүүхдүүдээ бэлтгэж тэмцээнд оруулсан. Манай сургууль жүжигчин, найруулагч, зураач, судлаач, театр киноны зохиолч бэлтгэж байна. Манай төгсөгчид чамгүй сайн шүү” хэмээн оюутнуудаараа бахархаж байгаа нь илт. 

Ж.Лхамхүү жүжигчинтэй ярилцаж суухад “Эзэнгүй айл”, “Нандин эрдэнэ” эрхгүй санаанд бууна. Тэгээд та хэр хатуу багш вэ гэхэд “Өнгөн дээрээ их хатуу. Гэхдээ буулт нь зөөлхөн.Тиймээс миний шавь нар намайг хэзээ ч мартдаггүй. Багшаасаа их зүйл сурсан даа л гэдэг.Би театрынхаа тайзан дээр жүжиглэх хугацаандаа дандаа зөв талын дүрд тоглодог байлаа. Эсрэг дүрд бараг тоглоогүй. Нэг удаа “Буурай аав” жүжгийн Цэрмаад сөрөг дүр бүтээхэд Б. Мөнхдорж найруулагч “Лхамхүү чи эсрэг дүрд явчихмаар юм байна” гэж хэлж байсан. Тэгэж байтал Д.Жигжид найруулагч “Жаргал даахгүйн зовлонд” тоглуулснаас хойш кинонд байнга эсрэг дүрийн санал ирдэг болчихсон. Жүжигчин юм хойно дүрээ сайн гаргах ёстой. Аль ч талд чадна гэдгээ харуулж, өөрийнхөө чадлыг бас сорих хэрэгтэй. Намайг хүмүүс амьдрал дээр ааш муутай гэж хардаг юм шиг байгаа юм. СУИС-д Л.Лхасүрэн бид хоёр анги хувааж авсан. Драмын Г.Амгаланбаатарын анги надад оногдсон юм. Гэтэл хүүхдүүд “Яанаа, гараас нь яаж гарна. Дөрвөн жил базуулах нь. Л.Лхасүрэн багшийн анги руу бушуухан орох юмсан” гэж ярьцгаасан. Тэр үед огт буруу бодож сайн багшаа алдах шахсан байна гээд л сүүлд ярьцгаадаг юм хэмээн хошигнож байна.  

Ж.Лхамхүү багшаас жил ирэх тусам хүүхдүүдийн хандлага, мөн чанар өөрчлөгдөж байна уу гэхэд “Их өөрчлөгдөж байна. Сүүлийн үеийн хүүхдүүдэд гадаад хэл их сайн сурч байна. Бас гадны соёлыг сонирхож, шүтдэг болсон. Эндээс харахад Монгол ахуйгаа жаахан мартах гээд, бүдгэрээд байна уу гэж зовних юм. Жил ирэх тусам Монгол ахуй холдож байна. Гэтэл яагаад гадаадынхан манай Монгол ахуйг шүтээд байгаа юм. Жинхэнэ Монгол эмгэн, өвгөнийг сонирхоод байна. Бид дэргэдэх сайхныхаа үнэ цэнийг мэдрэхгүй юм. Бидний үед яагаад дээд сургууль төгсөөгүй хүмүүсийн тоглосон дүр мөнхөрсөн юм. Монгол ахуйгаа мэддэг учраас дүрээ маш нарийн урласан  болохоор хүмүүсийн сэтгэлд мөнхөрч үлдсэн. Энэ мэтээр шавь нартаа хэлж л байдаг. Хүүхдүүдийн буруу ч гэж юу байхав. Нийгэм нь ийм болж байна. Үүнийг аль аль талдаа бодох ёстой. Энэ жил оюутнуудыг ургац хураалгахаар явуулж байгааг маш зөв гэж дэмжиж байгаа. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг” гэлээ.

ДОРНЫН СОНГОДОГУУДЫН  ЧАНСААТАЙ ЗОХИОЛ НАЙРУУЛАГЧ, ЖҮЖИГЧДИЙГ ХӨГЖҮҮЛДЭГ

Ж.Лхамхүү багш СУИС-д алтан үеийнхээ залгамж болж, тэр арга барилыг өвлүүлэхээс гадна өөрөө ч сургалтдаа дорно дахины сонгодогийг нэвтрүүлжээ. Их сургуулийн сургалтад байтугай академик театр хятадын зохиолыг их ховор оруулж ирсэн байдаг аж. Харин тэр чансаатай зохиолуудыг сургалтад ашиглах ёстой гэж үздэг талаараа “Хятадын зохиолыг цөөхөн тавьсан нь нийгмийнхээ байдлаас ч болсон байх.Миний санаж байгаагаар “Дорно зүгээс хүрхрэх дуун” “Буурал үст охин” киног жүжиг болгож тавьсан юм. Тэр хоёроос хойш манай театр хятадын бүтээлийг тавиагүй. Сүүлд хувийн театрт Цо Юү “Аянгын бороо”-г тавьсан байдаг. Би Хятадын сонгодог зохиолуудаар оюутнуудынхаа дипломын ажлыг хийсэн. Хятадын Шекспир гэгддэг Цо Юүгийн  “Аянгын бороо”, “Мандах нар”, “Бээжин хүн”, Лао Шэгийн “Цайны мухлаг”-ийг тавьж дорно дахин сонгодогуудыг сургалтандаа ашигласан. Бид ихэндээ европ зүгийн жүжгүүдийг тавьдаг бол дорнын сонгодогуудаас сурах зүйл  маш их бий. Тийм чансаатай зохиол найруулагч, жүжигчдийг хөгжүүлдэг.

Урлагийн нэг сайхан нь хийж байгаа бүтээл хүнийг хүмүүжүүлж байдаг. Оюутнууд дөрвөн жил суралцахдаа нүдэн дээр хүмүүжиж, төлөвшөөд гардаг. Монгол хүүхдүүдийн сурах онцлог их өвөрмөц. Аливааг хурдан сурна, том сэтгэнэ. Оюуны чадамж өндөр. Шинэлэг юмыг маш сайн хүлээж авдаг. Оюутнуудтай ажиллахад хамгийн гэгээлэг. Оюутнуудаа дагаад залуу сэтгэнэ. Их сайхан шүү. Э.Оюун багш маань “Хүн хэчнээн их зүйл бүтээх тусам даруу бай” гэж захина” Би ч гэсэн шавь нартаа багшийнхаа захиасыг хэлдэг”” гэлээ.  

Ж.Лхамхүү багш 2019 оноос сургуулийнхаа зөвлөх профессороор ажиллангаа  өнөөх л жүжигчдын амин сүнс болсон уран чадварын хичээлээ зааж, сургасаар л явна. Хайр хүргэм, мундаг авьяастай хүүхдүүд олон. Үзээд өөрийн эрхгүй бахархаж суух сайхан. Хүүхдүүдтэй ажилласан болохоор би өдий зэрэгтэй эрүүл саруул сайхан яваа гэж тодотгосон юм. Түүний амьдрал, хувь тавилан тэр чигээрээ л урлагийн “гал тогоо”-нд өнгөрч байгаа. Нэгэн жарны хугацаанд театр, сургууль гэсэн хоёрхон “зам”-аар чин үнэнч, эргэлт буцалтгүй алхсан. Тухайн үед гадаад руу удирдах ажилтны сургууль яв гэхэд, өөр газрууд ажиллаач гэж урихад очдоггүй. Миний энэ амьдралын утга учир, насан туршдаа талхаа олж идэх зүйл бол урлагийн мэргэжил. Тиймээс ариун сүм, эрдмийн өргөө рүүгээ тэмүүлж, тэндээ л жаргалтай байдаг. Зөв замаар явахад алзахгүй дээ хэмээн хуучлах Ж.Лхамхүү багш болон театраар овоглосон бүх хүнд түүхт ойн мэнд дэвшүүлье.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.27 ДАВАА № 189 (6666)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна...
“Петровис”, “М-Ойл”,...

Алтан үеийн “дэг”-ийг өвлүүлсэн Ж.Лхамхүү багш

УЯНГА 2021-09-27

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

7 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

8 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

8 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

8 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

8 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

8 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах