• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрчим хүчний салбарынхан 6000 Өрхийг гэрэлтэй болгоно гэв

Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлт өчигдөр боллоо. Өдөрлөгт  эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим компани оролцож, иргэдэд ажлаа тайлагнав. Энэхүү үйл ажиллагааг нээж, Эрчим хүчний сайд П.Ганхүү “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах зорилгоор одоо үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар тус тус өргөтгөх шийдвэрийг гаргаад байна.

Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хийх гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгууллаа. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны станцыг 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад орууллаа.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 50 МВт-ын салхин станцын ажил өрнөж байгаа бөгөөд 2017 онд ашиглалтад оруулах зорилгын хүрээнд одоогийн байдлаар угсралтын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна” гэв. Мөн сүүлийн үед дэлхий нийтээр агаарын бохирдлыг бууруулахад анхаарч ажиллаж буй. Тэгвэл эрчим хүчний салбарынхан агаарын бохирдлыг бууруулж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж, өрхийн зардлыг бууруулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. 

Хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай 110 мянга гаруй хэрэглэгч хамрагдсанаар нийт 3.363.7 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэдгийг салбарын сайд онцлов. Засгийн газраас томоохон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Оюутолгой-Цагаансуваргын 220 кВ-ын хоёр хэлхээт 159.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих ажил явагдаж байгаа гэнэ. Одоогоор барилга угсралтын ажил 90 хувьтай байгаа аж.

Мөн  Багануур-Чойрын 220 кВ-ын 178 км ЦДАШ, Багануур дэд станцын өргөтгөл, Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих төслийн бэлтгэл ажил гээд их бүтээн байгуулалт өрнөж буйг салбарынхан онцолж байлаа. Эрчим хүчний салбар Монгол Улсын хөгжил, цэцэглэлтийн төлөө багагүй хувь нэмрээ оруулжээ.Тухайлбал, гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай байсан нийслэлийн захын гэр хорооллын нийт 22 байршлын 1562 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллажээ.

Ард иргэдийн зүгээс олон жилийн турш хүсэлт болгон тавьсан энэ ажлыг үргэлжлүүлж, 2017 онд нэмж 6000 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөн нийтдээ 43 багц тендерийг зарласан байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын бүсэд одоо үйл ажиллагаа явуулж буй нийт 123 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбож эхэлсэн гэнэ.

Уг ажлын хүрээнд эхний ээлжинд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим халаалтын зуухыг татан буулгаж, тус уурын зуухнаас халаалтаа авч байсан сургууль, цэцэрлэг, эмнэлгийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох ажлыг хийж эхэлжээ.

Мөн Хөвсгөл нуурын жуулчны баазуудыг төвлөрсөн эрчим хүчээр хангах хүрээнд Хатгал тосгоноос Тойлогт нуур хүртэлх 40 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих ажлыг хийж буй гэх мэтчилэн Эрчим хүчний салбарынхан энэ өдөр иргэддээ хэлэх үг, хийсэн ажилтай байсан юм. Өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн иргэдэд төсөл хөтөлбөр болон цахилгаан халаагуур тоног төхөөрөмж танилцуулж, эрчим хүчний үнэ тариф, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажил­ла­гааны талаар мэдээлэл өгөв. Мөн  цахилгаан, дулааны тех­ни­кийн нөхцөл, эрчим хүч­ний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх талаар мэдээлэл өгч, цогц үйлчилгээ үзүүллээ. Тус өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Уулын замд “суурьшигчид”...
Хүүхдээ хайрлахад мөнгө...

Эрчим хүчний салбарынхан 6000 Өрхийг гэрэлтэй болгоно гэв

Батзаяа 2017-06-13
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Эрчим хүчний салбарынхан 6000 Өрхийг гэрэлтэй болгоно гэв

Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлт өчигдөр боллоо. Өдөрлөгт  эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим компани оролцож, иргэдэд ажлаа тайлагнав. Энэхүү үйл ажиллагааг нээж, Эрчим хүчний сайд П.Ганхүү “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах зорилгоор одоо үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар тус тус өргөтгөх шийдвэрийг гаргаад байна.

Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хийх гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгууллаа. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны станцыг 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад орууллаа.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 50 МВт-ын салхин станцын ажил өрнөж байгаа бөгөөд 2017 онд ашиглалтад оруулах зорилгын хүрээнд одоогийн байдлаар угсралтын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна” гэв. Мөн сүүлийн үед дэлхий нийтээр агаарын бохирдлыг бууруулахад анхаарч ажиллаж буй. Тэгвэл эрчим хүчний салбарынхан агаарын бохирдлыг бууруулж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж, өрхийн зардлыг бууруулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. 

Хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай 110 мянга гаруй хэрэглэгч хамрагдсанаар нийт 3.363.7 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэдгийг салбарын сайд онцлов. Засгийн газраас томоохон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Оюутолгой-Цагаансуваргын 220 кВ-ын хоёр хэлхээт 159.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих ажил явагдаж байгаа гэнэ. Одоогоор барилга угсралтын ажил 90 хувьтай байгаа аж.

Мөн  Багануур-Чойрын 220 кВ-ын 178 км ЦДАШ, Багануур дэд станцын өргөтгөл, Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих төслийн бэлтгэл ажил гээд их бүтээн байгуулалт өрнөж буйг салбарынхан онцолж байлаа. Эрчим хүчний салбар Монгол Улсын хөгжил, цэцэглэлтийн төлөө багагүй хувь нэмрээ оруулжээ.Тухайлбал, гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай байсан нийслэлийн захын гэр хорооллын нийт 22 байршлын 1562 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллажээ.

Ард иргэдийн зүгээс олон жилийн турш хүсэлт болгон тавьсан энэ ажлыг үргэлжлүүлж, 2017 онд нэмж 6000 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөн нийтдээ 43 багц тендерийг зарласан байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын бүсэд одоо үйл ажиллагаа явуулж буй нийт 123 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбож эхэлсэн гэнэ.

Уг ажлын хүрээнд эхний ээлжинд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим халаалтын зуухыг татан буулгаж, тус уурын зуухнаас халаалтаа авч байсан сургууль, цэцэрлэг, эмнэлгийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох ажлыг хийж эхэлжээ.

Мөн Хөвсгөл нуурын жуулчны баазуудыг төвлөрсөн эрчим хүчээр хангах хүрээнд Хатгал тосгоноос Тойлогт нуур хүртэлх 40 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих ажлыг хийж буй гэх мэтчилэн Эрчим хүчний салбарынхан энэ өдөр иргэддээ хэлэх үг, хийсэн ажилтай байсан юм. Өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн иргэдэд төсөл хөтөлбөр болон цахилгаан халаагуур тоног төхөөрөмж танилцуулж, эрчим хүчний үнэ тариф, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажил­ла­гааны талаар мэдээлэл өгөв. Мөн  цахилгаан, дулааны тех­ни­кийн нөхцөл, эрчим хүч­ний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх талаар мэдээлэл өгч, цогц үйлчилгээ үзүүллээ. Тус өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

Сэдвүүд : #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

9 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

15 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

15 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

15 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

15 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

15 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

17 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

17 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

17 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

17 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах