• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Сэлэнгэ-2017”-оор хоёр улс хамтран терроризмтэй тэмцэх аргачлалыг боловсруулна

Орос, Монгол хоёр улсын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2017” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилт Дорноговь аймагт амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү хээрийн сургуулилт энэ жил 10 дахь удаагаа болж буй ч Зүүнбаянгийн цэргийн ангийг түшиглэн говь хээрийн нөхцөлд зохион байгуулагдсанаар онцлогтой юм. ЗХЖШ-ын I орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат “Жилээс жилд сургуулилтын агуулга, оролцож байгаа цэргийн албан хаагч, техникийн тоо өсч байдаг. Энэ жил хоёр улсын талаас 240 техник, 1000 гаруй цэргийн албан хаагч оролцсон.

Энэ удаагийн сургуулилтаар бид хоёр улсын хил дагуу хууль бус зэвсэгт хүчинтэй хоёр улсын зэвсэгт хүчин хамтарсан тэмцэл явуулах арга техникийг боловсруулж байна. Сүүлийн үед дэлхийн халуун цэгүүд дээр болж буй зэвсэгт мөргөлдөөнүүд, ялангуяа, Сирийн ажиллагаатай холбоотойгоор  хууль бус зэвсэг, техникийн арга хэрэгсэл нэлээд нарийсч байгаа юм. Тиймээс манай улсын зэвсэгт хүчинд цэргийн алба хаагчдын хувьд энд боловсруулсан зэвсэгт тэмцэл явуулах арга хэлбэр шинэлэг байлаа. ОХУ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг,  хүчирхэг зэвсэгт хүчинтэй.

Сүүлийн үед террористуудтай тэмцэл явуулахад нэлээд туршлагажсан орон. Ийм улсын цэргийн албан хаагчдаас манай улсан цэргийн албан хаагчид нэлээд зүйлийг сурч байна. Мөн энэ сургуулилтыг зохион байгуулснаараа өнөөдөр Монголын зэвсэгт хүчний хэрэглэж буй зэвсэг техник хоцрогдоогүй байна гэдгийг харлаа” хэмээн ач холбогдлыг нь тодотголоо.

Манай улсын зэвсэгт хүчинд Т-55, Т-72, А гэх мэт танкууд бий. Энэ жил удаан хугацааны хадгалалтад байсан зэвсэг, техникүүдээ шинэчлэн сайжруулж, хээрийн сургуулилтад үндсэн техникүүдээ ашиглажээ. Харин Оросын талаас Т-72, БТР, БМП-2 зэрэг танк, бусад зэвсэг техникийг ашигласан юм. Болзошгүй эрсдэл дунд зэвсэг техникээ зөв, оновчтой ашиглах арга, харилцан туршлага суралцахаас гадна хээрийн сургуулилт маш олон талын ач холбогдолтой.

Энэ сургуулилтад оролцохын тулд цэргийн албан хаагчид хамгийн багадаа хагас сар хээрийн бэлтгэлд гарчээ. Ингэснээр энх цагийн цэргийн албан хаагчид хоорондоо нөхөрлөж, бие биенээ хүндэтгэн хоёр улсын эртний уламжлалт найрсаг харилцаа сэргэж байна. Сүүлийн үед манай улсын цэргийн албан хаагчид ч олон улсын цэргийн ажиллагаа, энхийг сахиулах үйлсэд оролцож, туршлага хуримтлуулж байгаа. Энэ хэмжээгээрээ Оросын цэргийн албан хаагчдад үлгэр дууриал үзүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагаа хуваалцах гэх мэтээр хоёр талт сургалт, туршлага солилцох ажлуудыг хийжээ.

Хоёр улсын Батлан хамгаалах яаманд БНХАУ-ын талаас албан ёсны хүсэлт тавьсны дагуу энэ жил Хятадын цэргийг ажиглагчийн статусаар оролцуулсан юм. БНХАУ-аас Монгол Улсад суугаа цэргийн атташе, ахлах хурандаа Бао Юу Хай “Сүүлийн үед терроризм дэлхий нийтийг түгшээсэн асуудал болж хувирч байна. Монгол, Хятад, Орос гурван улс хамтран терроризмын аюултай тэмцэх шаардлагатай. Тиймээс цаашид гурван улсын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт зохион байгуулахыг хүсч байна. Энэ удаагийн сургуулилтад анх удаа Хятадын талаас ажиглагчийн байр суурьнаас оролцлоо” гэв.  

ДАРИЙН УТАА СУУНАГЛАХАД ТӨРСӨН БОДОЛ

Дэлхийн II дайнаас хойш дарийн утаа үнэрлэж үзээгүй 2-3 үеийнхэн Монголд төрж өссөн. Дайн, байлдаан, зэвсэгт мөргөлдөөн гэдэг хүн хүсээд байх зүйл биш ч өнөөдөр дэлхийн халуун цэгүүдэд болон хаа нэгтээ хууль бус зэвсэглэл, хорлон сүйтгэх ажиллагаа, зэвсэгт халдлага болж, энхийг сахиулах үйлсэд Монголын цэргийн алба хаагчид оролцож байгаа.

Гэвч бидний дийлэнх нь дайны талбар, галын шугмын талаар эндүү ташаа ойлголт, мэдлэг мэдээлэлгүй байдаг. Ийм учраас л сүүлийн үед цэргийн хээрийн сургуулилтыг олон нийтэд нээлттэй явуулдаг болжээ. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин ч төрийн албан хаагчид болоод энгийн иргэдээ хээрийн сургуулилт очиж үзэхийг үүрэг болгосон нь нүдээ олов бололтой.

Тэнд цугларсан энгийн иргэд “Дээр үед “Иргэний хамгаалалт”-аар л буу угсрах, задлах, буудах хичээл ордог байсан”, “Босгосон байнуудыг эхнээс нь буудаж унагаад, бүгдийг устгаад явдаг юм байх гэж бодсон чинь үгүй юм байна”, “Ном зохиол дээр л “Цагаан тугаа өргөлөө” гэж бичсэн байдаг нь ийм учиртай юм байна шүү дээ”, “Ийм юмнаас амьд гарна гэдэг аймаар л юм байна” гэх мэтээр хоорондоо ярилцаж, өөрт төрсөн бодол сэтгэгдэлээ хуваалцаж байлаа. Алсаас том, том үхэр чулуу шиг харлан харагдах байнуудыг явган цэрэг, танк гэх мэтээр тус тусад нь зориулж босгосон гэдгийг сургуулилтын төгсгөлд зарим нь мэдсэн юм.

Тэднийг шууд л дайрч ороод хамаа замбараагүй буудаад байх юм шиг ойлголттой явснаа ярьж, толгой сэгсрэх хүн ч байна. Бид эх орныхоо үнэ цэнэ, цусан гавьяа байгуулсан эрэлхэг хөвгүүдээ үеийн үедээ мартдаггүй ч хүн гэдэг ямар мартамхай, бас дасамтгай амьтан бэ гэдгийг эхний буун дуунаар л давхийн цочихдоо олон хүн ухаарсан биз ээ.

Л.БААТАР : МАНАЙ ЗЭВСЭГ, ТЕХНИК ХОЦРОГДООГҮЙ

Орчин үед учирч болзошгүй цэргийн үйл ажиллагааны бодит байдалд ойртуулж, боловсруулсан бодлого төлөвлөгөөтэй, гурван үе шаттай, хоёр улсын хамтарсан хээрийн сургууль хоёр орны цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээр үүрэг гүйцэтгэх чадварыг говь хээрийн бүсэд шалгаж, бас нэгэн шинэ туршлага болж үлдлээ.  Тэртээ 40 жилийн өмнө Монгол, Оросын хамтарсан “Говь-77” хээрийн сургууль энэ нутагт болж байсныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Баатар ярьж байна.  

-Энэ жил говь хээрийн нөхцөлд хоёр улсын хам­тарсан хээрийн сургуулил­тыг хийлээ. Цэргийн 1000 гаруй алба хаагч оролцсон гэхээр зохион байгуулалтын ажил нэлээд нүсэр байсан болов уу?

-Олон цэргийн анги, байгууллага Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг. Өмнөд талаараа БНХАУ-тай 600 гаруй км-ээр хиллэдэг. Хилийн гурван отряд, агаарын довтолгооноос хамгаалах цэргийн агаарын хилийг хардаг гурван салбартай. Онцгой байдлын олон газар, хэлтэстэй. Мөн Зэвсэгт хүчний ... дугаар анги гээд олон цэргийн анги байдаг. Уламжлалаараа ч гэсэн хуучин Зүүнбаянгийн нэгтгэл, анги гэж том дивиз 1960-аад оноос 1990-ээд он хүртэл байсан. Түүхэн уламжлалаас нь сөхвөл “Говь-77” гэж хээрийн сургуулилт 1977 оны наймдугаар сарын 23-29-нд Дорноговь аймгийн Сайхандулаан, Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт болсон байдаг. Тус тактикийн хээрийн сургуулилтад тэр үеийн Монголын ардын армийн тусгай анги нэтгэлүүд, Зөвлөлтийн армийн Өвөр байгалийн цэргийн тойргоос мөн тусгай анги, хорооны хүч бүрэлдэхүүн орсон байдаг юм. Үүнээс хойш үе шаттай сургуулилт хийгдэж байсаар өнөөдөр дөчин жилийн дараа энэ хээрийн сургуулилт боллоо. Энэ сургуулилт болохтой холбоотойгоор хуурай цэргийн командлалаас аймаг, орон нутагт “Ийм сургуулилт болох гэж байна” гэдгийг танилцуулсан. Аймаг, орон нутгийн удирдлагууд ард иргэдийн хамтаар энэ сарын 18-нд сургуулилтад оролцох орос цэргүүдийн эхний цувааг тосч авсан. Олон жил уулзаагүй хүмүүстэйгээ уулзаж байгаа юм шиг дотно сэтгэгдэл төрж байлаа. Мөн наймдугаар сарын 29-ны өдөр дараагийн цувааг хүлээн авч, тэдэнд хүндэтгэл үзүүлсэн. Ингээд наймдугаар сарын 30-ны өдөр нээлт болсон юм. Хээрийн сургуулилт есдүгээр сарын 6-нд амжилттай явагдаж дууслаа. Олон нийтэд нээлттэй зохион байгуулсан нь бүс нутгийн цэрэгжилт, батлан хамгаалах, аюулгүй байдал ямар чухал вэ, хууль бус зэвэгт мөргөлдөөн, эх оронд самуун үүсвэл ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг тод томруун харж ухаарсан болов уу. Ингэснээр хүмүүс хоёрыг бодож, нэгийг тунгааж, батлан хамгаалах, эх орны аюулгүй байдлыг хангана гэдэг бол хэн нэгэн цэргийн хувцас өмссөн хүмүүсийн ажил биш бид бүгдийн хамтын ажилагаа юм гэдгийг мэдэрч ойлгож байна.  

-Гэхдээ 40 жил гэдэг чинь их урт хугацааны дараа болсон байна. Манай батлан хамгаалах салбарын зэвсэг, техник ЗХУ-ын үед л авсан нэлээд хуучирч муудсан гэдэг ойлголт ард иргэдэд байдаг шүү дээ. Хээрийн сургуулилтад ямар зэвсэг, техникийг ашиглав. Шинээр нэмэгдэж ирсэн зүйлүүд нь юу байсан бэ?

-Монголын Ардын армийг өргөтгөн зохион байгуулж, 1980-аад оны үед авсан зэвсэг техник нь 1960-1970 оны зэвсэг, техник байгаа. Эдгээр нь ашиглалтын хугацаа нь дууссан ч гэдэг юм уу эсвэл хуучин загвартай, ашиглаж болохгүй гэсэн зүйл байхгүй. Ер нь дайн самуун үүсэхэд хүн өөрт байгаа зэвсгийг маш сайн ашиглаж чаддаг байх чадварыг л эзэмших ёстой болохоос биш заавал шинэ технологийн зэвсэг техник чухал биш. Цэргийн хээрийн сургуульд оролцсон Т-55 танк, явган цэргийн байлдааны машин байна. Зенитийн 23-ын суурьт пулемёт “Катюшик” байна. Энэ бүгдийг өнөөдөр манайд ашиглаж байгаа. Эдгээр нь өнөөдөр хоцрогдоод болохоо байчихаагүй. Сүүлийн үед хоорондоо холбоо мэдээлэл солилцох гар радио станц гээд шинэ дэвшилтэт техникүүд ч  орж ирсэн.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Цензургүй яриа - Г.Галбадрах
Хаан жимсний охь болсон “Хуба...

“Сэлэнгэ-2017”-оор хоёр улс хамтран терроризмтэй тэмцэх аргачлалыг боловсруулна

Ганчимэг 2017-09-12

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

3 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

3 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

3 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-24 өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах