"TeamViewer" нь ХБНГУ-ын TeamViewer GmbH компанийн хөгжүүлсэн, компьютер болон мобайл төхөөрөмжид алсын зайнаас хандаж, удирдахад ашиглагддаг программ хангамж бөгөөд Windows, MacOS, Linux, Chrome OS, IOS, Android болон BlackBerry үйлдлийн системүүд дээр ашиглах боломжтой байдаг. Коронавирусын тархалтын улмаас олон байгууллагын ажилтнууд гэрээсээ ажиллаж уг программ хангамжийн хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцээд цагаан малгайтнууд буюу аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн энэ төрлийн системд хийх туршилтын ажил ихэссэн. Улмаар “Praetorian” кибер аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгч байгууллагын инженер Windows дээрх TeamViewer-т эмзэг байдал (СVЕ-2020-13699) олж илрүүлжээ.
Өөр хэлбэл тусгай нөөц танигчийг (URI) зөв тохируулаагүйгээс үүдэлтэйгээр оффлайн буюу сүлжээнд холбогдоогүй үед нууц үгийг эвдэх боломж бүрдсэн бөгөөд хортой вебсайт руу зочилсон үед хакер байдлаар ашиглах боломжтой байна.
Одоогоор халдлага үйлдсэн тохиолдол илрээгүй байгаа ч аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар томоохон засгийн газар, бизнесийн байгууллагууд уг эмзэг байдалд өртөх өндөр эрсдэлтэй, жижиг засгийн газар, аж ахуйн нэгжүүд дунд, энгийн хэрэглэгчид бага түвшний эрсдэлтэй байна.
Хөгжүүлэгч компанийн мэдээлснээр уг эмзэг байдалд Windows TeamViewer 15.8.2 хүртэлх хувилбарууд өртөх ба эмзэг байдлыг арилгасан шинэ хувилбарыг саяхан гаргажээ. Хэрэв та Windows үйлдлийн систем дээр TeamViewer ашигладаг бол 15.8.3-аас хойших хувилбараар шинэчлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж:www.polit.mn
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.