• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Оффшор данстнуудад өгсөн 49 хоногийн хугацаа дууслаа

Сенсаацийн эргэн тойронд

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдлээс 2016 онд  215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг зарласан билээ. "Panama papers"-ын зүгээс зарласан оффшортой холбоотой энэхүү мэдээлэлд Монголын 49 хүний нэр дурьдагдсан билээ. Үүнээс гадна гадаадад байрлах дансандаа сая ам.доллар мартсан нэг л хүний тухай бид мэдэж байсан. Тэгвэл энэхүү мэдээлэл цацагдсанаас хойш монголчууд оффшор дансанд асар мөнгө хадгалж байгаа тухай мэдээлэл хөвөрч эхэлсэн билээ. Тухайлбал, АТОЗ-ийнхөн гэхэд нэр бүхий улстөрчид оффшор дансанд 17 тэрбум ам.доллар нуусан гэж мэдээлж байсан билээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авсныхаа дараахан оффшор даснтай холбоотой асуудлаар төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгүүдүүдэд хандаж уриалга гаргаж, 49 хоногийн хугацаа өгсөн билээ. Тэгвэл тэрхүү хугацаа дуусч байна. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас”-аараа оффшортой холбоотой асуудлыг хөндөж байна.

Оффшорын асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг нэр дэвшигчдэд уриалав

2017.05.15: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүс тодорхой болохтой зэрэгцээд л оффшор данстай холбоотой асуудлыг АТОЗ-өөс хөндөж тавьсан. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хандаж мөрийн хөтөлбөртөө оффшорын асуудлыг тусгахыг уриалсан билээ. Тодруулбал, Оффшор бүст нэр бүхий улс төрчид 17 тэрбум төгрөг байрлуулсан тухай мэдээлэл гарсан. Уг хөрөнгийг эх оронд нь буцаан авч ирэх, нуусан этгээдүүдэд хариуцлага тооцох асуудлаар АТОЗ хоёр удаа жагсаал зохион байгуулаад байгаа юм. Гэвч Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ болон хууль хяналтын байгууллагууд тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байгааг тус зөвлөлийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун хэллээ. Мөн тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй эрхмүүд оффшорын асуудлыг шийдвэрлэх заалтыг мөрийн хөтөлбөртөө оруулах хэрэгтэй. Тэгж чадсан хүнийг АТОЗ болон Монголын ард түмэн дэмжих болно. Харин оффшорын эсрэг асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулаагүй улс төрийн хүчин, нэр дэвшигчийг сонгохгүй. Нэр дэвшигчид иргэдэд олон сайхан амлалт өгнө. Гэвч түүнийг нь хэрэгжүүлэх төсөв хөрөнгө Монгол Улсад байхгүй. Тиймээс оффшор бүст байгаа хөрөнгийг татаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, амлалтаа биелүүлэх ёстой. Тэгэхгүй бол дахиад л гадаадаас зээл авах асуудал яригдах болно” хэмээн хэлж байсан юм. 

Оффшорын эсрэг гэрээ байгууллаа

2017.06.06: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвшиж байх үедээ буюу сурталчилгааныхаа нээлтийн үеэр АТОЗ-тэй оффшорын эсрэг хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан билээ. Тэрбээр гэрээ байгуулах үедээ Ерөнхийлөгч болбол оффшорын эсрэг тэмцэнэ. Цаашлаад оффшорт байгаа мөнгийг эх орондоо оруулж ирэхийн төлөө ажиллана хэмээн мэдэгдэж байсан билээ. Тиймдээ ч ажлаа авсан даруйдаа л оффшортой холбоотой асуудлаар уриалга гаргасан юм.

Ерөнхийлөгч оффшор данстай холбоотой уриалга гаргалаа

2017.07.24: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар уриалга гаргасан билээ. Энэхүү уриалгад  “Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас  нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн. ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна” хэмээн дурьдсан юм.

“Монголын 40 гаруй хүний оффшор данстай холбоотой асуудлыг шийдэх ёстой”

 2017.08.02: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга наймдугаар сарын эхээр  АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг хүлээж авч, уулзсан билээ. Энэ үеэрээ оффшортой холбоотой асуудлыг ахин хөндсөн юм. Тэрбээр  “Иргэдийн зүгээс энэ хоёр асуудал дээр ихэд идэвхжиж байна. Нийгэмд байгаа бухимдал шударга бус зүйлтэй Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч яаж тэмцэх вэ гэдгийг анхаарч байгаа тул хамтын ажиллагаагаа ил болгомоор байна. Ерөөсөө ч Ерөнхийлөгчийн сонгуулийг ийм хүлээлтээр хийсэн. Үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд гадаадын холбогдох байгуулллагатай харилцан туслалцаж, хамтран ажиллах хэрэгтэй. Иргэдийн чих тавин хүлээж буй эдгээр асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ажлыг гардан хийх ёстой хүмүүс нь та нар. Энэ ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тусалж дэмжихэд бэлэн байна. Монголбанкны ерөнхийлөгчтэй өчигдөр уулзах үеэрээ алттай холбоотой асуудлаар бас ярилцсан. Алтны компаниуд Монгол банкинд алтыг иргэнээр тушаадаг. Валютын нөөцийг алттай адилаар үздэг тул тушааж буй алтны хэмжээг бас харах нь чухал. Алт болон газрын баялгаас үүссэн хөрөнгө оффшор данс руу орох хандлага байдаг тул үүнд мөн анхаарах ёстой. Пакистаны Ерөнхий сайдын хүүхдүүд гадаадад оффшор данстай байсан нь илэрч, зохих байгууллагууд шалгасны үр дүнд Ерөнхий сайд огцорсон байна. Энэ хэрэгтэй нэгэн зэрэг  Панамын хуудсуудаар ил болсон Монголын 40 гаруй хүний оффшор данстай холбоотой асуудлыг нэн даруй шйидвэрлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд 49 хоногийн хугацаа өгөөд байгаа. Энэ дээр шийдвэртэй ажиллахад Төрийн тэргүүн дэмжиж ажиллана” хэмээсэн юм.

С.Батчулуун: 49 дэх хоногт Ерөнхийлөгчид тэрбум ам.долларын хөдөлшгүй баримтыг хүлээлгэж өгнө

2017.09.05: “Ард түмний онц түр зөвлөл”-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун энэ сарын 5-нд мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр “УИХ-ын намрын чуулганы нээлтэд оффшор бүсэд хамааралтай тэнд данстай Олон улсын сэтгүүлчдийн нэгдсэн консерциумаас  дэлхий даяар тодорхой зарлагдсан Панамын бичиг баримтын дагуу нэр дурдагдсан Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан, Б.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Д.Цогтбаатар, С.Баяр болон С.Баярцогт нарыг нийгмээс тусгаарлаж, саатуулж байцаах.  Мөн Ц.Сандуй болон түүний дүү н.Сэргэлэнг нийгмээс тусгаарлан саатуулж шалгах хэрэгтэй гэсэн шаардлагыг АТОЗ хүргүүлнэ.   Тэнд дурдагдсан офшор данстнууд, Их Хурлын гишүүдийн эрхийг түтгэлзүүлэн хэрэг үүсгэн  байцаах шаардлагыг хүргүүлж байгаа. Ерөнхийлөгчийн зарласан  49 хоног дуусахад ес хоног үлдлээ. Бид анхааралтай ажигласаар байна. Бид 49 дэх хоногт Ерөнхийлөгчид наад зах нь нэг тэрбум орчим ам.долларт хамаарагдах  хөдөлшгүй, няцаагдашгүй баримтыг эх хувиар нь хүлээлгэж өгнө. Тэрхүү баримтыг хүлээлгэж өгсний дараа Ерөнхийлөгч тодорхой хэмжээнд мэдээлэл өгөх байх” хэмээсэн юм. 

Сэтгүүлчийн өнцөг

Уриалга тоосонгҮй, одоо жаахан хатуухан Үзэх хэрэгтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа эхлэхтэй зэрэгцээд л 60 тэрбумын асуудал болоод оффшор данстай нөхдүүдтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн. АТГ болоод бусад хууль хяналтынхантай уулзаж, энэ талаар хэлж, сануулсан. Цаашлаад оффшор бүсэд мөнгө төгрөг аваачиж хадгалсан, нуусан хүмүүст хандаж уриалга хүртэл гаргаж, 49 хоногийн хугацаа өгсөн билээ. Энэ хугацаанд нуусан мөнгө төгрөгөө аятайхан оруулж ирээд, асуудлаа зохицуулахыг сануулсан хэрэг. Тэгвэл Ерөнхийлөгчийн уриалгын хугацаа дуусгавар боллоо. Гэвч энэ хугацаанд гаднаас мөнгөө оруулж ирсэн нэг ширхэг хүн байгаа талаар мэдээлэл гарсангүй. Магадгүй оффшор бүсээс мөнгөө оруулж ирсэн хүн байж болох. Тэр талаар нийтэд мэдээлээгүй ч байж болно. Гэхдээ АТОЗ-ийн тэргүүн С.Батчулуун энэ сарын 5-нд мэдээлэл хийхдээ 49 хоногийн хугацаа дуусах дөхөж байхад мөнгөө оруулж ирсэн хүн алга гэж хэлж байсан. Тийм болохоор хэн ч энэ уриалгыг тоосонгүй гэж хараад байна. Ер нь бол оффшор бүсэд мөнгө аваачиж нуусан хүмүүсийн ихэнх нь улстөрчид. Тэд авлига, хээл хахууль авч, Монгол Улсыг хохироож байж хураасан бохир мөнгөө л оффшор бүсэд аваачиж нууж байгаа нь тодорхой. Ерөөс дэлхий нийтэд тийм л байгаа юм билээ. Харин манайхаас бусад орон оффшор данстай, улс орныг хохироосон хүмүүстэйгээ хатуу тэмцэж байгаа. Хамгийн ойрхон урд хөршийн жишээг ч дурьдаж болж байна. Харин манайх саяхныг болтол тэмцээгүй. Оффшор бүсэд мөнгөтэй хэмээн нэр нь дурьдагдсан хүмүүс худлаа гэж мэдээлэл хийгээд л гүйцээ. Зарим нь бүр албан тушаалаар шагнуулж байх жишээтэй. Харин Ерөнхийлөгч энэ бүхэнтэй тууштай тэмцэхээ илэрхийлж, сануулга өгсөн. Хууль хяналтын байгууллагын дарга нарт ч сануулсан. Дээрээс нь Монголы Улсын Засгийн газар Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрт оффшор данс нээх, мөнгө хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглолоо. Энэ журам хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдэд хамаатай. Тиймээс одоо нэгэнт эвтэйхэн шийдэхээр хугацаа өгөөд байхад авч хэлэлцэхгүй байгаа бол хатуухан л үзэхээс өөр арга үлдэхгүй нь бололтой.  АТОЗ-ийнхөн хэрвээ 49 хоногийн хугацаа дуусах хүртэл нэг ч хүн хөдлөхгүй бол тэрбум ам.долларын хөдөлш­гүй, няцаагдашгүй баримтыг Ерөнхийлөгчид өргөн барина гэдгээ мэдэгдсэн. Өнөө, маргаашийн дотор өгөх байх. Тэр дагуу цаашид ямар арга хэмжээ авахаа Ерөнхийлөгч шийдэх биз ээ. Тэгээд хөдөлшгүй, няцаагдашгүй баримт байгаа бол асуудал бүр ч тодорхой болж, хатуухан арга хэмжээ авч эхлэх байлгүй.  Манай улс л гэхээрээ эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүст нь хууль үйлчилдэггүй, хэн ч байсан дураараа авирлаж байдаг цаг одоо улирах цаг ирсэн гэж итгэж байна. МАН-ын бүлгийн гишүүд ч сая шударга ёсыг шаардаж, далдуур хуйвалдан, улсын өч төчнөөн тэрбум төгрөгийг завшиж байгаа үйлдлийг зогсоохоор Засгийн газраа огцрууллаа гэж харж байна. Нэг шалтгаан нь энэ байсан гэж итгэж байгаа. Тийм болохоор тэд ч гэсэн хууль бус, шударга бишийн эсрэг тэмцэх байх. Угаасаа манай улстөрчид өч төчнөөн жил юу дуртайгаа хийгээд, хуйвалдаад, завшаад, улсаа хохироогоод, баялагаа зараад, уул овоо шиг их мөнгө олоод сурчихсан болохоор уриалга төдийг тоохгүй байх. Оффшортоо хэчнээн ч төгрөгтэй, ам.доллартай байсан хөдлөхгүй л гэж бодож байгаа. Байдал эвгүйтэх дээрээ тулбал хэний ч ам руу мөнгө цутгана гэж сэтгэж байгаа байлгүй. Тийм болохоор жаахан хатуу л үзэх хэрэгтэй байна даа. Тэрбумаар яригдах ам.доллар оффшор бүсээс ороод ирдэг юм бол бид өрөө төлөх гэж тэвдэхгүй л болох байх.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ
Наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Наадам
  • •Үндэсний спорт
  • •Ерөнхийлөгч
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сонгууль
  • •Хөлбөмбөг
ХУРААХ
“Ирма” хар салхи Флоридаг...
“Бөрнли”, “Нью Касл” хоёр дахь...

Оффшор данстнуудад өгсөн 49 хоногийн хугацаа дууслаа

Пунцагболд 2017-09-11

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ
Наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Испани хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөө шалгарч үлдлээ

1 өдрийн өмнө өмнө

Улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх наадам ирэх сарын 15-17-нд Хэнтийд болно

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ

2 өдрийн өмнө өмнө

Даян Аварга Б.Орхонбаярыг АПУ компани "LEXUS 600" автомашин, 1 тэрбум төгрөгөөр мялаав

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг шинэ бүрэлдэхүүнээ танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцлоо

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-07-13 өмнө

“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

2026-07-13 өмнө

Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв

2026-07-13 өмнө

У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ

2026-07-13 өмнө

Үндэсний их баяр наадмын сур харвааны шагналыг гардууллаа

2026-07-13 өмнө

Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрлийн шилдгүүд шалгарууллаа

2026-07-13 өмнө

Наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

2026-07-13 өмнө

Мөнхтөрийн Лхагвагэрэлд Улсын гарьд цол олголоо

2026-07-13 өмнө

Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав

2026-07-13 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр

2026-07-13 өмнө

Дуу цахилгаантай аадар бороо орно

2026-07-12 өмнө

Монгол Улсын харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

2026-07-12 өмнө

Монгол Улсын начин цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

2026-07-12 өмнө

Б.Бат-Өлзий Улсын гарьд цолын болзол хангаж, шөвгийн дөрөвт үлдлээ

2026-07-12 өмнө

Наймын давааны ам авсан байдлыг танилцуулбал

2026-07-12 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

2026-07-12 өмнө

Соёолон насны морины уралдааны үеэр 3 хүүхэд мориноос унажээ

2026-07-12 өмнө

Заан цолын болзлыг гурван бөх хангалаа

2026-07-12 өмнө

Ч.Батжаргалын хонгор халзан соёолон түрүүллээ

2026-07-12 өмнө

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

САНАЛ БОЛГОХ
2026-07-10 өмнө

Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол наадам” боллоо

2026-07-10 өмнө

Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно

2026-07-10 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-07-11 өмнө

Азарганы уралдааныг хойшлуулжээ

2026-07-12 өмнө

Н.Учрал баяр наадмын нээлтэд оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв

2026-07-13 өмнө

Наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

2026-07-11 өмнө

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-13 өмнө

“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

2026-07-11 өмнө

Н.Хүрлээгийн шарга азарга түрүүлэв

2026-07-11 өмнө

Их насны морьдоос Х.Бат-Эрдэнийн Жигүүр халтар түрүүллээ

2026-07-11 өмнө

Х.Улам-Өрнөхийн халтар хязаалан түрүүллээ

2026-07-11 өмнө

Төв цэнгэлдэх орчмын цэвэрлэгээ, үйлчилгээнд 161 ажилтан, 27 техниктэй ажиллаж байна

2026-07-13 өмнө

Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав

2026-07-11 өмнө

Э.Ариунболдын халзан шүдлэн түрүүллээ

2026-07-11 өмнө

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

2026-07-13 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр

2026-07-12 өмнө

Ч.Батжаргалын хонгор халзан соёолон түрүүллээ

2026-07-12 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-07-13 өмнө

Үндэсний их баяр наадмын сур харвааны шагналыг гардууллаа

2026-07-12 өмнө

Өнөөдрийн баяр наадмын хөтөлбөр

2026-07-13 өмнө

Дуу цахилгаантай аадар бороо орно

2026-07-12 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 14-16 хэм дулаан байна

2026-07-13 өмнө

Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрлийн шилдгүүд шалгарууллаа

2 өдрийн өмнө өмнө

Даян Аварга Б.Орхонбаярыг АПУ компани "LEXUS 600" автомашин, 1 тэрбум төгрөгөөр мялаав

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцлоо

2026-07-10 өмнө

Mzinho буюу Б.Аюуш BC.Game-ийн тоглогч боллоо

2026-07-13 өмнө

Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-07-13 өмнө

У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах