Клевлэнд Кавалерс гурав дараалсан ялагдал хүлээлээ

Клевлэнд Кавалерс гурав дараалсан ялагдал хүлээлээ

Клевлэнд Кавалерс талбай дээрээ Сакермэнто Кингс багтай тоглож 116-112 харьцаагаар Клевлэнд гурав дараалсан ялагдал хүлээлээ. Тус тоглолтын үндсэн цаг 104-104 харьцаагаар тэнцсэн бөгөөд бөгөөд нэмэлт цагийн эхний оноог Ирвинг авсан ч Казинс долоон оноог авч  багаа хожилд хөтөлжээ.

Кингсээс ДиМаркус Казинс 28 оноо, 11 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Деррон Коллисон 23 оноогоор тусалжээ. Баг нь 18 хожил, 27 хожигдолтой өрнөд бүсэд 10  бичигдэж байна. Харин талбайн эздээс Леброн Жеймс 23 оноо, 13 самбар, 11 дамжуулалтаар дахин трипл дабл хийжээ. Өмнө нь Нью Орлейн Паликанс багтай тоглоход трипл дабл хийсэн ч ялагдал хүлээсэн билээ. Тус багаас Кевин Лов 21 оноо 16 самбар, 5дамжуулалт, Карри Ирвинг 20 оноог авсан ч хожигдол хүлээжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.