• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Засгийн газар “хорхойтой шүд”-ээ сугалах уу

МАН-ын 65 гишүүний тал нь Засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьчихаад байгаа. Тэр дагуу УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарласан. Энэ долоо хоногтоо багтаад ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газрын асуудлыг шийднэ. Хамгийн оройтлоо гэхэд лхагва гарагт хуралдчих болов уу гэж хараад байна. Харин ээлжит бус чуулганаар Засгийн газар унах уу, тогтож үлдэх үү гэдэг л сонин байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрыг унагах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан. 17 гишүүний олонх нь Ерөнхий сайдыг суудалд нь үлдээхээр шийдчихээд байгаа. Түүнээс хойш 5, 6 хоногийн хугацаанд хагаралдаад байгаа хоёр тал нэлээд ярилцаж, зөвшилцсөн нь тодорхой. Тиймдээ ч Засгийн газар огцрохгүй тал руугаа хэлбийж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Засгаараа тоглохын оронд “хорхойтой шүд” сугалах ажиллагаа руу шилжиж байгаа бололтой.  Ямар ч байсан энэ удаадаа тэсэж үлдэх бүхий л аргыг хэрэглэж байна гэж дүгнэж болох байх. Засгийн газрыг огцруулах олон шалтгааны нэг нь 60 тэрбумтай холбоотой асуудал. Тэгвэл энэ мэт асуудалд орооцолдсон НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгчихлөө.

МАН, тэр дундаа намын дарга нэр хүндээ аварч үлдэхийн тулд түүнийг золигт гаргаж байгаа нь байх. Дээрээс нь Засгийн газрыг авч үлдэхийн тулд ийм алхам хийсэн гэж ойлгож ч болохоор байна. Ямар ч байсан эхний ээлжинд нэг хүн өргөдлөө өгч, албан тушаалаасаа буулаа. Ингэснээр Засгийн газрыг унагах олон шалтгааны нэг нь алга болж байна гэсэн үг.

Цаашлаад Засгийн газар “хорхойтой шүднүүд”-ээ суга татчихвал өвдөлт намдана. Харин чухам хэнийг сугалах гээд байгаа нь сонирхолтой байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар 4-5 сайд “шүд сугалах” ажиллагаанд өртөж, зөөлөн суудлаасаа ховхрох нь ээ. Юун түрүүнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “хорхойтой шүд”-ний тоонд орж, ажлаа өгөх сураг дуулдаж  байна. Угаасаа Шадар сайд У.Хүрэлсүх “шүд сугалах” тохироог хийж байгаа бол хамгийн түрүүнд түүнийг суга татах нь ойлгомжтой. 

Дээрээс нь өнөөдрийг хүртэл жил гаруйн хугацаанд Засгийн газрын сайдуудаас хамгийн муу ажилласан нь А.Цогцэцэг гэж хэлэхэд нэг их буруутаад байх юмгүй. Эрхэм сайдтан сүүлийн үед гадаад руу томилолтоор явж, хурал семинарт сууж, “сэм найрлах”-аас өөрөөр харагдахгүй л байгаа шүү дээ. Түүний араас Засгийн газрын нэр хүндийг хамгийн их унагаж байгаа салбар болох Батлан хамгаалахын сайдыг сугалах сураг дуулдаж байна.

Ерөөс Б.Бат-Эрдэнэ сайдыг ажлаа авснаас хойш энэ салбарт олон ч хэрэг гарч, цөөнгүй албан хаагчид амиа алдлаа. Тэр дундаа 2017 он гарсаар эх орноо хамгаалах гэж эр цэргийн албанд мордсон залуучууд энх цагт хэчнээнээрээ ч амь насаа алдав даа. Энэ бүхэнд шууд салбарын сайдыг буруутгах бас хэцүү. Гэхдээ жилийн хугацаанд энэ хүн салбартаа олигтой ажил хийгээгүйн бас нэг үр дүн нь энэ.

Боловсролын сайдыг шалгалтын материал задарсны төлөө огцруулж, сольж болж байхад алба хаагчдын амь хэд хэдээрээ эрсдээд байхад яагаад Батлан хамгаалахын сайдыг “халж” болохгүй гэж. Тийм биз дээ. Мөн Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбатын нэр ч яригдаж байгаа юм билээ. Түүнээс гадна Барилга, хот байгуулалтын сайдыг “шүд сугалах” ажиллагаанд өртөж болзошгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Салбараа сайн удирдаж чадаагүй, Засгийн газрын нэр хүндийг унагаж байгаа гэх мэт янз бүрийн шалтгаанаар л сайдуудыг сугалах нь тодорхой. Нөгөө талдаа МАН-ын даргын хүмүүсээс заримыг нь эргүүлж татаж, оронд нь Шадар сайдын талаас хүн оруулж ч магадгүй юм. Гэхдээ эцсийн байдлаар яг хэн “хорхойтой шүд”-ний тоонд орох нь бас сонин л доо.

Эцсийн дүндээ Засгийн газар унахгүй үлдэж байвал ард иргэдэд хэрэгтэй. Монгол Улсад ч хэрэгтэй биз дээ. Жилийн хугацаанд гарсан эдийн засгийн өөрчлөлт, тоон үзүүлэлтийг харвал энэ Засгийн газар, Ерөнхий сайд тийм ч муу ажиллаагүй. Харин танхимын гишүүд нь жаахан тааруу, муу сурлагатанууд цөөнгүй байгаа гэдэг нь үнэн. Тийм болохоор “хорхойтой шүд” сугалах тохироо хийгээд, энэ удаадаа Засгаа аварч үлдэх нь дээр.

Ерөнхий сайдын тэгж зүтгэж байгаа нь ч зөв. Гэхдээ энэ бүхэн ердөө л урьдчилсан таамаг. Эх сурвалжууд мэдээлэл өгч байгаа хэдий ч ээлжит бус чуулган дээр юу болохыг хэн мэдлээ. Ерөнхий сайд бол арваннэгдүгээр сар хүртэл ямар нэг байдлаар тэсэж үлдэхийн төлөө тэмцэж байгаа сурагтай. Хэрвээ тэр хүртэл тэсэж чадвал дараагийн сонгууль болтол элдэв асуудал бага гарах байх.

Энэ жилийн тухайд бол Засгийн газар ганхах олон шалтгаан байна. Одоо үүсээд байгаа нөхцөл байдал “шүд” сугалаад намдлаа гэж бодъё. Ээлжит бус чуулганаар ямар ч үр дүн гарсан байсан дараа нь МАН-ын Бага хурал хуралдана. Ерөнхийдөө есдүгээр сарын дундуур хуралдах товтой байгаа.

Бага хурлаар намын даргад хариуцлага тооцох асуудал яригдах байх. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор.  Тийм болохоор М.Энхболд дарга ажлаа өгөх болов уу. Харин түүний оронд хэн намын дарга болохоос шалтгаалаад Засгийн газар огцрох эсэх асуудал ч яригдана.

Хэрвээ Ерөнхий сайд намын даргын албаа авчихвал Засгийн газарт аюулгүй. Шадар сайд У.Хүрэлсүх болон өөр хүн намын дарга болбол Ерөнхий сайдаа хийнэ гэж бужигнуулах магадлал ч бас байгаа юм. Тийм болохоор л Ерөнхий сайд Э.Эрдэнэбат арваннэгдүгээр сар хүртэл тэсэх гээд шүд зуугаад байна. Энэ удаадаа бол “шүд” сугалах нь тодорхой болчих шиг боллоо. Зарим нэг хүн өргөдлөө өгсөн нь энэ таамгийг улам лавшруулж байгаа юм шүү дээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
Монголын баг мултарлаа
Их, дээд сургуулиудыг хотоос...

Засгийн газар “хорхойтой шүд”-ээ сугалах уу

Пунцагболд 2017-09-04

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 минутын өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

8 минутын өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

11 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

11 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

11 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

23 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

23 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

23 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

23 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах