• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Том үйл хэргийн төлөө төрсөн хүн

Тэр бидэнд том үйл бүтээж өгөөд буцлаа.

Өнөөдөр түүний судалж, санаачилж, хөөцөлдөж бүтээсэн Үндсэн Хуулийн өөрчлөлтийн буянаар Засгийн газрын гишүүдийг УИХ-аар томилохоо больж, 76 зүгийн сонирхолд тааруулж огцруулж байхаа ч больжээ. Өнөөдөр түүний буянаар Монгол Улсын Засгийн газар 30 жилд байгаагүй тайван амгалан томилогдож, тайван ажиллаж, анхаарлаа нэг зүгт төвлөрүүлэх боломжтой болжээ.

Өнөөдөр түүний санаачилж, өргөн барьж, уйлан ятган байж батлуулсан Монгол хэлний тухай хуулийн буянаар замбуулин дээр монгол бичиг маань дархлаатай үлджээ. Төрийн албанд ажиллахыг хүсвэл та монгол бичгээ заавал сурсан байх ёстой, Их сургуульд суралцахыг хүсвэл та заавал монгол хэл бичгийн шалгалтыг давсан байх ёстой, Төрийн хэл биш Монгол хэлний зөвлөл гэж ажилладаг байх ёстой гэж тэр хуульчилж өгсөн.

Өнөөдөр түүний тэрлэж, судалж, Ерөнхийлөгчид тайлбарлан таниулж, цэргийн болон батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлийн бүх байгууллагаар явж уйгагүй зөвшилцүүлж байж батлуулж өгсөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын ач буянаар бид дэлхийн дулааралд ч, геополитикийн өөрчлөлтөд ч, гэнэтийн аюул хямралд ч яаж улс үндсээ хамгаалж, дархалж авч үлдэх талаар барих орчин цаг үеийн баримт бодлоготой үлджээ.

Том үйл хэргийн төлөө төрсөн хүн

Тэр ид гялалзсан 47 насандаа биднийг орхин тэнгэрт дэвшив. Тэр тархины хүнд өвчинд сүүлийн жилүүдэд шаналж байсан боловч очих бүрт Засгийн газрын тогтвортой байдал, парламентын ардчилал, монгол бичиг соёл, үндэсний аюулгүй байдалдаа санаа зовнисоор ярьж ятгасаар байж билээ.

Анх Батчимэгтэй би Ерөнхийлөгчийн албан өрөөнд танилцаж байв. Бид 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан нэг тушаалаар, нэг өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр томилогдсон байлаа. Тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөх хэмээх албаанд эмэгтэй хүнийг анх удаа ажиллуулсан түүхт өдөр байв. М.Батчимэг цэл залуухан, богинохон үстэй, маш даруу төлөв эрдэмт хүний царайтай, хэр баргийн зүйлд сэтгэл хөдлөлөө огт харуулдаггүй, хатуу үгийг хэнд ч хэлчихэж чадах, ёстой л “чигж” бүсгүй байв.

Түүний өрөөнд ороход ширээн дээр овоолсон англи, орос, хятад хэлтэй их цаасан дундаасаа босч зөөлөн сандал дээр тухалж суугаад гайхалтай амттай нандин цайгаар дайлдагсан. Миний хэзээ ч сурч бармааргүй зүйлийг тэр төвөггүй сурч, уншиж бармааргүй их номыг гүйлгэн дуусгаж, шатар тоглож байгаа мэт нарийн төвөгтэй дүгнэлтүүдийг хийгээд сууж байдаг байж билээ.

Том үйл хэргийн төлөө төрсөн хүн

Эмэгтэй хүний хувьд аюулгүй байдлын салбарт “зөвхөн эрчүүдэд” оногддог олон сорилт, боломж, ёслол, арга хэмжээн дундуур тэр аялж, “Анхны алхам” киноны Мядаг шиг уйгагүй, хөдөлмөрч, үнэнч зүтгэлээрээ тэр цэргийнхэн, тагнуулынхан болон үндэсний аюулгүй байдалдаа санаа тавьдаг хэн бүхний хүндэтгэлийг удаа ч үгүй хүлээж чадсан билээ. Түүний татсан шан ҮАБ хэмээх эрчүүдийн дангаар өмчилж байсан орон зайд эмэгтэй төрийн зүтгэлтнүүдийн байр суурийг цэлийтэл нээж өгсөн.

Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдоод ганцхан жил болоход М.Батчимэг хэдийн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг Ерөнхийлөгч өргөн барихад бэлэн болгон, улмаар УИХ-аар батлуулж чадсан байв. Чөмгөө дундартал ажиллана л гэж үүнийг хэлдэг байх гэмээр их уншиж судалж, уулзалт яриаг хийж байж орчин цагийн угтах аюул эрсдэл бүхнээс улс үндэстэнээ хамгаалж, сэргийлж, хадгалж авч үлдэх тухай үзэл санааг тэр тусгаж билээ.

Том үйл хэргийн төлөө төрсөн хүн

Тэр үг бүрээ бодолтой хэлдэг төрийн зүтгэлтэн байв. Түүний ёс зүйн өндөр шалгуурт тэнцэж “найз нь” байх гэдэг бол нэр төрийн хэрэг байдаг байлаа. Түүний улсдаа, гэр бүлдээ үнэнчийг юугаар илэрхийлэхээ би мэдэхгүй байна. Цэцэрлэгийн нэг ангийн найзтайгаа сургуульд байхаас үерхээд ханилан суугаад үнэнч гэргий нь байсаар тэр одов. Улс төрд орохоосоо авахуулаад яван явтлаа улсынхаа аюулгүй байдалд оюун бодлоо нэмэрлэсээр тэр одов. Түүнийг бидэнд цагийг нь олж илгээгээд түүний саруул ухаанаар Монголоо засах боломж олгосон бурханд талархнам.

УИХ-д 2012 онд 11 эмэгтэй гишүүд сонгогдоход Батчимэг маань бидний дундаа яг л эрдэнийн шигтгээ мэт чимэг болж байсан даа. Бид хүчээ хуваарилан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд үнэмлэхүй олонхи, Байгаль орчин болон Хууль зүйн байнгын хороонд ирц бойкотлох хэмжээний олуулаа болж аваад үлдсэн долоон байнгын хороонд ганц нэгээрээ орж хүчтэй дуугарахаар шийдлээ ярьж байх үед Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог Батчимэг маань амлаж авч билээ. Үнэхээр л байнгын хорооны хэлэлцэж байгаа бүх хуулийн төслийг залхуугүй нэгбүрчлэн уншиж чаддаг цөөхөн гишүүдийн нэг тэр байсан. Тэнд ажиллахдаа л Үндсэн хуулин дахь зөрчлийг улам бүр мэдэрч, УИХ-ын гишүүд зарим эрхээсээ татгалзах замаар Засгийн Газарт бие даан ажиллах боломжийг нэмье гэж тэр зорьж эхэлсэн.

Том үйл хэргийн төлөө төрсөн хүн

Хамгийн сүүлд уулзахад тэр зорилго нь биелсэнд сэтгэл нэн өндөр байж билээ. Өвчнийхөө хүндрэлийг лав гурван удаа давчихаад байхад биеийг нь санаа зовниж асуухад төрийг тэр өөдөөс ярьж билээ. “Одоо л нэг аятайхан улс төрийн орчин бүрдэх байх аа. Аль нам засаглах нь жижиг асуудал, Монгол улсын засгийн газар хэврэг биш байх нь илүү том эрх ашиг” гэж тэр инээж билээ. Эргэлтээр очсон эмэгтэй гишүүд бид ч Батчимэгийн ярианд автаж суусаар ирж байсан нь саяхан.

Эмэгтэй гишүүд бид 2012-2016 онд Хүүхэд хамгаалах, хүчирхийллийн эсрэг, байгаль орчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай, тамхины эсрэг, хог хаягдлын тухай гээд олон хууль дээр багаараа ажиллаж, багаараа хэвлэл мэдээлэлд хандаж амжилт олдог байв. Биднийг багаар нь хөдөлгөсөн бас нэг хууль нь М.Батчимэгийн маань санаачилсан Монгол хэлний тухай хууль байлаа. Энэ хуулиас өмнө Төрийн хэлний тухай гэдэг хууль байсаан. Гэвч Батчимэг, “Төрийн хэл гэдэг цагийн уртад ямар хэл болж өөрчлөгдөхийг та бид өнөөдөр таамаглаж мэдэх боломжгүй. Харин бид монгол хэл гэж хуульчилбал монгол хэл маань дараа үедээ баталгаатай өвлөгдөнө” гэж тайлбарлаж билээ.

Хуулийг батлах үед кирилл бичгийн талыг баримтлагч гишүүд монгол бичиг хуулинд заавал сурахаар орж ирлээ гэж маш их бухимдаж байлаа. Хуулийн төсөл батлагдахгүй байх нөхцөл ч бүрдэж байв. Төрийн хэлний зөвлөлийн даргаар ажиллаж байсан миний хувьд “төрийн хэл” гэдэг амбийцаас илүү “монгол хэл”нийхээ талд бат зогсох ёстой байв. Батчимэг ч надад энэ талаар маш их зүйлийг жич тайлбарлаж өгч билээ.

Түүний судалгаа үнэхээр алсын хараатай байжээ. Зургаан жилийн өмнө Батчимэгийн надад тайлбарлаж, сэрэмжлүүлж байсан үйл явдал өдгөө яг Өмнөд Монголд болж байна.
Тэрбээр бүх мэддэг санаа зовдог бүхнээ ярьж амжаагүй. Чуулганд үг хэлэх гуравхан минутад тэр бодсоноо ягхийтэл ойлгуулахын тулд зөөлөн дуугаар хатуу үгийг хэлдэг байв. Хатуу үг хэлээд ч ойлгохгүй цаг дор тэр зүгээр л нулимсаа бөмбөрүүлчихдэг байв.

Монгол бичиг чинь энэ дэлхий дээр бидний авч үлдэх ёстой өв соёл, бид авч үлдэхгүй гэх юм бол тэгээд хэн авч үлдэх ёстой юм гэж тэр хоолой зангируулсныг хамт УИХ-д байсан хэн бүхэн насандаа мартахгүй биз ээ.

Батчимэгийн баяр гуниг, бухимдал, санаа зовнил, хэмжээлшгүй бахархал нь болсон монгол бичгийн тухай заалтууд тэмцэж тэмцэж байж батлагдаж билээ. Бид ч үнэхээр найзаараа бахархаж тэмдэглэмээр л байлаа.

Гэвч Батчимэг маань төрсөн өдрөө ч тэмдэглэдэггүй, зугаа цэнгэлээс үнэхээр хол бүсгүй байв. Эмэгтэйчүүдийн бүлгийн дарга С.Эрдэнэчимэг маань арай сахилгагүй сэтгэлгээтэйгээрээ шинэ жилийн баяраар ч юм уу далим олдох үед түүнийг дуулуулж бүжиглүүлж чаддаг байв. “Гоцлол дуу бол дуулахгүй шүү” гэж үнэхээрийн даруухан тэр төрхөөрөө Батчимэг маань инээгээд сууж байдагсан. Бидний бусад сахилгагүйчүүд гоцлолоо дуулахад Батчимэг маань багийн сайн тоглогчийн хувиар найган бүжээд ая аялаад гараа барилцаад баярлаж байдагсан.

Биднийг хааяа чөлөө заваараа буруу зөрүү үг ярихад тэр маань сормуусаа буулгаж бидний өмнөөс ичингүйрчихдэг байв. “Өө, Батчимэг дэргэд байгаа билүү, ийм буруу юм ярихгүй шүү, тэгвэл” гэж ёс зүйн луужингаа бид тэгшилдэгсэн. Ямар сайхан чиг шулуун дүрэм журамтай, ховорхон хүн байсан гээч.
Бид өнөөдөр төрийн эрхэм ховорхон түшээгээ алдаж Монгол улсад маань, цөөхөн монголчуудад маань хүнд гарз хохирол учирлаа. Харамсаад баршгүй санагдана. Хайран төрийн зүтгэлтэн, хайран улс төрч эмэгтэй, хайран хүн!

Том үйл хэргийн төлөө төрсөн хүн

Түүнийг бидэнд богино хугацаагаар ч болов авчирч том үйл хэргийг нь бүтээлгэж өгсөн аав, ээжид нь мэхийн хүндэтгэе. Түүнийг халамж хайраар дутаагаагүй хань нөхөрт нь, гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Эх орондоо дахин эргэж төрөөрэй, хайрт найз минь.

Цэдэвдамбын Оюунгэрэл

2020 оны 10 сарын 17. Улаанбаатар.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа
Ө.Шижир: УИХ-аас АТГ-ын даргыг томилвол авлигатай тэмцэж чадахгүй
ШӨХТГ: Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Ярилцлага
  • •Фото мэдээ
  • •Гэмт хэрэг
  • •Олимпизм
  • •Сурвалжлага
  • •Намууд
  • •Нийтлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Оддын амьдрал
ХУРААХ
Олон сайдтай Говь-Алтай зэрэг...
Б.Лакшми: Засаглал тогтворгүй...

Том үйл хэргийн төлөө төрсөн хүн

2020-10-19

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа
Ө.Шижир: УИХ-аас АТГ-ын даргыг томилвол авлигатай тэмцэж чадахгүй
ШӨХТГ: Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 минутын өмнө өмнө

Эх орны үнэнч хамгаалагч Эрэлч ноход

47 минутын өмнө өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

54 минутын өмнө өмнө

Лос Анжелес Клипперс 13 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийг тэргүүлж байна

1 цагийн өмнө өмнө

Цагдаагийн ерөнхий газраас С.Ганбаатарт мэдэгдэл хүргэжээ

1 цагийн өмнө өмнө

Шинэ орон сууцны үнэ дунджаар 2.450.855 төгрөг байна

1 цагийн өмнө өмнө

Суурьшил ба хуулбар, “Цаасан хот”-ын нисдэг хуулиуд

1 цагийн өмнө өмнө

Ө.Шижир: УИХ-аас АТГ-ын даргыг томилвол авлигатай тэмцэж чадахгүй

1 цагийн өмнө өмнө

11:00 цагийн мэдээнээс хойш нийтийн байрнаас зургаа нэмэгдлээ

1 цагийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: 7065 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрсэн байна

2 цагийн өмнө өмнө

Д.Сумъяабазар байгууллагуудын албан хаагчдыг ПСР шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо

5 цагийн өмнө өмнө

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ

5 цагийн өмнө өмнө

НӨАТ: Нэг сая төгрөгийн 264 азтан тодорлоо

5 цагийн өмнө өмнө

ШӨХТГ: Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна

5 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ

5 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр

5 цагийн өмнө өмнө

Өдөртөө 13-15 градус хүйтэн байна

17 цагийн өмнө өмнө

Дайэйшо макүүчи зиндааны анхны түрүүгээ хүртлээ

18 цагийн өмнө өмнө

УБ хотоос аймагтаа очсон иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа буюу 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд буцаж гарах боломжгүй

19 цагийн өмнө өмнө

УОК: Халдварын хавьтал болсон хүмүүс байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байна

20 цагийн өмнө өмнө

Нийслэл, дүүргийн албан хаагчид үйлчилгээний байгууллагуудтай хамтран халдвараас сэргийлэн ажиллаж байна

20 цагийн өмнө өмнө

Он гарсаар 590 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулав

21 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (21-01-24)

23 цагийн өмнө өмнө

Нийслэл, дүүргийн 520 албан хаагч 95 байршилд хяналт, шалгалт хийж байна

23 цагийн өмнө өмнө

Хоёр ч удаа цаг сунгаж Денвер Наггетс баг Финикс Сансыг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч В.Путины дэглэмийг эсэргүүцсэн жагсаалын фото

1 өдрийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: Баянзүрх дүүргийн нийтийн байрнаас 9 тохиолдол бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй хар бич өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 градус хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөнийг хааж эхэллээ

САНАЛ БОЛГОХ
2021-01-21 өмнө

Ц.Ганзориг: Ерөнхий сайдын дэргэд хүмүүжсэн залуу насны минь чухал үе байлаа

2021-01-18 өмнө

Ч.Сайханбилэг: “Оюу Толгой” төслийн ЗГ-ын ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга, эрхэм дүү Б.Солонгод эргэцүүлэн дайх үгс

18 цагийн өмнө өмнө

УБ хотоос аймагтаа очсон иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа буюу 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд буцаж гарах боломжгүй

5 цагийн өмнө өмнө

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2021-01-21 өмнө

Х.Баттулга: Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн зохион байгуулсан мэт мэдэгдэл хийсэнд туйлын харамсалтай байна

2 өдрийн өмнө өмнө

НОК: Дараах салбарт хязгаарлалтын дэглэм үргэлжилнэ

19 цагийн өмнө өмнө

УОК: Халдварын хавьтал болсон хүмүүс байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байна

2021-01-20 өмнө

Я.Содбаатар: УОК-ын даргын хувьд тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь уучлал хүсэж байна

2021-01-18 өмнө

Өрх бүрт 1 сая төгрөгийн тэтгэлэг олгох Ерөнхийлөгчийн төслийг МАН-ын бүлэг дэмжлээ

2021-01-19 өмнө

COVID-19: Шинэ хувилбарын B.1.1.7 вирус судлаачдыг айлгаж байна

2021-01-19 өмнө

МУИС-ИЙН ЗАХИРАЛ, ОЮУТАН ХОЁРЫН МЭДЭГДЭЛ

2021-01-22 өмнө

Ерөнхийлөгчийн “Энтертайнмент” гэв үү?!

2021-01-21 өмнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө

2021-01-18 өмнө

МОНГОЛД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ТУХАЙ БАРИМТ

2 өдрийн өмнө өмнө

Ж.Чинбүрэн: Надад сайд болох хувийн сонирхол алга

2021-01-18 өмнө

Ц.Ганзориг: Энэ сарын сүүлээр буюу 31 нд БНСУ-аас 2 удаагийн нислэгээр иргэдээ татан авах хуваарийг баталсан

2021-01-20 өмнө

У. Хүрэлсүх: Бүх шатны ажил хариуцсан хүмүүст хариуцлага тооцно

2021-01-21 өмнө

Б.Пүрэвдорж: У.Хүрэлсүх ерөнхийлөгч болох гэж хариуцлагаас зугтаж байна

2021-01-19 өмнө

Дохагийн тэмцээнээс юу харагдав

2021-01-22 өмнө

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн нэг ажилтан, бусад нь өмнө батлагдсан хүмүүсийн ойрын хавьтал болсон хүмүүс байна

2021-01-18 өмнө

Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ

2021-01-20 өмнө

Т.Мөнхсайхан НЭМГ болон Нэгдүгээр төрөхийн даргыг ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсжээ

2021-01-18 өмнө

Бие даасан хараат бус шүүх засаглал баяртай!

2021-01-19 өмнө

Өрсөлдөөнийг хянадаг Б.Бат-Эрдэнэ тендер зарладаг компанийн ТУЗ-ийн дарга болсон нь ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөнийг хааж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

2021-01-18 өмнө

Ц.Эрдэнэбаяр: АИ92 бензиний үнийг өсгөхгүй, тодорхой хугацаанд нэг түвшинд барина

2021-01-18 өмнө

А.Амбасэлмаа: "Монос"-ын 25 дугаар эмийн санд батлагдсан тохиолдлоос 4 илэрлээ

2021-01-22 өмнө

Н. Алтанхуяг: Ерөнхий сайд ил хэлж чадахгүй хэцүү байдалд орчихож, бууж өгч байгаад нь харамсаж байна

2021-01-22 өмнө

Кайли Женнер амралтанд авахуулсан бикинитэй зурагаа тавьжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах