• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн юу хэлэв

С.Жавхлан: Намайг нохой хуцсан чинээ ч тоохгүй байгаа

/УИХ-ын гишүүн/

-УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцэд УИХ-ын гишүүн Сү.Батболд, АН-ын гишүүн Б.Наранхүү, бие даагч гишүүн С.Жавхлан нарын гишүүд ирцийн таслалтаараа тэргүүлж буй мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдэгдэл хийв. Тэрбээр, “Би ард түмнийхээ эрх ашгийн төлөө дуугардаг. Гэтэл үнэн ганцаардаж байна. Намайг нохой хуцсан чинээ ч сонсохгүй байна. Би дөрөвдүгээр сарын 19-нд Төрийн гурван өндөрлөг болон УИХ дахь намын дарга нарт шаардлага хүргүүлсэн.

Нэг сар болж байна. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод тавьсан шаардлагад би “УИХ-д олон­хийн суудал бүхий намын дарга танаа. Та бү­хэн хилийн чанадад данс­тай байгаа гишүүдийнхээ нэр­сийг санаачилга гарган зар­­лаж УИХ-ын гишүүнээс татуу­лах. Мөн төрийн өн­дөр албан тушаалтнуудын гадаад дахь дансыг ч зарлаж, ал­бан тушаалаас нь татах, мөн Ерөнхийлөгчид нэр дэв­шигч­дийн нэр тодрохоос өмнө намынхаа данстай хүмүүсийн нэ­рийг гаргаж, мөн татвар нэмэх шийдвэр гаргасныхаа тө­лөө ард түмнээс уучлалт гуйх”-ыг шаардсан.

Эдгээр шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны хугацаанд ирүүлнэ үү. Би шаардлагын хариу иртэл УИХ-ын болон чуулганы хуралдаанд суухгүй гэж бичсэн. Гэтэл миний үгийг тоосонгүй. Мөн­гө­тэй хүмүүс хүч­тэй юм байна. Хү­ний олон цөөнөө барих­гүй гэж үг байдаг. Гэтэл барьдаг юм байна. С.Жавхлан ард түмний сана­лаар сонгогдсон. Төрөө цэвэрлэх даал­га­вар авч, хэнээс ч юунаас ч айхгүйгээр тэмцээд явж байгаа. Үнэхээр лаг, хүчтэй юм бай­на. Мөнгө хүчтэй гэдгийг ойлголоо. Буруу төр дотор байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу.

Түмэн олноосоо дандаа далий зүйл ярьж бай­гаа төрд суухыг ч хүсэхгүй байна. Нарийн судал­гаа­тай тоглож, ард түмний тархийг угаадаг юм байна. Энэ хүмүүс хурал хаяхаар зөв болдог, би хурал хаяхаар тасалсан болдог билээ. Би энэ шаардлагаа дахин УИХ-ын даргад хүргүүлнэ. Хариу иртэл тэмцэх ч болно. Монгол Улсыг гол гэж үзвэл цэнхэр, улаан хоёр будаг байнга булингартуулж байна. Би тэмцээгүй биш тэмцсэн. Гэхдээ шантарч байна” хэмээлээ.

Н.Энхбаяр: Би Ерөнхий сайд болъё гэж М.Энхболдод санал тавьсан

/МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан/

МАХН-ын дарга Н.Энхбаярын “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” ярилцлага болон “Улс төрийн тойм” сонины  “Ярилцах танхим”-ын зочноор оролцож өгсөн ярилцлага яах аргагүй өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Тэрбээр, “Ам нээвэл” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд болох хүсэлтэй гэдгээ ярьсан юм. Н.Энхбаяр “10 гаруй хоногийн өмнө Ардын намын дарга М.Энхболдтой уулзсан.

Чи Ерөнхийлөгчөөр нэр дэвш, би чамайг дэмжээд явья, дүүгийнхээ хүслийг биелүүлэхэд нь туслая, заавал би өрсөлдөх гээд байгаа юм алга. Нэгэнтээ эвсч нэгдэх бол би Засгийн газрыг толгойлж Ерөнхий сайд болоод хоёулаа гар нийлж, баг болон ажиллая гэж хэлсэн. Тэгсэн чинь энэ бүтэхгүй гэж хэлсэн” хэмээн ярьсан юм. Харин “Улс төрийн тойм” сонинд өгсөн ярилцлагадаа тун өргөн хүрээг хамарсан сэдвээр ярьжээ. Тэр тусмаа өөрийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэрийн талаар ярихдаа “Миний үед хуулийн байгууллагад даалгавар өгч байгаагүй.

Тийм зүйл огт боддог ч үгүй байсан. Ер нь хоёр, гурван юмыг боддоггүй байж. Өрсөлдөгчөө сонгуульд оролцуулахгүй гэж бодож байгаагүй. Орно л биз дээ. Хамгийн гол нь ялах нь чухал. Улстөрчид ч албан тушаалаар далайлган хууль шүүхийн байгууллагынхныг дуудаж загнадаг, нөгөөдүүл нь ч амархан бууж өгдөг байгаагүй юм шүү. Гэтэл өнөөдөр ийм харилцаа тогтчихжээ” хэмээн ярьсан юм. Харин Н.Энхбаярын намаас яагаад дандаа хүмүүс гардаг, өөр намд урвадаг талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Тэр хүмүүсийг муулмааргүй байна.

Монголчууд их өөрчлөгдөж. Чингис хааны үед урваж шарвах зүйл байсан. Түүнийг өглөө босоход нь хамаатан, садан хамтарч байсан хүмүүс нь орхиод нүүсэн тухай бий. Тэр үед Чингис хааныг буруутгаж биш харин урваж шарвасан нөхдийг хатуу цээрлүүлж, жигшиж байсан түүхтэй. Би хүн таних албагүй. Би хүнд итгэх л үүрэгтэй. Хүнд итгэлээ тэр хүн надаас урвасан бол яагаад урвасныг нь тэр хүнээс асуух ёстой” гэсэн хариулт өгчээ.

С.Батмөнх: Үндсэн хуулиас өмнө Төрийн албаны хуулийг хэлэлцэх нь буруу

/УИХ-ын гишүүн асан/

-УИХ-ын гишүүн Д.Тогтох­сүрэн нарын гишүүд болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж буй билээ. Тэгвэл эдгээр хуулийн төсөл ямар ч тооцоо судалгаагүй, яаран сандран оруулж ирсэн гэх шүүмжлэл ч газар аваад буй. Мөн Төрийн албаны зөвлөлийг ЗГХЭГ-ын шууд удирдлагад аваачих нь улс төрийн нөлөөлөл орох шалтгаан болж байгааг энэ салбарт олон жил ажилласан хүмүүс хэлж байгаа билээ.

Тэгвэл, УИХ-ын гишүүн асан С.Батмөнх гуай энэ асуудлаар тун тодорхой санал гаргажээ. Тэрбээр, “Эдгээр хуулийн төслүүд өргөн баригдсанаас хойш би тасралтгүй хөөцөлдөөд явж байгаа. Анх 1994 оны арванхоёрдугаар сард батлагдсан хуулийг санаачлагчдын нэг нь би. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн “ТАЗ-ийг төрийн хуулийн манаач болгоно” гэж хэлэхийг сонсохоор миний дуу цэхэртээд байх юм.

Та “Стандарт хэмжилзүйн төвийн дарга н.Гантөмөрийг Стандарт хэмжилзүйн төвийн жижүүр болгож чадахгүй. Үүнтэй адил зүйл шүү дээ. Та манаачийг нь олж харахгүй байна. 1994 оны хуулийн төрийн албаны удирдлагын концепцийг олж хараагүй байгаа юм. Түүнчлэн энэ хүрээнд төрийн албаны тухай Үндсэн хууль дээр сайхан зүйлүүдийг тусгаж өгсөн байсан. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө өмнө Төрийн албаны тухай хуулийг батлах гэж байгаа нь ойлгомжгүй байна” хэмээн ярьжээ.

Д.Баяндүүрэн: Хууль бус хандив орж ирвэл тухайн хүн рүү буцаах шаардлагатай

/СЕХ-ны ажлын албаны дарга/

-Монгол Улсын Ерөнхий­лөгчийн сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдээд буй. Тэгвэл СЕХ-ноос бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан талаар болон парламентад суудалтай гурван намын өрсөлдөгч хэрхэн хандив цуглуулах, мөн гадаадад байгаа монголчуудын саналыг яаж авах, комисс хэрхэн байгуулах вэ гэсэн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Гурван нэр дэвшигчийн хувьд СЕХ-оос бүртгэсэн учраас хандивын дансаа нээж болно. СЕХ, Татварын Ерөнхий Газар, Аудитын газарт хандивын данс нээсэн тухай мэдэгдэх ёстой. Хандивын хувьд хуулийн этгээд 15 сая, иргэдээс гурван сая хүртэлх төгрөгийн хандив хураана.

Хандивын дансанд хандиваас гадна тухайн намаас нь санхүүжилт орно. Мөн нэр дэвшигч өөрөө дансандаа сонгуулийн зардлаа нэмнэ. Тодорхой шалгуур хангаагүй хандивт өөрсдөө хяналт тавих хэрэгтэй. Хууль бус хандив байх юм бол тухайн явуулсан газар, хувь хүн рүү эргүүлэн явуулсан байх шаардлагатай. Гадаадад байгаа иргэдийн саналыг авах сонгуулийн комисс байгуулагдаад ажиллаж байгаа. Нийт 33 улсад 45 салбар комисс байгуулагдаж 200 орчим хүн ажиллаж байна. Сонгогчид саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ тухайн дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очих, цахим болон шуудангаар бүртгүүлж болно. Гадаадад байгаа сонгогчид ирэх сарын 10,11-ны өдрүүдэд саналаа өгнө” гэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
НБА ТОК-2017 №22
Зөөгч зөвлөхтэй улстөрч...

Хэн юу хэлэв

Өнөртогтох 2017-05-19

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

8 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

14 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

14 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

14 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

14 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

15 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

16 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

16 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

16 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

16 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах