• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хандив цуглуулдаг албан ёсны байгууллагатай болох цаг болжээ

Монголд цахим ертөнц маш хурдацтай хөгжиж, юуг л бол юуг мэдээлж, цацаж, дамжуулдаг болчихоод байна. Цахим ертөнцөөс далдуур хийж болох зүйл гэж байхгүй болсон. Нөгөө талаар асар том мэдээллийн хэрэгсэл болчихоод байгаа. Хүн бүр хүссэн мэдээллээ цахим ертөнцөд байрлуулж, ажил төрлөө амжуулж болж байна. Түүний нэг нь хандив цуглуулах аян. Байсхийгээд л “Манай тэр түлэгдсэн, хүнд өвчин туссан, гадаадад эмчлүүлэх шаардлагатай тул ард түмнээсээ хандив гуйж байна” гэсэн зарлал цахим ертөнцөөр тэнэх болжээ. Тэр дундаа бяцхан хүүхдийн зураг оруулж, мөнгө цуглуулах байдал газар авчихлаа.
 
Үнэхээр өвчтэй хүн байгаад, хандив цуглуулж, гадаадад эмчлүүлж эдгэрч байгаа нь ч бий. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр өвчин зовлонгоор түрий барьж, бусдын нэрийг зээлдэж мөнгө олдог хүмүүс ч олширч эхэлжээ. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард гэхэд дуучин Нара өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж өвчтэй хүүхдийн нэр барьж, хандив цуглуулах луйвар хийж байгаа талаар мэдээлж байлаа. Мэдээж өвчтэй гээд байсан хүүхэд нь эмнэлэгт хэвтэж байсан юм билээ.
 
Гэтэл түүний нэрийг бариад, өөр хүмүүс хандив цуглуулж, мөнгө олж байсныг эмээтэй нь ярьж илрүүлсэн талаараа нийтэлж байв.  Уг нь өвчнөө эмчлүүлэхээр зүтгэж байгаа хүмүүс нь хандивын данс нээсэн байсан юм билээ. Гэтэл хажуугаар нь хуурамч данс нээгээд л хүн залилж байх жишээтэй. 
 
Хотын төвд салон ажиллуулдаг нэг эмэгтэй өвчтэй хэмээн худлаа ярьж, байсхийгээд л хандив цуглуулдаг талаар мэдээлэл гарч эхэллээ. Хандивын мөнгөө дуусахаар л дахиж гарч ирээд л өнөөх луйвраа хийдэг талаар эх сурвалжууд мэдээлж байна. Цаашлаад хандив цуглуулж өгнө хэмээн амар аргаар мөнгө олдог залуучууд ч ихэсч байгаа гэх. Саяхан нэг танилыг маань эмнэлэгт хэвтэж байхад хэдэн залуус уулзаж, танд хандив цуглуулж өгье, мөнгөнийхөө тэдэнд хувийг өгчих хэмээн хэлсэн байх юм. Ерөөс өвчтэй, зовлонтой хүмүүстэй уулзаж, хандив цуглуулж өгнө хэмээгээд, хариуд нь олсон мөнгөний 30-40 хувийг нь авдаг сүлжээ бий болчихоод байгаа юм билээ. Харамсалтай нь манай улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх дүрэм журам, хууль алга. 
 
Нэг талаасаа луйвар гэж хэлэхэд хэцүү л дээ. Өвчтэй хүн байгаа юу, байгаа. Гадаадад эмчлүүлэх шаардлагатай юу, тийм. Өөрсдөө хандив цуглуулах гээд тийм ч бүтэлтэй биш байхад нь нэг хүн тусалсан. Хариуд нь тодорхой хувь авсан. Ердөө л тохиролцооны л асуудал. Гэхдээ нөгөө талдаа монголчуудын өрөвч нинжин сэтгэлийг ашиглаж улаан цагаан луйвар хийж байгаа хүмүүс ч зөндөө л байна. Сайны хажуугаар саар нь ихдээд байна гэсэн үг. Тийм болохоор өвчтэй хүмүүст туслах, хандив цуглуулах системийг зөв зүг рүү чиглүүлэх цаг болжээ. Хүнд өвчин туссан, гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүмүүст хандив цуглуулж өгдөг 2-3, магадгүй түүнээс арай олон ТББ байвал яадаг юм. 
 
Эмчилгээний төлбөрөө олох гэж ядаж байгаа иргэд нэр бүхий хэдхэн ТББ-д хандаад, зөвхөн түүгээр л дамжуулж мөнгөө цуглуулдаг байвал яасан юм. Тэр ТББ-уудын зөвшөөрлийг нь албан ёсоор өгөх хэрэгтэй байх. Мэдээж хандив цуглуулж өгч байгаа учраас тодорхой хувийг нь авч, санхүүждэг байх хэрэгтэй болов уу. Гэхдээ тийм өндөр биш 10 юм уу түүнээс арай их хувийг нь авдаг байхад л болно. Энэ мэтээр нарийн зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байна.
 
Тэгэхгүй бол жаахан гүйлгээ ухаантай, танилтай, овсгоотой, түүнийг буруугаар ашигладаг нөхдүүд хандив нэрийдлээр монголчуудыг, цаашлаад өвчин зовлонтой иргэдийг хохироосоор байгаа юм. Энэ янзаараа явбал цаашид өвчнөө эмчлүүлэхээр ард түмэнд хандсан иргэдэд хандив өгөх ч хүн олдохоо болино биз дээ, энэ чинь.  Дурын нэг оюутан, эсвэл ажилгүй залуус хандив цуглууллаа гээд зорилтот бүлэгтээ очдог эсэх нь эргэлзээтэй болж байна. Байнга шахуу л хандивын мөнгө луйвардсан, хуурамч байсан тухай мэдээлэл гарч байхад хэндээ итгэх билээ.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Боловсрол
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Сонгууль
ХУРААХ
Төрийн албаны хууль улс төрийн...
Торрес “Атлетико”-гоос явахгүй...

Хандив цуглуулдаг албан ёсны байгууллагатай болох цаг болжээ

Пунцагболд 2017-05-23
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хандив цуглуулдаг албан ёсны байгууллагатай болох цаг болжээ
Монголд цахим ертөнц маш хурдацтай хөгжиж, юуг л бол юуг мэдээлж, цацаж, дамжуулдаг болчихоод байна. Цахим ертөнцөөс далдуур хийж болох зүйл гэж байхгүй болсон. Нөгөө талаар асар том мэдээллийн хэрэгсэл болчихоод байгаа. Хүн бүр хүссэн мэдээллээ цахим ертөнцөд байрлуулж, ажил төрлөө амжуулж болж байна. Түүний нэг нь хандив цуглуулах аян. Байсхийгээд л “Манай тэр түлэгдсэн, хүнд өвчин туссан, гадаадад эмчлүүлэх шаардлагатай тул ард түмнээсээ хандив гуйж байна” гэсэн зарлал цахим ертөнцөөр тэнэх болжээ. Тэр дундаа бяцхан хүүхдийн зураг оруулж, мөнгө цуглуулах байдал газар авчихлаа.
 
Үнэхээр өвчтэй хүн байгаад, хандив цуглуулж, гадаадад эмчлүүлж эдгэрч байгаа нь ч бий. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр өвчин зовлонгоор түрий барьж, бусдын нэрийг зээлдэж мөнгө олдог хүмүүс ч олширч эхэлжээ. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард гэхэд дуучин Нара өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж өвчтэй хүүхдийн нэр барьж, хандив цуглуулах луйвар хийж байгаа талаар мэдээлж байлаа. Мэдээж өвчтэй гээд байсан хүүхэд нь эмнэлэгт хэвтэж байсан юм билээ.
 
Гэтэл түүний нэрийг бариад, өөр хүмүүс хандив цуглуулж, мөнгө олж байсныг эмээтэй нь ярьж илрүүлсэн талаараа нийтэлж байв.  Уг нь өвчнөө эмчлүүлэхээр зүтгэж байгаа хүмүүс нь хандивын данс нээсэн байсан юм билээ. Гэтэл хажуугаар нь хуурамч данс нээгээд л хүн залилж байх жишээтэй. 
 
Хотын төвд салон ажиллуулдаг нэг эмэгтэй өвчтэй хэмээн худлаа ярьж, байсхийгээд л хандив цуглуулдаг талаар мэдээлэл гарч эхэллээ. Хандивын мөнгөө дуусахаар л дахиж гарч ирээд л өнөөх луйвраа хийдэг талаар эх сурвалжууд мэдээлж байна. Цаашлаад хандив цуглуулж өгнө хэмээн амар аргаар мөнгө олдог залуучууд ч ихэсч байгаа гэх. Саяхан нэг танилыг маань эмнэлэгт хэвтэж байхад хэдэн залуус уулзаж, танд хандив цуглуулж өгье, мөнгөнийхөө тэдэнд хувийг өгчих хэмээн хэлсэн байх юм. Ерөөс өвчтэй, зовлонтой хүмүүстэй уулзаж, хандив цуглуулж өгнө хэмээгээд, хариуд нь олсон мөнгөний 30-40 хувийг нь авдаг сүлжээ бий болчихоод байгаа юм билээ. Харамсалтай нь манай улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх дүрэм журам, хууль алга. 
 
Нэг талаасаа луйвар гэж хэлэхэд хэцүү л дээ. Өвчтэй хүн байгаа юу, байгаа. Гадаадад эмчлүүлэх шаардлагатай юу, тийм. Өөрсдөө хандив цуглуулах гээд тийм ч бүтэлтэй биш байхад нь нэг хүн тусалсан. Хариуд нь тодорхой хувь авсан. Ердөө л тохиролцооны л асуудал. Гэхдээ нөгөө талдаа монголчуудын өрөвч нинжин сэтгэлийг ашиглаж улаан цагаан луйвар хийж байгаа хүмүүс ч зөндөө л байна. Сайны хажуугаар саар нь ихдээд байна гэсэн үг. Тийм болохоор өвчтэй хүмүүст туслах, хандив цуглуулах системийг зөв зүг рүү чиглүүлэх цаг болжээ. Хүнд өвчин туссан, гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүмүүст хандив цуглуулж өгдөг 2-3, магадгүй түүнээс арай олон ТББ байвал яадаг юм. 
 
Эмчилгээний төлбөрөө олох гэж ядаж байгаа иргэд нэр бүхий хэдхэн ТББ-д хандаад, зөвхөн түүгээр л дамжуулж мөнгөө цуглуулдаг байвал яасан юм. Тэр ТББ-уудын зөвшөөрлийг нь албан ёсоор өгөх хэрэгтэй байх. Мэдээж хандив цуглуулж өгч байгаа учраас тодорхой хувийг нь авч, санхүүждэг байх хэрэгтэй болов уу. Гэхдээ тийм өндөр биш 10 юм уу түүнээс арай их хувийг нь авдаг байхад л болно. Энэ мэтээр нарийн зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байна.
 
Тэгэхгүй бол жаахан гүйлгээ ухаантай, танилтай, овсгоотой, түүнийг буруугаар ашигладаг нөхдүүд хандив нэрийдлээр монголчуудыг, цаашлаад өвчин зовлонтой иргэдийг хохироосоор байгаа юм. Энэ янзаараа явбал цаашид өвчнөө эмчлүүлэхээр ард түмэнд хандсан иргэдэд хандив өгөх ч хүн олдохоо болино биз дээ, энэ чинь.  Дурын нэг оюутан, эсвэл ажилгүй залуус хандив цуглууллаа гээд зорилтот бүлэгтээ очдог эсэх нь эргэлзээтэй болж байна. Байнга шахуу л хандивын мөнгө луйвардсан, хуурамч байсан тухай мэдээлэл гарч байхад хэндээ итгэх билээ.
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

4 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

9 цагийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

10 цагийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

10 цагийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

10 цагийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

10 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

11 цагийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

11 цагийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

1 өдрийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

1 өдрийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдэв

1 өдрийн өмнө өмнө

Ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх үүрэг өгөв

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

1 өдрийн өмнө өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Гадаад улсын иргэн хүчиндсэн этгээдийг саатуулжээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2 өдрийн өмнө өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-08 өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-08 өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-08 өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

2026-09-08 өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2026-09-08 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-08 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-08 өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-08 өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-08 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-08 өмнө

16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах