• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Увсын бөхчүүд төрийн наадмын 17 түрүүг авчээ

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

Монголын үндэсний бөхийн барилдаан зохион байгуулахгүй байгаа энэ үед бөхийн хорхойтнууд бөхөөр цангаж байна. Аливаа спортын тэмцээн зохион байгуулагдахгүй, мэдээлэл гарахгүй байх нь түүнийг үздэг, сонирхдог хүн багасахад нөлөөлдөг. Иймээс манай улсын том өв соёл болох үндэсний бөхийн барилдааны сонирхолтой баримтыг хүргэж байна. Энэ удаа үндэсний их баяр наадмын түрүүг хамгийн олон авсан аймгуудыг онцолж байна

Түрүү хүртэж байгаагүй аймгууд

99 жилийн түүхэнд нийт 14 аймгийн бөхчүүд түрүүлсэн байдаг. Харин долоон аймаг ганц ч түрүү аваагүй байна. Үүнд Баян-Өлгий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймаг багтдаг аж.

Нэг түрүү хүртсэн аймгууд

Ховд, Баянхонгор, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн бөхчүүд тус бүр нэг удаа түрүүлж байжээ. 1940 онд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын арслан Ш.Ванчинхүү, 1949 онд Баянхонгор аймгийн Богд сумын харьяат улсын арслан П.Аюуш, 1969 онд Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын арслан Г.Дэмүүл, 2013 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын аварга Г.Эрхэмбаяр нар нэг түрүүлсэн байдаг.

Хоёр удаа түрүү хүртсэн аймгууд

Говь-Алтай, Завхан, Дорнод аймгийн бөхчүүд хоёр удаа түрүүлж байжээ. Завхан аймгаас 1930 онд С.Шагж арслан, 1933 онд М.Лхагва арслан төрийн наадмын түрүү хүртжээ. Дорнод аймгаас 1936 онд Л.Балсан арслан, 1937 онд Ш.Гэлэг арслан түрүүлсэн байдаг. Говь-Алтай аймгаас 1947, 1948 онд дархан аварга Ш.Батсуурь түрүүлж байсан аж.

Найман удаа түрүү хүртсэн аймаг

1928 онд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, улсын арслан О.Аюур 10 давж түрүүлснээс хойш ахин түрүү авалгүй 50 жил завсарласан байдаг. Үүнийг дархан аварга Д.Цэрэнтогтох зогсоосон бөгөөд тэрбээр 1978, 1980, 1983, 1984 онд түрүүлжээ. Тус аймгаас 1985 онд улсын арслан Б.Ганбаатар, 2006 онд улсын аварга Д.Сумъяабазар, 2008 онд улсын арслан Д.Ганхуяг нар түрүүлсэн.

Есөн удаа түрүү хүртсэн аймаг

Ардын хувьсгалын 10 жилийн ойгоор анхныхаа түрүүг авч байсан Булганыхан есөн удаа түрүүлснээр жагсаалтын VI-д орж байна. Тус аймгаас 1931 онд улсын арслан М.Бэх-Очир, 1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 онд дархан аварга Б.Түвдэндорж, 1961 онд улсын аварга С.Цэрэн түрүүлж байжээ. 1961 оноос хойш Булганы бөхчүүд түрүүлээгүй бөгөөд 56 дахь жилдээ үргэлжилж байна.

11 удаа түрүү хүртсэн аймаг

Улсын их баяр наадамд анх удаа тав дарааллан түрүүлж байсан дархан аварга Д.Дамдин тэргүүтэй Хөвсгөлийн хүчтэнүүд 11 удаа түрүүлсэн амжилтаар V байранд орж байна. Хөвсгөл аймгаас 1924 онд улсын арслан С.Шагдар, 1942 онд улсын арслан Ө.Чүлтэмсүрэн, 1951 онд улсын аварга Ж.Цэвээнравдан, 1956, 1957, 1958, 1959, 1960 онд дархан аварга Д.Дамдин, 1970 онд улсын аварга Ч.Бээжин нар түрүүлж байжээ. Тус аймгаас наадмын түрүү хүртээгүй 37 жил завсарласны эцэст 2007 онд улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлсэн бөгөөд 2017 оны наадмаар улсын арслан Ц.Содномдорж түрүүлээд байна.

14 удаа түрүү  хүртсэн аймгууд

Улсын их баяр наадамд хамгийн олон удаа буюу 11 удаа түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аваргын үнэмлэхүй амжилтын ачаар Хэнтийн бөхчүүд III байранд 14 түрүүтэйгээр оржээ.1925 онд улсын аварга Г.Самдан түрүүлснээс хойш Хэнтийн бөхчүүд 63 жил түрүүлээгүй байсан юм. 1988, 1989, 1990, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, 2015, 2019 онд улсын аварга Э.Оюунболд нар түрүүлжээ. Дархан аварга Ж.Мөнхбат, А.Сүхбат, аварга Д.Хадбаатар тэргүүтэй Төв аймгийнхан улсын баяр наадмын 14 түрүү авсан амжилтаар Хэнтий аймагтай эн тэнцүү амжилттайгаар III байранд орж байна. 1932 онд улсын арслан П.Бат-Очир, 1935 онд улсын арслан Л.Чимэд нар түрүүлснээс хойш 20 жилийн дараа буюу 1955 онд улсын арслан С.Оргодол 1963, 1964, 1965, 1966, 1967, 1974 онд дархан аварга Ж.Мөнхбат, 1976, 1986 онд улсын аварга Д.Хадбаатар, 2000, 2001, 2004 онд дархан аварга А.Сүхбат нар түрүүлж байв.

15 удаа түрүү хүртсэн аймаг

2020 оны наадам хүртэл арын сайхан хангай нутгийнхан 16 түрүүтэйгээр Увс аймгийнхантай хамт бусад аймгаа хошуучилж байлаа. Ардын хувьсгалын анхны ойгоор буюу 1922 онд улсын аварга Г.Вандан,1923 онд улсын арслан Д.Далантай, 1926, 1927 онд даян аварга Н.Жамъян,1929 онд улсын арслан Б.Банзар, 1934 онд улсын арслан Х.Дэлэг, 1938 онд улсын арслан Б.Төрбат, 1943 онд улсын арслан Д.Лувсанжамц,1944, 1950 онд даян аварга Ц.Чимэд-Очир, 1962 онд улсын арслан Д.Жамц, 2002, 2003, 2005, 2009 онд дархан аварга Г.Өсөхбаяр, 2016 онд улсын аварга Ч.Санжаадамба (10 давж) түрүүлжээ.

Хамгийн олон түрүү хүртсэн аймаг

Архангайн түрүү 16, Увсын түрүү 15 болоод байсан 2018 оны наадмын үзүүр түрүүнд Увс, Архангайн хоёр бөх үлдэж, улсын арслан Н.Батсуурь улсын аварга Санжаадамбыг хаясан юм. Ийнхүү 1922 оны Ардын хувсгалын анхны ой болсон барилдаанаас 1968 он хүртэл буюу домогт аварга Х.Баянмөнхийг анх удаа түрүүлэх хүртэл 46 жилийн хугацаанд нэг ч удаа түрүүлж байгаагүй хэдий ч Увсын бөхчүүд 16 удаа түрүүлсэн амжилтаар Архангайн бөхчүүдтэй тэнцсэн юм. Өнгөрсөн жилийн баяр наадмаар үзүүр түрүүнд П.Бүрэнтөгс, Н.Батсуурь аваргаар ес даван Төрийн их баяр наадамдаа хоёр дахь удаагаа түрүүлэн аварга цол авснаар Увсынхан 17 түрүүтэй болж бүх аймгаас хамгийн олон түрүүлсэн амжилтыг ийн эзэмшиж байна. 1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987 онд дархан аварга Х.Баянмөнх, 1991 онд улсын аварга О.Балжинням, 2010 онд улсын арслан Б.Ганбат, 2011 онд улсын аварга С.Мөнхбат, 2012, 2020 онд улсын аварга П.Бүрэнтөгс, 2014, 2018 онд улсын аварга Н.Батсуурь нар түрүүлж байв. 

1922 оны Ардын хувьсгалын анхны ойгоор Луу гүний Вандан аварга 10 давж түрүүлснээс эхлүүлэн 2020 онд Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс ес даван түрүүлж аварга цол хүртэх хүртэл нийт 99 жилийн түүхийг хамруулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.9 ПҮРЭВ № 177 (6654)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно
NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/
NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)
NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Х.Мөнх-Эрдэнэ: Тээврийн цагдаа...
Э.Цэндбаатар: Монголдоо байх...

Увсын бөхчүүд төрийн наадмын 17 түрүүг авчээ

Kuzmo 2021-09-09

ФОТО:

Сэдвүүд : #Бөхийн төрлүүд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно
NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/
NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)
NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

10 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

10 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

10 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

10 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

10 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

10 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

10 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

23 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах